Хэнтий Аймгийн Волейболын холбоо

Хэнтий Аймгийн Волейболын холбоо

Share

Хэнтий аймгийн волейболын холбоо

Photos from UNREAD's post 29/07/2026
18/07/2026
08/07/2026

Монголын Волейболын Холбооны улсын шүүгч, Олон улсын кандидат шүүгч Г.Ууганчимэг өнөөдөр Олон улсын шүүгчийн шалгалтад амжилттай тэнцэж, Монгол Улсаас төрөн гарсан гурав дахь Олон улсын шүүгч боллоо.
Г.Ууганчимэг танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

06/07/2026
04/07/2026

Анх волейболын спортоор хичээллэж эхлэхдээ шигшээ багийнхаа ах нар шиг мундаг тамирчин болж, энгэртээ эх орныхоо далбаатай өмсгөлийг өмсөөд тоглохыг мөрөөддөг байлаа. Харин одоо бага насны мөрөөдлөө биелүүлж, Монгол Улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж чадсандаа маш их баяртай байна. Миний хувьд энэ удаагийн “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-д голын хаагчийн байрлалд тоглох гэж байна. Өмнө нь хэд хэдэн байрлалд тоглож байсан ч миний гарт орсон үндсэн байрлал гэвэл голын хаагч юм. Голын хаагч бол багийн “ноён нуруу”. Эсрэг багийн хүчтэй довтолгоог зогсоож, багийнхаа уур амьсгалыг сэргээх маш чухал үүрэг хүлээдэг.
Волейбол бол багийн спорт учраас баг хамт олонтойгоо ойлголцох, бие биеэ гэх дэмжлэг маш чухал байдаг. Энэ жилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хүндэлж явдаг ах нар, олон жил нөхөрлөсөн найзууд, дүү нар гээд ойр дотно хүмүүс маань байгаа болохоор сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байна. Мөн бид тоглолтын үеэр юу мэдэрдэг, талбай дээр ямар хувилбар туршиж үзмээр байна гээд хоорондоо чөлөөтэй ярилцдаг учраас өдөр ирэх тусам илүү гар нийлдэг болж байна даа.
БНСУ хүн ам олонтой, тэр хэрээрээ өрсөлдөөн ихтэй учраас ур чадвар, сэтгэл зүй гээд өөрийгөө бүхий л талаараа тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй болдог. Хэн хамгийн сайн бэлтгэл хийж, шаргуу хөдөлмөрлөсөн нь талбайд гарах эрхээ авдаг учраас олдсон боломжоо тултал нь ашиглахыг хичээдэг байлаа. Солонгост байх хугацаандаа эх орондоо тоглохыг хүсдэг байсан ч цаг хугацаа нь таарч өгдөггүй байсан юм. Харин одоо олон жилийн дараа олдсон боломж учраас өөрийгөө бүрэн дайчилж, олон түмэнд уран гоё тоглолт үзүүлж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргахын төлөө хичээх болно. Тиймээс 8 дугаар сарын 5-9-ний хооронд АСА АРЕНАд зохиогдох “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийг зорин ирж ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГАА УУХАЙЛАН ДЭМЖЭЭРЭЙ! 🇲🇳🇲🇳🇲🇳

Монголын Волейболын Холбооны тэргүүн түнш: CU Mongolia
Монголын Волейболын Холбооны алтан түнш: Golomt Bank

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Undur Khan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Undur Khan