30/09/2024
#УвсАймгийнШатарчид 7️⃣
Спортын дэд мастер, Увс аймгийн аварга шатарчин Даржаагийн Цэвээн
♟️ Хамгийн анх 17 орчим насандаа Түргэн суманд ажилладаг байхдаа хүмүүсийн шатар тоглож байгааг харсаар байгаад сурчихсан. Тэр үед шатар сурчихаад сонирхлоороо сумын, аймгийн гэх мэт тэмцээнүүдэд орж их тоглодог байсан.
♟️ Надад өдийг хүртэл шатар заасан албан ёсны багш гэж байхгүй. Өргийн ард суугаад тоглодог байсан хүмүүсийнхээ тоглолтыг нь хараад засаж сайжруулсаар байгаад л илүү сайн тоглож сурсан даа. Нэг ёсондоо өөрөө өөртөө бас багш болсон гэсэн үг юмуу даа.
♟️ Би нисэх онгоцны буудалд сумлагч машины жолооч их олон жил хийсэн юм. Ажил мэргэжилийн онцлогоос шалтгаалаад маш завгүй байдаг байсан учраас өдөр тутамдаа шатар тоглох боломж олддоггүй байсан.
Тэтгэвэрт гарсаныхаа дараа л шатрыг маш их сонирхож өдөр бүр нүүдэг дадалтай болсон. Шатар тоглосноор сэтгэл санаа ч тэр амгалан тайван сайхан байдаг шүү.
♟️Одоо ихэнхидээ чөлөөт цагаа шатар тоглож өнгөрүүлж байна. Шатар тоглох чинь их сонирхолтой, тийм их нүсэр материал ч шаардахүй, хаана ч шатраа авч яваад тоглочихдог үнэхээр гоё тоглоом шүү. Одоо хөгширөөд ядраад байдаг болчихжээ уг нь өдөр бүр шатар тоглодог байсан юм.
♟️Хүүхдүүдийг зөв хүмүүжилтэй, хатуужил тэвчээр, хүлээцтэй болоосой гэсэндээ шатрын спортоор хичээллээсэй гэж их хүсдэг юм. Хичээл сурлага бас хүний амьдралд ч их сайнаар нөлөөлдөг шүү.
🙆♀️ Намайг хүүхэд байхад даавуун тортой өвөө ирээд дотроос нь гоё модон шатраа нямбай гэгч нь гаргаж ирээд л энүүн дээр тоглоё гээд суучихдаг байсан. Бараг 20 жилийн хугацаа өнгөрчихсөн байхад Цэвээн ахын маань царай зүс, чанга инээд, шатрын хөлөг нь ч яг тэр хэвээрээ.
Энэ жил манай аймагт сумын 100жилд зориулсан шатрын тэмцээнүүд их болоод би Цэвээн ахтай 2 тэмцээнд хамт явж таарсан юм. Алхаа гишгээ, байгаа байдал гээд бүх зүйл нь дөнгөж 60гаран настай юмуу гэж харагдмаар үнэхээр цовоо сэргэлэн. 81 настай мөртлөө хэцүү замд машинаа 200-аад км өөрөө бариад явчихна. Дугуйны хий нь гарчихлаа гэснээ залуу хүмүүсийн урдуур ороод л өөрөө янзлаад зогсчихно. Ядрахаа мэдэхгүй шөнө хүртэл шатрын хөлөгний ард тоглоод суучихна. Шатарт тийм л дуртай хүн байгаа юм.
Манай аймгийн шатарчдын топ-10 дотор одоо ч багтсаар. Сая хамгийн сүүлд гэхэд л Ховд аймагт болсон “Баруун Бүсийн Багийн шатрын Аварга Шалгаруулах” тэмцээнд аймгаа төлөөлж VII ширээнд суугаад маш хэрэгтэй оноонуудыг авч ирж үнэхээр чанга өрсөлдөгч байж чадсан шүү 😊
Та минь эрүүл энх байж удаан наслаарай 🫶
📔 Б. Энэрэл
15/09/2024
2024.09.14-15-ны хооронд зохиогдсон “БАРУУН БҮСИЙН БАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Увс гэсэн 5 аймгийн 6 баг өрсөлдсөнөөс #Увс аймгийн баг тамирчид амжилттай оролцож алтан медаль, цомын эзэд боллоо. 🏆🥇
Мөн багийн тамирчидаас:
1-р ширээнд М.Энхболд,
8-р ширээнд Б.Энэрэл,
10-р ширээнд Ж.Алтанцэцэг нар ширээндээ аваргалав.
Тэмцээний дүнгээс танилцуулахад:
🥇 Спортын мастер М.Энхболд ахлагчтай Увс аймгийн баг
🥈 Спортын мастер Б.Балдорж ахлагчтай Ховд аймгийн 1-р баг
🥉 Спортын мастер н.Рустем ахлагчтай Баян-Өлгий аймгийн баг тамирчид амжилттай оролцон шагналт байрнуудад шалгарлаа.
Баг тамирчидад баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье 👏👏👏
Тэмцээн зохион байгуулсан Ховд аймгийн шатрын холбоонд баярлалаа 😊
13/09/2024
“БАРУУН БҮСИЙН БАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН” тэмцээнд оролцохоор Увс аймгийн шатарчид маань 10 хүний бүрэлдэхүүнтэйгэээр Ховд аймагруу хөдөллөө ♟️♟️♟️
30/10/2023
Сайн байцгаана уу?
Анх удаа онлайн сургалт явуулах гэж байгаа болохоор #Зөвхөн клубд хамрагдаж байсан #ДундШат-ны хүүхдүүд маань холбогдоод цагийн хуваарь болон төлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллээ аваарай ♟️♟️♟️
Хэрвээ үр дүнтэй байвал дараа сараас сургалтаа онлайнаар байнгын явуулах болноо 😉
Баярлалаа ☺️
20/06/2023
#УвсАймгийнШатарчид 6️⃣
2023 оны аймгийн аварга, Баруун бүсийн багийн тэмцээний ширээний аварга Давст сумын шатарчин Ш. Мөнхбат
♟️Тухайн үед манай нутгийн Тамжид гээд хүнд их сайхан орос модон даам байдаг байсан. Тэр миний сонирхлыг маш их татаад анх 6 настайдаа даам тоглож сурсан байдаг юм.
Тэднийд нутгийн өвгөчүүлтэйгээ даам тоглодог болвоо намайг сайн нүүдэг, сайн сурах хүүхэд байна даа гээд их тоглоно. Сүүлдээ өвгөчүүл маань намайг хожиж чадахаа байгаад уурлаад даамаа тараагаад хаячихна би нөгөө гоё даамаа цуглуулж хийгээд айгаад бурханых нь өмнө тавьчихаад гардаг байж билээ.
♟️Манай аав, ээж 2 шатарчин удамтай хүмүүс. Ээж минь аймгийн аваргад оролцдог хөдөөний саальчин эмэгтэй байсан. Аймагт спарткиад болохоор орон нутгийн удирдлагууд машинтай ирээд ээжийг минь үхрийг нь саалгахгүйгээр тэмцээнд оруулах гээд аваад явчихдаг байсан.
♟️ Аав ээжийнхээ болон нутгийн хүмүүсийн шатар тоглож байгааг ажиглаж зогссоор байгаад нүүдэл сурчихсан. Нөгөөдүүл маань намайг ажил сайн хийхээр шатар тоглодог байж билээ. Эхэндээ мэдээж байнга хожигдоно. Яваандаа тоглосоор байгаад бас л өвгөчүүлээ хождог болоод сургуульд ороод үеийнхэнтэйгээ шатар тоглодог болсон доо.
Анх 6-р ангидаа өсвөрийнхөө сумын аварга болчихоод аймгийн аваргаас мөнгөн медаль авч байсан.
♟️Сургуулиа төгсөөд хотод оюутан болоод очиход эгч маань ажилладаг газрынх нь соёлын ордонд их сайн шатар тоглодог өвгөн байгаа гээд намайг явуулсан юм.
Тухайн үед мах камбинотын соёлын төвд нь шатрын дугуйлан хичээллүүлдэг байсан юм шиг байгаан. Тэнд очоод 14 хоног хагас дутуу явахдаа шатрыг ном журмаар нь анхны А үсэгнээс заалгаж эхэлж байгаад даана ч би өөрөө бөмбөг хөөгөөд алга болчихсон одоо тэрэндээ их харамсдаг.
Тэр шатар зааж байсан хүн нь Монголын номер 1 шатарчин Үйтүмэн гуай байсныг их хожуу мэдсэн дээ.
♟️Оюутан байх хугацаандаа ажилчны өрөөний тэмцээнээс шалгараад том дүүргийн тэмцээнд оролцоод 50 хувиа хийж байсан. Тэгээд л би нутагтаа ирсэн дээ. Манай суманд их сайн шатарчид олон байсан. Би бараг сумынхаа 20-аад аварга авсан байх шүү.
1996 оноос хойш аймгийн аваргад оролцохдоо 3 удаа аварга болох боломжоо алдаж билээ. Би чинь аймгийн аваргаас нэг хүрэл авсан бусад үед нь тогтмол 10-аас урагшаа байранд орно. Тэгээд энэ жил анх удаа аварга болж байна даа…
♟️ Аймгийн аварга болчихоод анх удаа улсын аваргад оролцоод ирсэн. Шилдэг 102 шатарчид 11 өрөг тоглосноос 50 хувийн амжилт буюу 5,5 оноо авсандаа баяртай байгаа.
♟️Би сумандаа нэг хэсэг шатар заасан юм тэр миний хувийн хөгжилд их нөлөөлсөн шүү. Хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд өөрөө сайн мэддэг байх хэрэгтэй тийм учраас давхар хөгжөөд ирсэн дээ. Анх 66 хүүхэд сонирхож орж ирээд 16 хүүхэд нь тууштай тоглож үлдсэн. Сумандаа шатар заагаад 3 өсвөрийн аймгийн аварга төрүүлсэн уг нь боломж, бололцоо, цаг зав нь байдаг бол хүүхдэд шатар заамаар л байна.
Миний шавь нараас хамгийн өндөр амжилт үзүүлсэн Энхжин гээд миний охин 8 насандаа улсад 19р байранд орж байсан. Гарын шавь бэлдээд нутаг орондоо шатар хөгжүүлнэ гэж бодоод явна даа. Өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдээ аваад ирвэл цаашдаа өөрсдөө хөгжих боломжтой юм байна гэж хараад байгаа.
♟️ Миний хувьд шатрын хөлөг доторх далд ертөнц хамгийн гоё санагддаг.
Шатар сурснаар хүн төлөвшил олж авна, сууж сурна, шатрын далд ертөнцийн гайхамшгийг мэдэрч чадвал шатарт дурладаг даа. Бас шатар тоглож сурсан хүүхдүүд арай илүү сэтгэх чадвартай байгаад байдаг юм шиг байгаан.
🙆♀️ Өөрийгөө би зүгээр л хөдөөний хүн шдээ, хөдөө л шатар тоглодог хөдөөний шатарчин гэж хэлдэг ах минь үнэндээ онолыг хашраадаг, аймгийнхаа аваргуудтай ана мана үзэлцдэг, үнэхээр сайн тоглодог, шилдэг шатарчин хүн байгаа юм.
Би Мөнхбат ахтай 2ч удаа том тэмцээн дээр таарахдаа хожигдсон байдаг юм ххэ 😅
1996 оноос хойшоо аймгийн аваргад оролцоод 2023 онд анх удаа аварга болсон гэхээр аймгийн шатарчид минь хэр өрсөлдөөнтэй байдаг нь харагдаж байгаа биз…
Өдөр бүр шатрын спортод цаг зарцуулж өөрийнхөө хувьд гоё зорилго тавьчихсан байгаа ахдаа амжилт хүсье 😊💪
📔 Б. Энэрэл
14/05/2023
АЛТАН ГАДАС ОДОНТ, МОНГОЛ УЛСЫН ШАТРЫН СПОРТЫН ДЭД МАСТЕР, БАРУУН БҮСИЙН БАГИЙН ТЭМЦЭЭНИЙ 3 УДААГИЙН АВАРГА, АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА 🥇🥇
Борлууд овогт БУЯНТОГТОХЫН АРЪЯАГИЙН нэрэмжит “ӨСВӨРИЙН болон НАСАНД ХҮРЭГЧИД”-ийн шатрын тэмцээн 2 өдрийн турш амжилттай сайхан зохион байгуулагдлаа. ♟️♟️♟️
Нийт 200-аад шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Шагналт байранд шалгарсан бүх шатарчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье 👏👏👏
Тэмцээнийн дүн:
5-8 нас эрэгтэй:
🥇Д. Тэгшбуян /1-р сургууль/
🥈Б. Өнөтүшиг /1-р сургууль/
🥉Б. Алтанхундага /2-р сургууль/
4️⃣Ч. Энххүсэл /НТБХХГ/
5-8 нас эмэгтэй:
🥇Б. Ачлал /2-р сургууль/
🥈Б. Оюунболор /НТБХХГ/
🥉З. Ариунгоо /1-р сургууль /
4️⃣ Б. Мөнхбаяр /3-р сургууль /
9-10 нас эрэгтэй:
🥇Ч. Энхсүлд /НТБХХГ/
🥈М. Хүслэн /2-р сургууль/
🥉Б. Бат-Ирээдүй /НТБХХГ/
4️⃣Г. Төгсбилэгт /НТБХХГ/
9-10 нас эмэгтэй:
🥇У. Гэрэлтуяа /1-р сургууль/
🥈Ц. Бат-Учрал
🥉М. Цэлмэг /1-р сургууль/
4️⃣ Б. Одгэрэл /3-р сургууль/
11-12 нас эрэгтэй:
🥇У. Ариунболд /1-р сургууль/
🥈Б. Бат-Оргил /1-р сургууль/
🥉Н. Бүрэнтөгс /1-р сургууль/
4️⃣ Д. Хатанбаатар /2-р сургууль/
11-12 нас эмэгтэй:
🥇П. Намуундалай
🥈З. Энхжин /НТБХХГ/
🥉 О. Номин-Эрдэнэ /НТБХХГ/
4️⃣ Ц. Батзул /6-р сургууль/
13-14 нас эрэгтэй:
🥇 Б. Ганбагана/1-р сургууль/
🥈 О. Эрдэнэбаяр /НТБХХГ/
🥉 Ө. Хүслэн /3-р сургууль/
4️⃣ М. Дөлгөөн /Эрдмийн эхлэл/
13-14 нас эмэгтэй:
🥇Б. Мөнгөнзаяа /2-р сургууль/
🥈Б. Өнөрзаяа /Малчин/
🥉Б. Буянзаяа /1-р сургууль/
4️⃣ Г. Номин-Эрдэнэ /Малчин/
15-18 нас эрэгтэй:
🥇 У. Гантогтох /6-р сургууль/
🥈 П. Төртогтох
🥉 Т. Бат-Эрдэнэ
4️⃣ У. Хосбаяр /1-р сургууль/
15-18 нас эмэгтэй:
🥇 М. Энхжин
🥈 Б. Дариймаа
🥉 Б. Батцэцэг
4️⃣ Д. Номинжин
Насанд хүрэгчид /эрэгтэй/:
🥇 Ц. Цэдэвсүрэн
🥈 М. Дэлгэрдалай
🥉 С. Түмэн-Аюуш
4️⃣ Д. Алтай
5️⃣ Д. Тэгшжаргал
Насанд хүрэгчид /эмэгтэй/:
🥇 Б. Энэрэл
🥈 Ц. Наранмандах
🥉 С. Мөнхжаргал
Аймагтаа шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан өргөн хүрээг хамарсан сайхан тэмцээн зохион байгуулсан Б.АРЪЯА ахдаа болон гэр бүлд нь, Тэс нутгийн зөвлөл, БТСГ, НТБХХГ, Увс аймгийн шатрын холбоондоо маш их баярлалаа 🖤
Нийт оролцсон тамирчиддаа дараа дараагийнх нь тэмцээнд нь амжилт хүсье 😊
2023.05.13-14 #УВСАЙМАГ
13/05/2023
Увс аймгийн өсвөрийн шатарчид маань нэгдсэн журмаар ийм цамцаар жигдрэхээр болсон байналээ шүү 😉
Гоё харагдаж байгаа биздээ ❤️
13/05/2023
Шатрын спортын дэд мастер, аймгийн хошой аварга Буянтогтохын Арьяагийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн амжилттай үргэлжилж байна. ♟️♟️♟️
Маргааш насанд хүрэгчид болон 15-18 насны ангилал зохиогдохнээ 😊