31/05/2026
🌏World Bench Press Championships 2026
- Польш улсын Варшав хотод 2026.05.23-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан /Equipped/ Хэвтээ шахалтын ДАШТ-ний Насанд хүрэгчдийн ангилал 59кг жинд МПНХ, Стронг клубын тамирчин ОУХМ П.Бат-Амгалан цээжинд 205кг шахаж #мөнгөн медаль🥈 авлаа💐💐💐 Халуун баяр хүргэе👏👏👏
Strong Club💪
25/05/2026
🇲🇳2026 оны Сумогийн УАШТ-нээс #мөнгөн медаль🥈 авсан Увс аймгийн Түргэн сумын харьяат Аймгийн арслан Б.Нямсамбуу дүүдээ баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе👏💪💐
Strong Club💯
24/05/2026
ТҮРҮҮ БӨХ: СУМЫН ЗААН Ц.БЯМБАЦОГТ 🏆
-Өнөөдөр Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 135 дахь удаагийн барилдаанд Увс аймгийн Давст сумын заан Цэвэгмэдийн Бямбацогт түрүүллээ💯🏆
-Дүүдээ улам их амжилтыг хүсэн ерөөе💪
-Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай🙏
Strong Club💯🏆💪
13/05/2026
-Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч, улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит “Сумын заан болон залуу бөхчүүд”-ийн улсын аварга шалгаруулах барилдаан өнөөдөр Алдар спорт хорооны зааланд болов.
-Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Миг групп, Завхан Даян дэвжээний бөх сумын заан Баясгалангийн Лхагварагчаа дэд байранд шалгарлаа👏👏👏
Баяр хүргэе ээ💪💯 Strong Club