Шатарт дурлагсдын хуудас

Шатарт дурлагсдын хуудас

Dela

шатрын ертөнцөд тавтай морил

Photos from Шатарт дурлагсдын хуудас's post 04/11/2023

"Grand Swish 2023 " тэмцээнд их мастер Батхуягийн Мөнгөнтуул Эстони улсын тамирчин 2399 рейтингтэй эрэгтэй ОУХМ, эмэгтэй Их мастер Narva, Mai-тэй 10-р өрөгт таарж хар өнгөөр тоглож ээлжит хожлоо авж тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд шилжин 3 байранд жагсаж 11 дэхь өрөгөө 1-р ширээнээс тоглохоор болж байна. Сүүлийн өргөө Энэтхэг улсын тамирчин 2467 рейтингтэй тэмцээнийг тэргүүлэгч эрэгтэй ОУХМ, Эмэгтэй ИМ Vaishali, Rameshbabu тай цагаан өнгөөс таарж тоглох юм. Одоогийн байдлаар Их Мастер Мөнгөнтуул нийт 10 өрөг тоглосоноос 4 хожил 6 тэнцээтэй нэг ч хожигдолгүй 3-р байрны амжилттай явж байгаа юм. Хэрэв Их Мастер Мөнгөнтуул хожил байгуулж 2-р байранд орох юм бол дараа жил болох Дэлхийн аваргын өрсөлдөгчдийн тэмцээнд оролцох эрхээ авж түүхэн амжилтын эзэн болох юм. Амжилт хүсэж дээлийнх нь захыг мушгих үлдлээ.

10/03/2022

: Шатрын их мастер Б.Мөнгөнтуул
Москвад бэлтгэгдсэн Монголын шатрын хатан хаан. Тэрээр ФИДЕ-гийн "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг Монгол улсаас анхлан хүртсэн тамирчин юм.

Бүтэн нэвтрүүлгийг 3 сарын 12-ны өдөр 21:00 цагаас Edutainment TV-ээр хүлээн авч үзээрэй.

Нэвтрүүлгийн хамтрагч:
| State Bank of Mongolia (Төрийн банк)
| TAVAN NUDEN Mongolian Luxury Brand
| KHAAN CHESS mongolian luxury chess set

Зураг авалтын байршил:
📍 Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/

27/01/2022

2022 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын өрсөлдөгчдийн тэмцээний эзэд тодорлоо.
Үүнд :
1. 🇷🇺Aleksandra Goryachkina : Нас 23 рейтинг : 2586 оргил рейтинг : 2623
2. 🇮🇳Koneru, Humpy: Нас 34 рейтинг : 2586 оргил рейтинг : 2623
3. 🇷🇺Kateryna Lagno : Нас 32 рейтинг : 2550 рейтинг оргил рейтинг : 2560
4. 🇷🇺Alexandra Kosteniuk : Нас 37 рейтинг : 2516 рейтинг оргил рейтинг : 2561
5. 🇨🇳Tan Zhongyi : Нас 30 рейтинг : 2525 рейтинг оргил рейтинг : 2530
6. 🇺🇦Anna Muzychuk : Нас 31 рейтинг : 2525 рейтинг оргил рейтинг : 2606
7. 🇨🇳Lei Tingjie : Нас 24 рейтинг : 2535 рейтинг оргил рейтинг : 2545
8. 🇺🇦Mariya Muzychuk : Нас 29 рейтинг : 2539 рейтинг оргил рейтинг : 2563

24/01/2022

Хэрэв бидний сайн мэдэх Мортал Комбат тоглоом шиг шатарын дэлхийн аваргуудыг сонгоод хооронд нь тулалдуулдаг тоглоом байвал та эдгээр эрхмүүдийн хэнийг нь сонгож тоглох байсан бэ ? Сонголтоо комент хэсэгт үлдээнэ үү. Яагаад ?

20/01/2022

Бурхдын бурхан №3
Ригагаас ирсэн шидтэн
Михаил Таль нь 1936 оны 11 сарын 9-нд Лативын Рига хотод
еврей гэр бүлд төрсөн. Анх 7 насандаа шатар тоглож сурж байсан одоо цаг үед бол жаахан хожуу талдаа сурч байсан. Түүнийг Ригагаас ирсэн шидтэн гэж дууддаг ба түүнд дургүй шатарчид Ригагаас ирсэн самууруулагч ч гэж дууддаг байсан гэдэг. Энэхүү нэр нь түүний өвөрмөц тактикийн тоглолтын арга барилтай нь холбоотой бөгөөд тэрээр бүх цаг үеийн хамгийн агуа довтолгооны мастер юм. Тэр хамгийн бүтээлч сэтгэлгээтэй суут ухаан шатарчинд тооцогддог ба тэр ч бүү хэл түүний тоглолтыг урьдчилан таамаглах ямарч боломжгүй бөгөөд "Түүний тоглолт бүр шүлэг шиг давтагдашгүй, үнэлж баршгүй" гэж ярьдаг байв. Тэрээр шатрын хөлөг дээр билэг танхай яруу найрагч шиг л юу үзүүлж харуулахыг хүснэ тэр бүхнийг санаан дураар шатрын дүрсүүдийг ашиглан тэрлэдэг байв. Талийг е4 түлхэхэд өрсөлдөгч нар нь эхний нүүдлээс л дарамт авч тоглодог байсан гэх ч яриа байдаг.
Александр Кобленц 1949 оноос түүнд шатар зааж өгсөн бөгөөд энэ цаг үеэс эхлэн Талийн ур чадвар эрс өөрчлөгдсөн юм. 1951 онд Латвийн аварга шалгаруулах тэмцээнд орж эхлэсэн бөгөөд 1952 онд өөрийн дасгалжуулагч багшийн өмнө зогссон бөгөөд 1953 онд Латвийн анхны аварга цолоо авсан юм. 1954 онд ЗХУ-ын спортын мастер цол авс байсан ба тэр жилээ анхныхаа их мастерийг хожиж байв.
1956 онд ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд анх орж 5-7 р байрыг Полугаевский, Холмов нартай хуваан эзлэсэн юм. Григорий Левенфиш хэлэхдээ " аварга хүний хамгийн байж болох дүр бөгөөд , хурц бөгөөд төвөгтэй тоглолт хийхийг эрмэлздэг агуа их авъяастан" гэсэн байдаг. Дараа жил нь тэрээр ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ба 20 настай үзүүлсэн энэ амжилт нь ЗХУ -ын хамгийн залуудаа аварга болсон тоглогч болсон юм. Тэрээр 1957,1958, 1967,1972,1974,1978, онуудад ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд нийт 6 удаа түрүүлж байв.
1959 онд тэрээр Керес , Фишер, Смыслов, Глигорич, Бенко, Петросян, Олафссон нартай дэлхийн аваргын өрсөлдөгчдийн тэмцээнд ширүүхэн үзэж 28-аас 20 оноо аван тэргүүлж 1960 онд Ботвинниктэй дэлхийн аваргын халз тоглолтонд тоглох эрхээ авсан юм. Ингээд 1960 онд дэлхийн аваргын халз тоглолтонд тоглож 12,5 :8,5 онооны харьцаагаар ялалт байгуулж тухайн үедээ хамгийн залуудаа шатрын дэлхийн аварга цолыг 23 настай хүртэж байв. Энэхүү амжилт нь бүх цаг үеийн 3-т жагсаж байгаа бөгөөд 1-рт Каспаров, 2-рт Магнус Карлсен нар зогсдог юм. Ингээд дараа удаад Ботвинник дахин даага нэхэх тоглолтондоо өмнөх тоглолтын алдаа дутагдал дээр ажиллаж 13:8 оноогоор ялж дэлхийн аварга цолоо эргүүлэн авсан бөгөөд тэрээр талийн нарийн төвөгтэй тактикийн тоглолтыг гаргах боломж олголгүй төгсгөлийн тоглолтруу шилжүүлсэн нь ялалт байгуулахад нь чухал нөлөөлсөн ч хамгийн том шалтгаан нь түүний эрүүл мэнд байв. Гэхдээ тэрээр энэхүү ялагдалаа хэзээ ч эрүүл мэндтэй холбож тайлбарлаж байгаагүй юм. Ингээд 1948-1963 оны хооронд агуа Ботвинникийн хаанчлалд завсар оруулсанаар "Өвлийн хаан" хэмээх нэр хүртэл авч байсан юм. Энэхүү халз тэмцээнд эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулж болно гэсэн ч тэрээр тэмцээнийг хойшлуулахгүй үргэлжлүүлсэн юм. 1962 оны өрсөлдөгчийн тэмцээнд маш муу тоглосон бөгөөд тэмцээнээ дуусгаж чадалгүй орхисон юм. Энэхүү тэмцээний үеэр Тайманов түүнрүү утасдаж ямаршуу байгааг асуухад " Би гайхалтай сайн байна. Бөөр маань жаахан багассан , тэмцээн маань сүйрсэн , бас мөнгө алдсан, бүх юм маань сүүрчихээд байнадаа" хэмээн хариулсан гэдэг. 1960 д оны үед тэр дэлхийн аваргын хүчтэй өрсөлдөгчдийн тоонд явсан ч гэсэн 1965 онд Спасскийд, 1968 онд Корчнойд хагас финалд ялагдал хүлээсэн юм. 1973-1974 оны хооронд хамгийн удаан ялагдалгүй тоглосон тоглогчийн амжилтыг үзүүлсэн бөгөөд энэхүү үзүүлэлт нь тухайн цаг үедээ 1-рт бичигдэж байсан бол бүх цаг үеийн 3-р байранд Магнус болон Дин Лирэн нарын араас орж байгаа юм. Энэхүү амжилтыг 46 ялалт 49 тэнцээгээр тогтоосон юм. Таль сүүлчийн тэмцээнээ Барселонад 1992 онд тоглосон бөгөөд эхний хэдэн өргийн дараагаар түүний бие ахиад муудсан ба эмч нар түүнд тэмцээнийг зогсоохыг хүссэн ч эхлүүлсэн ажлынхаа ард гарна хэмээн үргэлжлүүлжээ. Зарим өрсөлдөгч нар нь түүнийг хүндэтгэн бушуухан тэнцэж байсан ч сүүлчийн өрөг гал гарсан тоглолт болж гайхамшигт ялалт байгуулсан бөгөөд 38 дахь нүүдэл дээрээ Н е1 гэсэн нүүдлээр өрөг дууссан бөгөөд энэ нь Рига хотын ноёнтон нэг насны амьдралаа өндрөлсөнийг зарласан мэт байрандаа иргэж ирсэн юм. Ингээд төд удалгүй 6сарын 28 нд ертөнцийн мөнх бусыг үзсэн юм.
Тэрээр архи дарс , тамхийг их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь түүний эрүүл мэнд муудахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Тэрээр маш хүчтэй өвдөлтийн улмаас түүнд хэрэглэсэн морфинд донтсон байсан гэдэг. Бас тэмцээний үеэр уух нь элбэг байсан бөгөөд Голландад болсон нэгэн тэмцээнд зөвлөлтийн нэгэн их мастертай тэмцээнийг тэргүүлж байсан ба сүүлчийн өргөөс хамаарч хэн түрүүлэх нь шийдэгдэх байхад шөнийн 4 цаг хүртэл ууж хоноод маргаашийнхаа тоглолтонд ялалт байгуулж тэрхүү тэмцээндээ түрүүлж байсан ч тохиолдол байдаг. Мөн Түүний баруун гар нь төрөлхийн гажигтай байсан нь гэрэл зургуудад үлдсэн байдагч тэрээр төгөлдөр хуурыг маш чадварлаг тоглодог байсан гэдэг. Хэдийгээр түүний хаанчлал эрүүл мэндийн шалтгааны улмаас ганцхан жил үргэлжилсэн ч дэлхийн бүх цаг үеийн хамгийн аугаа аваргуудын жагсаалтанд яалт ч байхгүй ордог. Түүний тоглолтыг үзэж шатрын спортод дурласан мянга мянган залуучууд байдаг гэхэд эргэлзэхгүй байна.

19/01/2022

Алдарт ишлэл № 11

16/01/2022

TATA STEAL 2022 2 өдрийн дараахь байдлаар тэргүүлэгчид болон 2 дахь өдрийн үр дүн.

16/01/2022

Шилдэг шидэлт №1
Цагаан : Daniil Dubov (2702)
Хар : Sergey Karjakin (2752)
Уг өрөг нь 2020 оны шилдэг шидэлтээр шалгарсан бөгөөд 2020 оны ОХУ аварга шалгаруулах тэмцээнд тоглогдсон юм. Хэдий 1 болон 2-р байранд орсон тоглогчдыг бод хаян бут ниргэсэн боловч тэрээр 4-р байранд орсон юм. Саяхан болсон шатрын дэлхийн аварга шалгаруулах халз тоглолтын үед Daniil Dubov нь Дэлхийн аварга Магнус Карлсены бэлтгэл хангах багт хамрагдаж өөрийн нутаг нэгт анд Ian Nepomniachtchi -ийн ялагдалд гар бие оролцсон юм. Харин бүх цаг үеийн хамгийн залуудаа их мастер цол авсан рекордыг саяханыг хүртэл эзэмшиж байсан Sergey Karjakin нь шатрын дэлхийн аварга шалгаруулах халз тоглолтын үеэр Ian Nepomniachtchi -ийг эхний ялагдалаа амссан даруйд ОХУ-аас тусгайлан онгоц гарган Дубайруу түүнд туслуулахаар явуулсан боловч үр дүнд өөрчлөлт орох хэмжээнд туслаж чадаагүй юм. Тэрээр 2016 онд дэлхийн аваргын халз тоглолтонд Магнустай халз тоглон 6:6 оноогоор тэнцэж нэмэлт тоглолтонд 3:1 харьцаатай ялагдаж байсан удаатай.
Тэд өнөөдөр ТАТА STEEL 2022 дээр учраа таарч тоглосон ба Karjakin цагаанаас Dubov хараас тоглож 0,5/0,5 гэсэн үр дүнгээр тэнцжээ. Энэхүү өрөг нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан учир дуу нь цаанаас нь хаагдаж байгаа юм байна.

13/01/2022

Та шатрыг дан ганц оюуны спорт гэж бодож байвал үгүй. Шатар бол холимог тулааны урлаг юм. Хэрэв таны шатрын мэдлэг чадвар ахиц багатай нэг л гацалттай байгаа бол энэхүү бичлэгийг үзэж урам зориг, эрч хүч аваарай. Магнус бол амьд домог. Домогууд хэзээ ч зогсдоггүй тэд үргэлж л бусдаас илүү, маш ихээр хөдөлмөрлөж байдаг. Амжилтанд нууц гэж үгүй аз ч гэж үгүй. Аз хэзээ ч тохиодоггүй. Бэлтгэлийг чи халтуурдвал тэмцээн чамайг баллуурдана.

12/01/2022

Chess.com түүнийг "2021 оны Өсөж буй од " шагналын эзнээр сонголоо.
Магнус карлсен шатрын ертөнцөд ноёрхолоо тогтоож буй өнөө цаг үед түүний дараагийн аварга хэн болох бол гэсэн таамаг байнгийн ярианы сэдэв болж байгаа юм. Энэхүү таамагт нэр дэвшиж буй авъяаслаг залуу одуудын дундаас хамгийн тод мандаж буй нь Алиреза Фирузжа юм. Иран гаралтай Франц тоглогч нь 2021 онд Европын багийн аварга шалгаруулах тэмцээн дээр цоорсон бөгөөд тэрээр тэрхүү тоглолтын үеэр 2800 рейтинг авсан хамгийн залуу тоглогч болсон юм. Түүний ирээдүйд гаргах амжилтыг хэлж мэдэхгүй бөгөөд тэрээр ямартаа ч 2021 онд гайхалтай карьертай байсных 2021 оны Өсөж буй од шагналын эзэн болох нь гарцаагүй юмаа.

Vill du placera din affär längst upp i Gym-listan i Stockholm?

Klicka här för att få din sponsrade notering.

Plats

Typ

Webbplats

Adress


Stavangergatan 70
Stockholm
16834