13/08/2025
"УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ 2025"
БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.
🎉Зорилго: Иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудахын зэрэгцээ Монгол орны түүх, соёл, өв уламжлал, ахуй байдал болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах боломжийг олгох зорилготой олон нийтийн арга хэмжээ юм. Фестивальд оролцогчид соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудаар өртөөчлөн явганаар туулж, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэх, олон улсын нөхөрлөлийг дэмжих, нутгийн үнэт зүйлсийг хүндэтгэх, хадгалан үлдээхэд хувь нэмэр оруулахыг чухалчилдаг.
Онцлог: Энэ жилийн фестиваль нь Тэрэлж дэх Glass Vill Resort жуулчны баазад алхагчдын суурин гэр хүрээ (Walking camp) бүхий отог хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд алхагчид (ОУ-ын болон орон нутаг, УБ хотын) тус баазад 1-2 хоног гэр буудалд байрлан арга хэмжээндээ оролцох боломжтой.
Энэхүү цахим бүртгэлийн холбоосыг дарж бүртгүүлээрэй >>>
https://rb.gy/fgn2co