28/01/2021
Тэнцвэрийн тавцанг ашиглан хийж болох шилдэг 10 дасгалуудыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Бидний үйлдвэрлэж буй ТЭТА тавцанг ашиглан доорхи дасгалуудыг бүгдийг хийх боломжтой бөгөөд голдоо бөмбөг өнхрүүлэх төөрдөг байшин бүхий хийцлэлтэйгээрээ ижил төстэй тэнцвэрийн тавцангуудаас давуу талтай шүү. Мөн дотооддоо үйлдвэрлэж байгаа ч гадны брэндүүдтэй өрсөлдөхүйц боломжийн үнэтэй байгаа. Та бүхэн худалдан авахыг хүсвэл Little heaven in UB дэлгүүрээс худалдан аваарай. Мөн хүргэлтээр авах боломжтой шүү.
TOP 10 Wobble Board Exercises for Balance & Strength
How's your balance? Is it something you EVER think about or pay attention to in your training? You better because AGE can steal away our confidence and abil...
22/01/2021
ТЭТА ХҮҮХДИЙН ТЭНЦВЭРИЙН ТАВЦАН
ТЭТА-аар тоглосноор таны хүүхэд бие бялдар, бага тархиа нэгэн зэрэг хөгжүүлэх болно. Ялангуяа ой тогтоолт, ярих, унших бичих, тоо бодох, гадаад хэл сурах чадварт сайнаар нөлөөлнө. Тогтмол хичээллэснээр хүүхдийн тэнцвэр, хараа сайжирч, хөдөлгөөний эвсэл нэмэгдсэнээр спортоор хичээллэх, спорт тоглоомоор тоглох бэлтгэл болж өгнө.
Хэрэглэх заавар:
Хана ширээ сандал зэрэг хөдөлгөөнд саад болох зүйлсээс зайтай байрлуулан чөлөөт орон зай бүхий багахан тэгш талбайд дасгалаа хийгээрэй. Хөл нүцгэнболон оймстой хийх нь илүү үр дүнтэй.
22/01/2021
Хүний орон зайн мэдрэмж, тэнцвэр, үйл хөдлөлийг удирдан зохицуулдаг бага тархи нь хэл яриа, унших бичих чадвар, биеийн булчингуудыг удирдах, орон зайг хараа болон сонсголын тусламжтай тодорхойлох, биеийг тэнцвэртэй байлгах, үйлдлийн дарааллыг тогтоох, хөдөлгөөнийг төлөвлөх зэрэг чадваруудыг хариуцдаг.
Тэгвэл та ТЭТА-г хэрэглэснээр бие бялдраа хөгжүүлэхийн зэрэгцээ бага тархиа идэвхижүүлж дээр дурдсан чадваруудаа сайжруулах боломжтой. Тэнцвэрийн тавцанг мэргэжлийн тамирчид, гимнастикчид, бүжигчид өргөн хэрэглэдэг бөгөөд тавцанг ашиглах үед бүхий л булчингууд ажилладаг учир дасгал хөдөлгөөнийг улам илүү үр дүнтэй болгодог ба бүх насныханд тохиромжтой, сонирхолтой дасгал болдог.
Хэрэглэх заавар:
ТЭТА-г та гэр, албан тасалгаандаа хэрэглэж болно. Хана ширээ сандал зэрэг хөдөлгөөнд саад болох зүйлсээс зайтай байрлуулан чөлөөт орон зай бүхий багахан тэгш талбайд дасгалаа хийгээрэй. Хөл нүцгэн болон оймстой хийх нь илүү
үр дүнтэй.
Анхаарах зүйлс:
-Хатуу гадаргуутай талбайд халтирахаас сэргийлэн хивсэнцэр дэвсэж ашиглана.
-Хэт ядарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ашиглаж болохгүй.
-Хахах болон залгих аюултай тул тавцанг дагалдаж ирэх бөмбөлгийг бага
насны хүүхдээс хол байлган анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.