BESUD Leather Brand

Directions Contact the business

BESUD Leather Brand Арьсан эдлэлийн үйлдвэр

26/09/2026

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа маргааш дуусах нь байна шүү Ирж сонирхоорой 😊

👜✨ ШИНЭ ЗАГВАР — ШИНЭ ӨНГӨ АЯСТаны өдөр тутмын гоёлыг бүрдүүлэх шинэ загварын цүнх худалдаанд гарлаа. 🤎Чамин, энгийн атл...
26/09/2026

👜✨ ШИНЭ ЗАГВАР — ШИНЭ ӨНГӨ АЯС

Таны өдөр тутмын гоёлыг бүрдүүлэх шинэ загварын цүнх худалдаанд гарлаа. 🤎
Чамин, энгийн атлаа өөрийн гэсэн өнгө төрхтэй энэ загвар танд таалагдаж байна уу?

💬 Таалагдсан бол сэтгэгдлээ комментод үлдээгээрэй. Манайхаан, та бүхнийхээ саналыг хүлээж байна. ❤️

БЭСҮД БРЭНД 🇲🇳 — Монголд үйлдвэрлэв

💼 БИЧИГ ХЭРГИЙН ЦҮНХАжил хэрэгч хэв маяг, чанартай хийц, өдөр тутмын хэрэглээг нэг дор шингээсэн Бэсүд брэндийн бичиг хэ...
24/09/2026

💼 БИЧИГ ХЭРГИЙН ЦҮНХ

Ажил хэрэгч хэв маяг, чанартай хийц, өдөр тутмын хэрэглээг нэг дор шингээсэн Бэсүд брэндийн бичиг хэргийн цүнх.

Үхрийн арьсаар урласан, бичиг баримт, дэвтэр, хэрэгцээт зүйлсээ эмх цэгцтэй авч явахад тохиромжтой.
Энгийн атлаа дэгжин загвар нь ажил хэрэгч төрхийг тань улам тодотгоно.

🇲🇳 Монголд үйлдвэрлэв
✨ Монгол чанар • Орчин үеийн загвар • Удаан хэрэглээ

Захиалагчийн хүссэн өнгө, загвараар тусгайлан захиалж хийлгэх боломжтой.

📩 Захиалга авах: Бэсүд брэнд

23/09/2026

🍂 НАМРЫН НОГООН ӨДРҮҮД 🌿

Намрын налгар өдрүүдэд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээл, хөдөлмөртэй танилцахыг урьж байна. 🇲🇳

Бэсүд брэндийн Монголд үйлдвэрлэсэн, чанартай үхрийн арьсан цүнх, түрийвч болон өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүд та бүхнийг хүлээж байна. 🤎

✨ Өөртөө болон дотнын хүндээ бэлэглэх үнэ цэнтэй сонголт.

📍 128 дугаар асар — Бэсүд брэнд

Монгол үйлдвэрлэлээ дэмжицгээе.
Монгол чанарыг хамтдаа бүтээе. 🇲🇳🤎

🤎 Нурууны бүсний захиалга маань тасралтгүй гарсаар байна.Бидний хийсэн нурууны бүсийг өөрсдөө хэрэглээд сэтгэл хангалуун...
21/09/2026

🤎 Нурууны бүсний захиалга маань тасралтгүй гарсаар байна.

Бидний хийсэн нурууны бүсийг өөрсдөө хэрэглээд сэтгэл хангалуун үлдэж, найз нөхөд, дотнын хүмүүстээ манай бүсийг сонгохыг зөвлөж, бусдад санал болгодог нийт үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа. 🙏

Та бүхний итгэл, сайхан сэтгэгдэл бидэнд улам чанартай, сэтгэл шингэсэн бүтээл хийх урам өгдөг. ❤️

Бэсүд брэнд — таны хэрэгцээнд тохируулан, чанартай арьсаар урлана.

🎉 20 жилийн ойн гарын бэлгийг нь сэтгэл шингээн үйлдвэрлэж, хүлээлгэн өглөө.Байгууллагынхаа түүхэн 20 жилийн ойг тохиолд...
20/09/2026

🎉 20 жилийн ойн гарын бэлгийг нь сэтгэл шингээн үйлдвэрлэж, хүлээлгэн өглөө.

Байгууллагынхаа түүхэн 20 жилийн ойг тохиолдуулан хамт олонд нь дурсамжтай, үнэ цэнтэй бэлэг байг хэмээн энэхүү захиалгыг чанартай арьсаар урлан бүтээлээ.

Бидэнд итгэл хүлээлгэн, ойн гарын бэлгийн захиалгаа өгсөнд чин сэтгэлээсээ баярлалаа. 🤎

20 жилийн хөдөлмөр, бүтээл, амжилтын түүх нь цаашид улам өргөжин дэлгэрч, ажил үйлс нь өөдрөг, бүтээл бүхэн нь арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Танай хамт олонд цаашдын ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилт, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! ✨

Бэсүд брэнд — Монголд үйлдвэрлэв 🇲🇳
Монгол чанар • Үнэ цэнэ • Сэтгэл

🤎 Захиалагчийнхаа хүссэн өнгө, загварын дагуу сэтгэл шингээн урлалаа.Өөрийн хэрэгцээ, хэв маягтаа тохируулан сонгосон цү...
17/09/2026

🤎 Захиалагчийнхаа хүссэн өнгө, загварын дагуу сэтгэл шингээн урлалаа.

Өөрийн хэрэгцээ, хэв маягтаа тохируулан сонгосон цүнхийг нь хүссэн өнгө, загвараар нь үхрийн арьсаар хийж бэлэн болголоо 👜✨

Хүн бүрийн сонголт өөр, хүсэл нь өөр байдаг учраас захиалагчийнхаа хүссэнээр, өөрт нь зориулж бүтээх нь бидний ажлын хамгийн сайхан хэсэг билээ 😊

Таны хүсэл — бидний урлал.
🇲🇳 Бэсүд брэнд | Монголд үйлдвэрлэв

✨ Сувдан гоёлтой эмэгтэй цүнхнүүд худалдаанд гарсаар л байгаа ✨. Эмэгтэй хүн бүрийн өнгө төрх, хэв маягийг илүү дэгжин, ...
16/09/2026

✨ Сувдан гоёлтой эмэгтэй цүнхнүүд худалдаанд гарсаар л байгаа ✨.

Эмэгтэй хүн бүрийн өнгө төрх, хэв маягийг илүү дэгжин, илүү онцгой болгох цүнхнүүд таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна 😊👜💕

Өдөр тутам, ажил хэрэг, уулзалт гээд ямар ч үед таны төгс сонголт байх болно.

🌸 Загварлаг хийц
🌸 Чанартай материал
🌸 Дэгжин өнгөний сонголт
🌸 Таны төрхийг илүү төгс болгоно Сувдан гоёлоо салгаад авчихаж болно

Өөрийгөө эрхлүүлж, өөрийн хэв маягаа шинэ цүнхээрээ илэрхийлээрэй.

📍 GOTO худалдааны төвийн 2 давхарт
💰 Үйлдвэрийн үнээр худалдаалж байна.

Загвар бол сонголт, харин дэгжин төрх бол таны илэрхийлэл. ✨👜

01/09/2026
🧡 Заримдаа ганцхан мессеж олон жилийн хөдөлмөрийн үнэ цэнийг сануулдаг.“Танай түрийвчийг олон жил хэрэглэлээ. Дахиад Bes...
28/07/2026

🧡 Заримдаа ганцхан мессеж олон жилийн хөдөлмөрийн үнэ цэнийг сануулдаг.

“Танай түрийвчийг олон жил хэрэглэлээ. Дахиад Besud Brand-ийн бүтээгдэхүүнийг авмаар байна.”

Гадаадын үйлчлүүлэгчдээс маань ийм мессеж тасралтгүй ирэх бүрд хийж буй ажилдаа улам их хайртай болж, илүү чанартай бүтээгдэхүүн бүтээх урам зориг авдаг.

Бидний хувьд жинхэнэ чанар гэдэг нь зөвхөн анхны сайхан төрх биш, олон жилийн хэрэглээг дааж, эзэндээ үнэ цэнтэй хэвээр үлдэх явдал юм. Тиймээс бүтээгдэхүүн бүрээ сэтгэл, ур чадвар, чанарыг эрхэмлэн бүтээсээр ирсэн.

Хэрэв та ч бас Besud Brand-ийн түрийвч, цүнх эсвэл бусад бүтээгдэхүүнийг олон жил хэрэглэж байгаа бол сэтгэгдлээ коммент хэсэгт үлдээгээрэй. Таны бодит хэрэглээ, үнэн сэтгэгдэл бидэнд хамгийн том шагнал, цаашид улам сайн бүтээгдэхүүн хийх урам болдог.

Олон жилийн турш биднийг сонгож, дэмжиж ирсэн нийт үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. 🤎

Address

Ulan Bator

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BESUD Leather Brand posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BESUD Leather Brand:

Shortcuts

Share