Энхрий хүүхэд хандлагын коучинг

Энхрий хүүхэд хандлагын коучинг

Share

Коучинг, сэтгэлийн дасгалжуулалт

Дэлхийн түүхийг бүтээсэн Монгол номыг сэргээх нь

👶 Үнэт зүйл: Бие, хэл, сэтгэл
👨‍👩‍👧‍👧 Алсын хараа: Энхрий хүүхэд номыг дэлгэрүүлэх
💛 Зорилго: Энхрий хүүхэд номын саадыг амирлуулах

08/07/2026

Шинэ хуудас бус хуучин хуудаснаасаа суралц

Мэдлэг ярьдаг сургалт биш болохоор цаг орж байна.
Бусдын амжилт ярьдаг сургалт биш болохоор хугацаа хэрэгтэй байна.
Дуртай зүйлээ хуваалцах төдий сургалт биш болохоор сурснаасаа суралцах хэрэгтэй байна.

Хэн нэгнээс түрүүлж алхсандаа бус хамт мухар боловсролын тойргоос гарья гэсэндээ "Энхрий хүүхэд" коучинг танд санал болгож байна.

Тиймээс сонсохыг хүссэн үгийг тань сонсгож чадахгүй байж мэднэ.
Дутуугийн хэрэгцээг тань дүүрэн болгож өгнө гэж таны өмнөөс амлалт өгөхгүй байж мэднэ.

Боломжгүй зүйлийг боломжтой гэж хэлэх эр зориг дутна. Харин боломжтой зүйлийг боломжтой гэх эр зориг байна. Энэ бол таны гараар бүтээгдсэн амьдрал эвдэрхий, цоорхой байгааг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн дахь буруу замаар дахин явахгүй, шинэ замаар явах сонголт хийх тухай юм.

Үгийн тань утганд бүдчүүлэх харилцаанд дахин унахаа зогсоо.
Үгийн утгыг тодорхой болгож, эвдэрхийгээ засья, цоорхойгоо нөхөж бүтэн болгоё.

Цоорхой үгүй газар цоорхой нэгэнд багтах зай үл үлдэнэ.

08/07/2026

Та юу ярьж байна?

Олон улсын цолтой мэргэжлийн багштай теннисний сургалтын зарыг хараад, буруу техникээ зөв болгох сайхан боломж хэмээн сонгов.

Зар дээрээ бол их сайхан техник зааж байна, сайхан ч ярьж байна. Итгэл үнэмшил төрөхүйц. Харин бодит байдал дээр эсрэг байлаа.

Аз болж нэг тэмцээнд бэлдэж буй залуутай тоглов. Анх ширээний теннисний сонирхол нэгтэй клубт нэгдсэн дурсамж сэргэв. Нэг жилийн ойгоо миний бие зохион байгуулж, ганцаарчилсан, хосын тэмцээн зохион байгуулж байсан билээ.

Эргээд харахад сургалтаас илүү хүрээлэл чухал байжээ. Зорилго нэг, нөгөө талаас сайн тоглогч нар олонтой учир ахиж дэвшдэг.

Монгол хүний үнэ цэнийг үл үнэлэх, гадаад хүний үнэ цэнийг тахин шүтэх боловсрол, сургалтын систем бизнес болтлоо хөгжжээ.

Энхрий хүүхэд коучингийн зорилго:
Монгол хүний үнэ цэнээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх
Энхрий хүүхэд коучинг дэлхийн 198 оронд түгээн дэлгэрүүлэх
Энхрий хүүхэд хүрээллийг бий болгох
Хүрээллээр дамжуулан мөнгө төлж бус мөрөөдлөө ярьж хөгжих юм.

Та юу ярьж байна?

07/07/2026

Боловсролоор дуу хоолойгоо мартахын тулд та мөнгө төлдөг гэдгээ мэдэх үү

Соёл гэдэг жимийг гаргахын тулд хэдэн жил хэрэгтэй вэ?
Харин та түүний төлөө юу юу хийсэн?

Соёлыг нь мартуулж, морь сургадаг арга барилыг нь өөр дээр нь хэрэгжүүлж, амьд хүнийг хурдан морь, бүр цаашлаад жил болгон хурдан морины уралдаанд оролцуулахыг та зөвшөөрч байгаа тайлбарлаж чадах уу.

Эхлээд Орос морь болно. Дараа Америк морь болно. Түүний дараа Хятад морь болно. Одоо Монгол морь болно гэх цаг ирж байна.

Морийг сургадаг Монгол ухаан Монгол хүний үнэ цэнэ 4/1-тэй тэнцэх гадаад боловсролоос хямдхан, бүр үнэгүй байсан гэж бодохоор нулимс ч үл дусна.

Монгол хүний үнэ цэнийг нь сануулсан, мэдрүүлсэн хүнийг тэнэг, бүдүүлэг гэж цоллох сайн сайхнаа олж харж чадахаа больсон харалган харилцааны өмнө өдөр бүр өвдөг сөгдөн унах Монгол сэтгэлгээ минь босох цаг ирсэн.

Та морь биш Монгол хүн. Морийг номын хүчээр номхруулдаг 10 хуруугаараа буюу 10 хурууны бичээчээр сэтгэл хөдлөлөө кодол.

Энэ мөчөөс та олон улсын уралдааны морь болох шаардлагагүй. Харин та Монгол хүний үнэ цэнээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.

Эхлэл хамгийн чухал.
Мөнгөнөөс илүү таны мөрөөдөл ямар үнэ цэнэтэйг батлан харуул.

Оюун ухаан тань хэрхэн удирдахыг хар.
Мэргэн ухаан тань хэрхэн чиглүүлэхийг сонс.
Бие тань хэрхэн хурдан морь шиг кодлогдохыг хар.

07/07/2026

Арьяабал 8 мутартай байдгын учир

, тухай

Дуу хоолойгоо сонсч, цагаан дунгаар мунхаг харанхуйн нойрноос сэрэх тухай

Гадаад 8 аюулаас аав нар минь үр хүүхдээ хамгаалж, гэртээ ирэх завгүй, 24/7 цаг ажиллаж, хүсэл биелүүлэгч бирд шиг байсны эцэст мэдрэлийн архаг ядаргаанд дийлдэн, харвалтаар хорвоогоос оддог. 10 хуруугаа хөгжүүлэх завгүй аавын хүүгийн амьдрах ухаанаар 10 хуруугаа удирдан явах замын урт энэ.

Энэ бол аав нарын минь мөрөөдөл биш. Энхрий хүүхэд коучинг олон олон ийм аавын мөрөөдлийг үгэн бус харилцаанаас үгэн харилцаа руу шилжүүлэн ойлгохыг үр хүүхэд болон ирээдүйн аав, номыг хамгаалагч мэргэжилтэн нарт санал болгодог. Хэн ч хагацлыг хүсдэггүй.

Төрүүлсэн үрийнхээ төлөө өдөр бүр маань мэгзэм унших, эрхи эргүүлэхдээ ижий нар маань 10 хуруу нь завгүй ярьж буй нь энэ.

Өнөөдөр олон олон ээж ханиа алдсан хагацлыг тавьж явуулж чадахгүй, энэлэн шаналан амьдардаг. Сэтгэл хөдлөлийг номын хүчээр номхотгож амжаагүйн учир энэ.

Өнөөдөр олон олон хүүхэд аавынхаа орон зайгаар, аавынхаа холч ухаанаар чиг дутдаг. Боловсролд хөрөнгө оруулж, цаг, мөнгө, харилцаагаа зориулахын учир энэ.

Өнөөдөр олон олон эмэгтэй дахин хагацал үзэхийг хүсдэггүй. Нэг удаа хайртай аавыгаа алдсан бол хоёр дахиа хайртай ханиа алдахыг хүсдэггүй. Тиймээс хань ижлээ сонгох хэцүү давааны өмнө ганцаарддаг. Нас маань болсон гэдэг шалтгаанаар бусдын зовлонг тээж, үржүүлэх хувь тавилангаар амьдардаг гэж олон олон энхрий хүүхэд ижий, аавынхаа хайранд хүмүүжээгүй гэдэгт итгэдэг.

Амжилттай эр хүний ард эмэгтэй хүн байдаг. Түүхэнд эрчүүд болон зүүн тархины үг, үйлдлийг магтах ч түүнд хүрэх сэтгэл зүйг бэлдсэн эмэгтэйчүүд болон баруун тархины харилцаа, хандлагыг хэн ч ярьдаггүй.

Энэ зөвхөн хүйсийн асуудал биш.
Энэ бол таны тархины нөөц, баялгын тухай.
Хэрвээ та оюу толгойгоо олборлож чадахгүй бол юу болдгийг эх орны минь баялаг оюу толгойг олборлож, бидэнд хүртээж буй хувь, бидний амьдралын түвшин, амнаас гарах үг, үйлдлээс бэлээхэн харж байна.

Баялаг үгүй хүмүүс хамгийн их хөдөлмөрч байдаг бол хамгийн их баялагтай хүн залхуу байдгын тод жишээг хэдий хүртэл та батлах гэж байна.

Баялагтай хүн хаа хол хүрч чаддагыг
Баялагтай хүний үг онч мэргэн байдгыг харуулах цаг боллоо.

Энхрий хүүхэд коучинг танд:
Ээжээс өгсөн 2 мутраар цагаан дунг үлээн дуугаргахыг
Ааваас өвлөсөн 2 мутраар номыг хамгаалахыг
Энэ амьдралд хамт ирсэн 2 мутраар үйлээ бүтээхийг
Ирээдүйн бадамлянхуа цэцгийг дэлгэрүүлэх 2 мутар дахь 10 хуруугаараа сэтгэл хөдлөлөөс ангид, чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гарган түүнийхээ үр шимийг хүртэхийг санал болгож байна.

Алтан ном тээж төрсөн таниас хүүхэд төрөхтэй адил номын хуудас эргэж, үг төрөх цагаа хүлээнэ. Та алтан номоо нээхэд бэлэн үү?

07/07/2026

гэж вэ?

Сайхан сэтгэл, итгэл үнэмшилд тань атаархах нэгэн таныг хаа явсан газар муулж, нэр хүндийг сэвтүүлж, хорт могойн хоронд хордуулдаг. Хордсон таны бие, хэл, сэтгэл тэнцвэрээ алдаж, буруу үг, буруу үйлдэл, буруу өнгөнд автдаг.

Үүнээс өөрийгөө хамгаалахын тулд эхлээд хорт могойн хор гэж юу вэ гэдгээ ольё.

Энэ бол сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөл таны хүлээн зөвшөөрөгдөх хүслийн саад, хүн хоорондын харилцааны хад юм.

Энэ саадыг даван туул гэж танд 2 гар, 10 хуруу заяасан. Таны 10 хуруу бол сэтгэл хөдлөлийг номын хүчээр номхотгон, кодлодог. Энэхүү кодыг суулгасны дараа та бие, хэл, сэтгэлийн харилцаагаа тодорхой болгох боломжтой.

Өнөөдөр амжилттай байх та амжилтгүй байгаа шалтгаан. Дэс дараалал буруу, бас сэтгэл хөдлөлөө номхотгоогүй.

Та 10 хурууны бичээч онлайн вип сургалтаар нэн тэргүүний саадыг даван туулах хичнээн сайханг мэдэр.

07/07/2026

Хэрвээ та бол

Харин замаасаа буцдаг хүмүүс сэтгэл хөдлөлөөр таны тэнцвэрийг алдагдуулдаг. Ажилд ороход тань угтах нэгэн хамгийн ихээр удирдлага, хамт олноо муулдаг. Хэрнээ ганцаараа үлдэж, бусад нь солигдоход хүргэдэг хорт могойг таних нь чухал.

Таны хамт олон таны дотор буй. Хэрвээ та хорт могойн хоронд дахин хордохыг хүсэхгүй бол юу хийх хэрэгтэйгээ тодорхой болгох хэрэгтэй.

Бусдын өмнөөс нулимсаа залгих хугацаа дууссан. Тэд таны залгисан нулимсны хэмжээгээр ухаардаггүй гэдгийг ойлгосон. Харин та тэр хэмжээгээр дотроо үерлэж орхисноо анзаарав уу. Одоо та бусдад тусалж чадах бус өөрөө хөлөг онгоцоо аврах хэрэгтэй болсон байна.

Бусдыг сонссон хором бүр амьдралд итгэх итгэлийг үгүй хийсэн байна. Бусдын зовлон ой хээрийн галыг мэдрүүлж, өөрийн бие, хэл, сэтгэлийг шоронд хорьж зугтах хэлбэр болгодог. Сонсох учиргүй үгийг сонсохын хор таны чихэнд хаалт хийжээ. Өөрөөсөө дор хүнтэй уруудах гэж энэ.

Бусдад итгэсэн өдөр бүр хүнээс халшрам байна уу. Хулгай хийж, худал ярьж, бусдыг өвтгөж таашаал авдаг хүмүүс таныг хорт могойн хороор хордуулж, дараагийн отог дээрэмдэж орхидог. Харах учиргүй зүйлийг харахын учир таны мэлмийг таглажээ. Өөртөөгөө ижил хүнтэй ойр байх нь энэ.

Өөрөөсөө илүү хүнтэй ойр байх, өөрөө бас бусдаас илүү байх нь яагаад чухал. Гадаад, дотоод 8 аюул тулгарахад, дээрхи хүмүүс шиг цаг, мөнгө харилцаа үрж суухгүйн тулд. Харах, сонсох учиртай зүйлээ харж, сонсохын үнэ цэнийг мэдрэх хичнээн сайхан гээч. Салбар салбарын манлайлагч нар шийдэж чадахын учир энэ.

Энэ бол Энхрий хүүхэд коучинг

05/07/2026

.

Ажил, мэргэжлийн туршлагаа хуваалцдаг байсан бол одоо ажил, мэргэжлийн туршлага дээрээ тулгуурлан өөртөөгөө ажиллаж байна.

Энхрий хүүхэд коучингоор бусдад өгдөг байсан зүйлээ өөртөө өгөх аялал Монгол хүнийхээ үнэ цэнийг мэдрэхэд туслаж байна.

Өнгөрсөнд дуу хоолойгоо сонсч л алхаж, хийж, бүтээж, тусалж явсан бол одоо түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байна.

Үг, үйл нь нэг ч зорилго нь өөрчлөгдөв. Өмнө гадагшаа байсан бол одоо дотогшоо чиглэв. Гомдол бороо шиг арилж, тэнгэр шиг сэтгэл сэргэж байна. Сэтгэл хөдлөл бол төөрдөг байшин руу дагуулдаг хөтөч гэдгийг ойлгосон.

Өндөр рүү ууланд алхахдаа сэтгэл хөдлөлөө удирдан жолоодож явдаг байснаа

Шатар тоглохдоо өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйн дайралтыг мэддэг учир анхаарлаа сарниулахгүй төвлөрч чаддаг байснаа

Нэг юм хийхдээ түүндээ бүрэн уусч, сэтгэл хөдлөлөөс ангид бүтээл туурвидаг байснаа

Чин сэтгэлээсээ хандаж, 1 секунд ч хүрэхгүй хугацаанд бясалгаж, аялгуу сонссноо

Хүнд цаг үеийг энхрий хүүхдийн харилцаагаар даван туулж гарснаа эргэн харлаа.

Хүн хэлэхээс нааш хэзээ ч сэтгэл хөдлөлийг даван туулж байгаагүй юм шиг, түүнтэй нүүр тулах хэцүү мэт мэдрэмжээр өөрийгөө аргамжиж орхидог аж. Тиймээс чаддаг байсан зүйлээ чадахгүй байсан нэг өдрөөр бүү тодорхойл.

Та чадсан, одоо ч чадна. Гэхдээ одоо өмнөх хандлагаар биш энхрий хүүхдийн хандлагаар харж үз. Зорилго тань зөв чиглүүлэхэд, үг, үйлдэл тань цэгцэрнэ.

05/07/2026

Манай бэлэн 10 хурууны #програм үл ашигладаг. Суралцагч бүр , , баялаг хэмээх .

Энэ сургалтын үр дүнг 99% амжилттай байх оньс юм. Суралцагч 1% чин сэтгэлээсээ сурахыг хүсч, зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэл гаргахад хангалттай.

Бид эхлээд ярьдаг биш, хийдэг. Дараа нь туршлагаа хуваалцдаг. Сурах зорилго ур чадвар болох мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцдаг. Үүнийг л энхрий хүүхдийн харилцаа буюу энхрий хүүхэд коучинг гэж байгаа юм.

Суралцагч сургалтын цагт 99% дадлага хийнэ. 1% багш чиглүүлнэ.

Нэг удаа нэг л зүйл хийнэ
Нэг л зүйл дээр төвлөрнө
Цагийн юм цагтаа
Хийнэ гэсэн бол хийнэ гэсэн зарчимтай.

04/07/2026

🥰10 ХУРУУГААРАА БИЧИЖ СУРМААР БАЙНА УУ

👉10 хурууны бичээч 100% 7 сарын 6-нд эхэлнэ.

👩‍⚖️Цөөн хүн бүртгэнэ.
⌚️Сургалтын нийт цаг: 10
⌚️Нэг удаад орох цаг: 2
⌚️Нийт орох өдөр: 5. (Хэрвээ та хүсвэл хугацааг 3-4 хоног хүртэл #наашлуулж, өдөрт орох 3-4 цаг хүртэл . Таны хичээл зүтгэл, үр дүнгээс шалтгаална.)

⌚️Сургалтын цаг: 9-11, 13-15, 18-20

Хэнд зориулагдсан:
⏳10 хуруугаар бичиж сурахыг хүсч буй хүн бүр
⏳Хос тархиныхаа харилцааг тэнцвэртэй болгох
⏳Сэтгэл хөдлөлөө удирдан жолоодох ур чадвар
⏳Цаг хэмнэх

📞Бүртгүүлэх утас: 8802 1216

04/07/2026

Хэрвээ та ЯМАР БОД БАЙХ БАЙСАН БЭ? Яагаад ...

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulan Bator?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulan Bator