Warszawa Mazaalai

Warszawa Mazaalai Mongolian Youth Sports Association in Poland

Манай сагсан бөмбөгийн клуб нь хүүхэд залуусыг спортын зохион байгуулалттай, тогтмол үйл ажиллагаанд хамруулж, сагсан бөмбөгийн суурь мэдлэг, ур чадвар, авьяасыг хөгжүүлэн, спортын сахилга бат, багийн ажиллагаа, харилцааны чадварыг
төлөвшүүлэх бөгөөд зөвхөн биеийн хөгжилд бус, суралцагчдийн чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн эерэг дадал, төлөвшлийг бий болгох зорилготой.

Мөн Бүгд Найрамдах Польш Улсад оршин суугаа Монгол хүүхэд,залуусыг нэгтгэж, төрөлх хэл болох Монгол хэлний хэрэглээ, ойлголт, ярианы чадварыг нь дэмжихийн зэрэгцээ харилцан нөхөрлөж, эв нэгдэлтэй хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх нь сургалтын чухал зорилгын нэг юм.
Манай сургалт нь бүх насны хүүхдүүдэд нээлттэй бөгөөд
Одоогоор хүүхдийн анги болон 15-аас дээш насны хүүхэд залуусын анги гэсэн 2 анги тогтмол орж байна. Та бүртгүүлэхийг хүсвэл PM бичих, эсвэл утсаар холбогдоорой.

Ч.Ижилболд дасгалжуулагчдаа халуун баяр хүргэе. Алдар Танан Гарьд багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллах үеэс нь дэмжиж...
25/08/2026

Ч.Ижилболд дасгалжуулагчдаа халуун баяр хүргэе. Алдар Танан Гарьд багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллах үеэс нь дэмжиж ирсэн дээ 👏🏼👏🏼👏🏼

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхны тэмцээнүүдэд идэвхтэй оролцож явсан Соёмбо багийн ахлагч Ибодоо шинэ ажлын гараанд нь амжилт хүсье!
Энэ 10 н сард Берлин хотод зохиогдох насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд хүндэт зочноор ирэхийг урьж байна.

25/08/2026
Европ дахь Монгол хүүхдүүдийн Сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй 16-18 насны эрэгтэй болон эмэ...
22/06/2026

Европ дахь Монгол хүүхдүүдийн Сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй 16-18 насны эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийг манай клубд урьж байна.

✨Европ тивд амьдарч байгаа Монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 2 дугаар тэмцээн Герман улсын Берлин хотод 2026 оны 9 сарын 19,20-ны өдрүүдэд охид, хөвгүүд тус бүр 3-н насны ангиллаар зохион байгуулагдах гэж байна.

Насны ангилал:
- 9-12 нас эрэгтэй, эмэгтэй /тухайн багийн тоо бүрдээгүй тохиолдолд эр, эм холимог байж болно/
- 13-15 нас эрэгтэй, эмэгтэй
- 16-18 нас эрэгтэй, эмэгтэй
/Зөвхөн хүүхдийн төрсөн он хамаатай/

✨Мэдүүлэг хүлээн авах болон нэмэлт мэдээллүүд удахгүй удирдамжийн хамт гарах болно.

🇲🇳 Эх орон минь ирлээ!Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид маань Польш улсын Варшав хотод болох 3х3-...
31/05/2026

🇲🇳 Эх орон минь ирлээ!

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид маань Польш улсын Варшав хотод болох 3х3-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Бэлтгэл сургуулилт нь маш шахуу хуваарьтай байсан ч манай “Варшава Мазаалай” сагсан бөмбөгийн клубын хүүхдүүдтэй уулзахыг хүссэн бидний урилгыг хүлээн авч, үнэт цагаасаа гарган зорин ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гадаадад амьдарч буй монголчуудын хувьд эх орноо төлөөлөн дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцохоор ирсэн баг тамирчдаа харах нь эх орон минь өөрөө хүрч ирсэн мэт бахархалтай, түшигтэй, дотно мэдрэмж төрүүлдэг билээ. 🇲🇳

Шигшээ багийн хамт олон хүүхдүүдтэй маань уулзсанаар Польш улсад төрж өссөн Монгол хүүхдүүдийн зүрх сэтгэлд эх орноороо бахархах бахархал, Монгол хүн гэдгээрээ омогших омгийг төрүүлж, нүдэнд нь гал асаан, зүрхэнд нь мөрөөдөл, зориг итгэл бэлэглэлээ. 🙏🏻🙇🏻‍♀️❤️💙❤️

Шигшээ багийн нийт тамирчиддаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь өндөрөөс өндөр амжилт хүсье! Тамирчдаа бид бүгд эрч хүч дүүрэн дэмжих болно. 🔥❤️‍🔥🇲🇳❤️💙❤️

Мөн энэхүү дахин давтагдашгүй сайхан боломжийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, биднийг холбох гүүр болсон МУГТ Мөнхсайханы Цэрэнлхам Munkhsaikhan Tserenlkham найздаа, манай клубын хүүхдүүдтэй уулзах боломжийг олгож, бүх зохион байгуулалтад анхааран дэмжиж ажилласан Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Самбуугийн Төгсжаргал Tugsjargal Sambuu ахдаа, мөн хүүхдүүдтэй маань хамт цагийг өнгөрүүлж, шидэлтийн бэлтгэл хийлгэн баяр хөөр бэлэглэсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Steve Sir coach-дээ онцгойлон талархал илэрхийлье ❤️
Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3

Түүнчлэн шигшээ багийн тамирчдыг хүлээн авахад туслалцаа үзүүлсэн Eenee Purevjav ахдаа, Toki Banzragch эгчдээ, Lhagva-Ochir ахдаа, мөн энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад сэтгэл гарган оролцсон клубынхаа нийт эцэг эхчүүддээ чин сэтгэлийн баяр хүргэе. 🫶🏻

Тамирчдад маань урам зориг өгөх захидал бичиж бэлэглэсэн клубынхаа хүүхдүүддээ, мөн сэтгэлийн бэлгүүдийг маань хайр дүүрэн сэтгэлээр бэлтгэж, бооход тусалсан “Варшава Мазаалай” эмэгтэй багийн охиддоо талархал илэрхийлье. 💖

Бидний урилгыг хүндэтгэн хүрэлцэн ирж, хүүхдүүдийн минь амьдралд мартагдашгүй дурсамж үлдээсэн та бүхэндээ дахин баярлалаа. 🇲🇳❤️💙❤️

10/05/2026

Бид бэлтгэлдээ эрч хүчтэйгээр эргэн орлоо ⛹🏻‍♂️⛹🏻‍♀️

Mash ih bayrlalaa 💖💖💖
05/05/2026

Mash ih bayrlalaa 💖💖💖

Adres

Warsaw

Strona Internetowa

Ostrzeżenia

Bądź na bieżąco i daj nam wysłać e-mail, gdy Warszawa Mazaalai umieści wiadomości i promocje. Twój adres e-mail nie zostanie wykorzystany do żadnego innego celu i możesz zrezygnować z subskrypcji w dowolnym momencie.

Skróty

Udostępnij