UVS News - Увсын Мэдээ

UVS News - Увсын Мэдээ

Share

Уул усны диваажин
Увсын цэнхэр хязгаар

28/07/2025

Дөрвөн улсын гавьяат Самандын Жавхлан Ардын жүжигчин цол хүртэнэ

Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлан Увс аймгийн түүхт 100 жилийн ойгоор Ардын жүжигчин цолоор шагнуулахаар болжээ

12/10/2023

Даян аварга Н.Батсуурын СУМО финалын барилдаанууд
Сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Даян аварга Намсрайжавын Батсуурь мөнгөн медаль хүртлээ🥈🔥

Photos from UVS News - Увсын Мэдээ's post 01/09/2023

Эмээлт захын мал, малыг түүхий эдийн ханшийн мэдээ

01/09/2023



ТИТЭМ ХУДАЛДААНЫ ТӨВД ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.


· Бизнес, Маркетинг, Хүний нөөцийн удирдлагаар их дээд сургууль төгссөн
· Удирдан зохион байгуулах багаар ажиллах чадвартай
· Компютерийн хэрэглээний программуудыг маш сайн эзэмшсэн
Жич: Сошиал дээр сайн ажилладаг, Удирдах ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.


· Эрэгтэй
- Архи тамхи хэрэглэдэггүй байх


· Ажлын 5 өдөр ажиллана.
· Харилццаны өндөр соёлтой
· Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүн тайлбарлахж борлуулалт хийх чадвартай
· Ажлын ачаалал даах чадвартай байх

Ажилд орохыг хүсэгчид Титэм Худалдааны Төвийн 2 давхарт байрлах оффисд 1% зураг , бичиг баримтын хамт ирж анкет бөглөнө үү!

22/08/2023

ЦАГ АГААРЫН 1-5 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Малчид, иргэд, аялагчидын анхааралд:
Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 08-р сарын 21-ний 20 цагаас 08-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +4...+9 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
ТАВ ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
2023 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 25-наас нутгийн баруун хагаст дулаарна.

Photos from Увс Шөнийн зах's post 22/08/2023
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaangom?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Увс аймаг
Ulaangom
850161