TAVAN BOGD Mount & Hiking club

TAVAN BOGD Mount & Hiking club

Share

Таван Богд клуб нь 2023 оноос эхлэн уулын спорт, эрчимт алхалтын чиглэлээр байгуулагдсан билээ.

Photos from TAVAN BOGD Mount & Hiking club's post 07/06/2026

Зургаан сарын эхний алхалтыг Шарга морьтын уулсаар Модон цамхаг чиглэлд амжилттай зохион байгууллаа. Хамт алхсан санаа нэгт нөхөддөө талархлаа.

23/04/2026

Эрхэм гишүүд энэ групп хуудсыг дагагч найз нараа та бүхэндээ нэгэн уриалгыг хүргэх гэсэн юм. Бид эх болсон байгальдаа ойр байж хажууд дүнхийх уулс, харгин урсах гол мөрнөө цэвэр ариун онгон дагшин байгаасай гэж шүтэж хамгаалж ирсэн ухаант хүмүүн билээ.
Бидний хэсэг зөв монголчууд "ХАТАН ТУУЛАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд анхнаас нь идэвхийлэн оролцож тэмцсэний хүчинд Монгол улсын засгийн газраас тус увайгүй төслийг зогсоох шийдвэр гарган хуулийн талаас шалган тогтоохоор ажиллаж эхэлсэн нь тэдгээр тэмцэгчдийн хүч дуу хоолой билээ. Иймд бид биеэр бус ч сэтгэлээрээ нэг хэмээн нэгдэж эдгээр залуустаа хандив өргөж тусалъя хэмээн сэтгэж энэхүү уриалгыг дэвшүүлж байна.

Монгол хүний саруул ухаанд итгэнэ.

Хандивын данс:
Хас банк: IBAN 36003200 данс 5004924371 (Лувсанноров Мөнх)
Гүйлгээний утга дээр овог нэрээ бүтэн бичээрэй.

Photos from TAVAN BOGD Mount & Hiking club's post 18/04/2026

Богд уулын Залаатын амны дээд эхэнд байх "Шар ламын агуй" нэрт боржин хадны хөндий өвөрмөц тогтоцтой газраар хамтдаа сайхан алхлаа.

Photos from TAVAN BOGD Mount & Hiking club's post 12/04/2026

Өнөөдрийн нар хур тэгширсэн өдрийн алхалт Найрамдал зуслангаас баруун, зүүн салаа дамжин Чингэлтэй хайрхан хүртэл 20.3 км замыг хүүтэйгээ хамтаар алхаж дүүргэлээ.

Photos from TAVAN BOGD Mount & Hiking club's post 05/04/2026

Сэвэлзсэн салхитай, Борхүүтэй хаврын өдөр зайсангийн амнаас баруун оргил-баруун ширээт- Занабазар агуй- дугуй цагаан- зайсан авто зогсоол чиглэлд 13 км хамтдаа хөнгөхөн сайхан алхаад ирлээ.

Photos from TAVAN BOGD Mount & Hiking club's post 22/03/2026

Санзайн Сэлбэ паркаас дээш Батсүмбэрийн нутаг руу уулаараа дамжин нийт 14 км сайхан алхлаа. Цас нь хайлаад шал пал л болж байдаг шүү.

Photos from TAVAN BOGD Mount & Hiking club's post 22/02/2026

Гал морин жилийнхээ анхны алхалтаа наран ургах зүг Баянзүрх хайрханаасаа эхлүүллээ. Салхитай, цастайд ч хамтдаа. Баярлалаа

19/02/2026

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Photos from TAVAN BOGD Mount & Hiking club's post 15/02/2026

Могой жилийн сүүлийн ням гараг сайхан алхлаа. Янзтай байлаа. Та бүхэн ирж буй гал Морь жилдээ сайхан шинэлээрэй.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulan Bator?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Juulchin Street 1
Ulan Bator