How to Recharge the Air Conditioner on a Prius for only $10 TUTORIAL
Dương Văn Khánh Vip49
Trong nhóm⚽️:
- POST KÈO A E THAM KHẢO
- CHIA SẺ CÁCH CHƠI,
-INBOX Anh ĐỂ xin vào NHÓM BÓNG
TOYOTA PRIUS - ТҮГЭЭМЭЛ АСУУГДДАГ АСУУЛТЫН ХАРИУЛТ
Prius авто машины талаар ерөнхий танилцуулга
Тоёота Приус машин нь 1997 онд анх Япон улсад худалдаанд гарчээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр борлуулагдаж байгаа Hybrid машинуудын 67.7% нь Тоёота Приус маркийн автомашин байна.
Тоёота Приус 10,11, 20-ийн хувьд 1.5 литрийн 1NZ-FXE I4 цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй бол Приус 30-ийн хувьд 1.8 L 2ZR-FXE I4 1.8 L 5ZR-FXE I4 гэсэн 2 янзын хөдөлгүүртэй худалдаанд гарсан.
Приус маркийн машин нь Япон улсад NHW10, NHW11, NHW20, NHW30 гэсэн ангилалтай гардаг бол Америкийн Нэгдсэн Улсад XW10, XW11, XW20, XW30 гэсэн кузовын загвараар 2003-2009 онд үйлдвэрлэгдсэн мөн Европын улсуудад 2004 оноос одоог хүртэл үйлдвэрлэгдэж байгаа юм.
ХУВИЛБАРЫН ЯЛГАА
Приус 20-ийн хувьд S, S touring, G, G touring, G touring leather edition гэж 5 төрлөөр үйлдвэрлэгддэг. Үүнийг манай Монголд бүтэн G болон хагас G гэж ярьцгаадаг болсон.
Үйлдвэрлэж байгаа орноос хамаараад DOHC I4 VVT-i 1NZ-FXE хөдөлгүүртэй байдаг.
NHW20 Баттерэйний хувьд 160.000 км баталгаатай үйлдвэрээс гардаг бол цахилгаан мотор нь үйлдвэрээсээ 240.000 километрийн баталгаатайгаар үйлдвэрлэгддэг байна.
PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?
Prius бол Toyota компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр аеродинамикын байж болох хамгийн зөв хийцтэй учраас бензин зарцуулалтыг багасгадаг байна.
Арчилгааны талаар /Яаж арчлах тухай/
Тухайн жолоочийн өөрийн арчилгаанаас шалтгаална. Онцгойлох зүйл нь хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.
Prius-ын дутагдалтай тал?
Хариулт: Цахилгааны гэмтэл байдаг ба манай оронд 100% оношилж чаддаггүй.
Prius-ын давуу тал?
Хариулт: Мэдээж эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрийн стандартаар 100 км замд 3л-4.5 л шатахуун зарцуулагдах нормтой байдаг.
Манай орны замын нөхцөл байдал цаг уур мөн шатахууны чанараас шалтгаалан өөр үзүүлэлт гардаг. Ихэнхдээ Монгол оронд зундаа 100 км-т 3.5-5 л шатахуун зарцуулсан байдаг өвлийн улиралд 7-10 л бензинийг 100 км-т зарцуулдаг байна.
Энэ нь тухайн машины нөхцөл байдлаас /Дулаан гараашд байдаг эсвэл тоосгон гарааш, гадаа ил зогсоолд тавьдаг/ шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хамгийн гол хүчин зүйл нь их явах тусам бензин бага зарцуулдаг.
Ихэнх жолооч нарын дунд түгээмэл байдаг нэг асуулт нь Приус машин ус туулж чаддаггүй гэдэг энэ нь мэдээж буруу ойлголт юм. Приус машин нь энгийн бензин хөдөлгүүртэй автомашинтай адилаар ус туулж чадна. Хамгийн гол нь приус унадаг жолоочийн ур чадвараас шалтгаалдаг. Тиймээс ус болон цасанд энгийн машинтай ижил туулах чадвартай.
Агаар шүүгч болон коллектор яаж зөв цэвэрлэх, хэдий хугацаанд цэвэрлэх ёстой вэ?
Хариулт: Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг билээ. Тэгэхээр агаар шүүгчээр орж ирсэн агаар бохир байх тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй болгох, доголтой болгох, бензин зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөөллүүд гарч ирдэг.
Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэж байвал дээрх төрлийн сөрөг нөлөөлөл гарахгүй давуу талтай.
Хэрвээ та байнгын тоос, шороо ихтэй замаар явдаг бол дээрх давтамж илүү багасна гэдгийг анхаараарай. Агаар шүүгч нь салоны ба моторын гэж 2 байдаг ба энэ 2-г хамтад нь соливол илүү үр дүнтэй.
Моторын тос солих, ямар тос илүү тохирох вэ?
Хариулт: Моторын тосны хувьд улирал хамаарахгүй 5000 км тутамд солих хэрэгтэй. Ингэснээр моторын элэгдлийг бууруулах төдийгүй шатахуун зарцуулалт багасах давуу талтай. Өвөл зуны аль ч улиралд үйлдвэрлэгчээс зааж өгсөн тосны зэрэглэлтэй тосыг хийж байна уу? Энэ талаар номын арын хэсэгт тодорхой бичсэн байгаа тул уншаарай
ЯМАР Ч ТӨРЛИЙН ӨНДӨРЛӨГӨӨГ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХОРИГЛОДОГ ГЭДГИЙГ АНХААРААРАЙ!
Prius-ыг яаж зөв өндөрлөх вэ?
Пүршээр өндөрлөх: Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг.
Дугуйгаар өндөрлөх: Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.
Резин өндөрлөгөө: Машиныг өндөр болгох боловч резинэн материалаар хийгдсэн учир тээшний хэсэгт дуу оруулах магадлалтай. Сүүлийн үед гарч байгаа пластик өндөрлөгч нь хөдөлгөөнгүй зориулалтын байдаг тул ингэж өндөрлөх нь пүршээр өндөрлөснөөс арай илүү үр дүнтэй юм.
Мотор арчилгааны талаар
Хариулт: Аливаа тээврийн хэрэгслийн зүрх болсон моторыг сайтар ажиглан арчлах хэрэгтэй. Ингэхийн тулд моторын аюулгүй ажиллагааг алдагдуулахааргүй байхын тулд моторын тосыг сайн шалгаж тогтоосон км хүрэхэд моторын тосыг солих шаардлагатай.
Руль түгжигддэг нь ямар учиртай вэ?
Хариулт: Приус машины руль түгжигддэг талаар хүмүүсийн дунд буруу ойлголт маш их байдаг юм. Энэ нь олон шалтгаантай байдаг ба хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь зориулалтын бус өндөрлөгөө хийлгэсэн мөн рулын аппарат шахуулах болон дууг нь даруулснаас ихээхэн шалтгаалдаг.
Мөн Traction Control Sytem буюу шарвалтын эсрэг системээс шалтгаалан руль түгжигддэг. Хурдтай зорчиж яваа тохиолдолд гэнэт дарах, халтиргаатай замд, шарвалтын анхааруулах гэрэл ассан үед эргэх үйлдэл хийх зэргээс хамаардаг.
Иймд зориулалтын бус өндөрлөгөө хийлгэхгүй байх, рулын дууг даруулах тохиолдолд туршлагатай газар хандах, хурдтай явж буй тохиолдолд огцом дарахгүй байх, халтиргаатай замд буюу хальтиргаа үүсэх магадлалтай тохиолдолд анхаарал болгоомжтой зорчих нь зөв юм.
Баттерэйг хэрхэн шалгах вэ?
Хариулт: Приус машины өндөр хүчдэлийн баттерэйг шалгахдаа тестер ашиглан нэг бүрчлэн шалгах хэрэгтэй.
Салон дотор гэрлэн чимэглэл хийх нь зохистой юу?
Хариулт: Салон дотор гэрлэн чимэглэл хийж явах нь салхины шилэнд гэрэл ойх, гаднах орчны үзэгдэлт багасах, анхаарал сарних аюултай. Гэхдээ салон доторх гэрлэн чимэглэл нь таны сонголт учир салхины шилэнд ойхооргүйгээр суурилуулаарай. Мөн нэмэлт гэрэл тавихдаа гал аюулгүй байдлын үүднээс гал хамгаалагчийг нэмж холбуулах хэрэгтэй.
Дуу орсон Prius-ын дууг хэрхэн дарах вэ?
Хариулт: Приус машины салон нь жижиг жижиг хэсгүүдээс бүрддэг. хуванцар материал ихтэй учир жижиг жижиг хэсгүүдийн амлагаа хэсгүүдээр дуу орох нь их байдаг. Иймд салоны дууг дарахын тулд салоныг задалж жийргэвч хэрэглэн дууг дарах хэрэгтэй.
Гэхдээ та салоныг задалж чадахгүй бол салоноо эвдэх, түгжээнүүдийг хугалах аюултай тул салоны дуу дардаг авто сервист хандсан нь зөв юм.
Рулын аппаратын дууг арилгах боломжтой юу?
Хариулт: Рулын аппаратын дууг даруулж болно, гэхдээ машины аюулгүй ажиллагаа бүрэн алдагдаж осолд ороход бэлэн болно гэсэн үг юм. Хамгийн аюулгүй арга хэмжээ нь бол рулын апппаратыг солих билээ.
Антифризны сав цоороод шингэн алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Хөдөлгөөнд оролцож байхад антифриз буюу хөргөлтийн шингэний сав хагарсан тохиолдолд машинаа унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн нь цахилгаан помпоор дамжин машин асаалттай үед сэлж хөргөж байдаг.
Хэрвээ хөргөлтийн шингэний сав цоороод хөргөлтийн шингэн асгарч удаан явбал цахилгаан помп болон цахилгаан мотор шатах аюултай
Prius-д тавьж болох дугуйны хамгийн том хэмжээ хэд вэ?
Хариулт : Обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ харилцан адилгүй байна. Приус машины стандарт обудны хэмжээ нь 15-16 инч байдаг. 15 инчийн обуданд 205/65/R15 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой бол 16 инчийн обуданд 215/65/R16 хэмжээтэй дугуй тохиромжтой.
Дэлгэцэн дээрх үндсэн хэлийг англи хэл рүү сольж болдог уу?
Дэлгэцэн дээрх япон хэлийг англи хэлээр солих боломжтой. Гэхдээ Монголд сольдог үйлчилгээ хараахан алга байна.
Гол болон их хэмжээний усаар гатлахад цахилгаан моторт хэрхэн нөлөөлөх вэ?
Приус болон бусад хайбрид хөдөлгүүртэй машинаар болж өгвөл гол болон их хэмжээний усаар гатлахгүй байх хэрэгтэй.
1-рт хайбрид авто машинаар их ус туулах, удаан хугацаагаар усан дотор зогсох зэрэгт цахилгаан системүүд гэмтэж болох аюултай.
Хэдий уснаас хамгаалсан жийрэг таг бий боловч удаан хугацаанд ашиглагдсан зэргээс жийрэг хатуурах, задлаад ахин угсрахдаа битүүмжлэлийг дутуу хийснээс ус орох магадлалтай.
2-рт хайбрид автомашин агаар шүүгчээрээ ус сорохдоо энгийн авто машинаас маш амархан байдаг байна. Яагаад гэхээр ихэнх энгийн автомашины агаар шүүгч хөдөлгүүрээс тусдаа байрлаж урт хоолойгоор агаараа соруулж авдаг бөгөөд энэ нь түргэхэн хугацаанд ус орсон ч агаар шүүгчийг нэвтэрч урт хоолойг дүүртэл сорогдтол нэлээн уддаг юм.
Мэдээж гүн усанд удаан орсон тохиолдолд ус орох нь гарцаагүй бөгөөд энгийн бензин хөдөлгүүр унтарч машин зогсдог. Харин хайбрид автомашины хувьд урт хоолой хийх зайд хайбрид систем байрласан байдаг учир агаар шүүгчийг шууд хөдөлгүүрийн дээр хийсэн бөгөөд богино хоолойгоор агаар сорж байдаг. Өөрөөр хэлбэл агаар шүүгчийг ус нэвтэрлээ л бол ус шууд хөдөлгүүрт сорогдож орохоор байгаа юм. Урд агаар соруулах хоолойгоор ус цутгахад л шууд хөдөлгүүр сорж авна.
Ингэхэд хөдөлгүүр усанд унтарч зогсох боловч хайбрид систем ажиллаж цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар уснаас гараад явна. Хэсэг хугацаанд цахилгаан хөдөлгүүр ажиллаж баттерэйн цэнэг багасаж бензин хөдөлгүүр асах хэрэгтэй болно. Энэ үед л таны хөдөлгүүрт ус ороод зогссон бол асахдаа эвдрэх болно.
Эвдрэх эвдрэхдээ ноцтой эвдрэх болно. Яагаад гэхээр хайбрид нь стартер байхгүй бөгөөд цахилгаан мотор нь бензин хөдөлгүүрийг асаадаг юм.
Энгийн машины стартер 2-4 кВт чадалтай бол цахилгаан хөдөлгүүр дор хаяж 30кВт байгаа. Энгийн стартераар ус орсон хөдөлгүүрийг эргүүлэхэд хэд эргүүлээд гацаж ахин эргэхээ байдаг. Задлаад үзэхээр шатун тахийгаад гацсан байдаг ба гэмтсэн деталиудыг солиод хөдөлгүүр хэвийн байдалдаа орно.
Харин хайбридын хувьд маш хүчтэй цахилгаан мотортой тул шатуныг хугартал эргүүлж хугарсан шатуун хөдөлгүүрийн блок болон ойролцоох эд ангийг цөм цохидог ба маш хүчтэй нүдсэн дуу гарч явах аргагүй болгон хөдөлгүүрийг бүтнээр нь солихоос өөр аргагүй болгодог. Азаар ус ороогүй бол асаад явна гэсэн үг.
Тиймээс та машиныхаа хамрын урд үзүүр дээгүүр ус давсныг харсан л бол зогсоод шалгахад гэмгүй. Мөн усанд орсны дараа машин дан цахилгаан хөдөлгүүрээр яваад байвал сэжигтэй гэсэн үг. Даруйхан зогсож шалгах хэрэгтэй. Юуг шалгах вэ гэж үү?
Юуны түрүүнд агаар оруулах хоолойн урд ам норсон эсэхийг, дараа нь агаар шүүгч норсон эсэхийг. Хэрэв агаар шүүгч норсон байвал цааш очлуурыг авч үзэх эсвэл тусламж дуудах хэрэгтэй. Ингэсний дараа аль цилиндрт ус орсныг тогтоож усыг зайлуулах арга хэмжээ авсны дараа эргэж угсран явна.
Үйлдвэрээсээ ухрахын камергүй машинд зориулалтын камер суулгаж болох уу?
Үйлдвэрээсээ ухрахын камергүй приус машинд 2 янзаар камер суулгах боломжтой юм. Үйлдвэрийн зориулалтын камерыг суулгаж дэлгэцээ солиулах, нэмэлтээр дэлгэцтэй хөгжим, ухрахын камер суулгах боломжтой. Гэхдээ эхний арга нь нэлээд зардал өндөртэй, харин 2 дахь нь зардал багатай.
EV –ыг тогтмол ашиглах нь сайн эсвэл муу юу?
Тогтмол ашиглахад муу зүйл байхгүй.
Шатахууны хувьд АИ92/95-ын аль нь илүү тохиромжтой вэ?
Үйлдвэрлэгчээс энгийн бензин буюу 91 болон 92 октантай бензинээр ажилладаг гэж заасан байдаг. Тиймээс манай оронд элбэг байдаг АИ-92 бензин хийх хэрэгтэй.
Моторыг усаар шүршиж угааж болох уу?
Моторыг усаар шүршиж угааж болохгүй. Зарим жолооч нар усаар шүршүүлж угаалгаад мотороо шатаасан үе байдаг. Иймд аль болох усаар шүршүүлж угаалгахгүй байна уу. Уурын угаалга гэх мэт өөр сонголт хийх боломжтой.
Приус” машинаар хэрхэн гол гатлах, ус нь цахилгаан моторт хэрхэн нөлөөлдөг бол…
"Приус" машинаар хэрхэн гол гатлах, ус нь цахилгаан моторт хэрхэн нөлөөлдөг бол...
Приус бол Toёота компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр муутай гэж яригддаг.
Гэвч Приусийн хэлбэр аеродинамикын байж болох хамгийн зөв хийцтэй учраас бензин зарцуулалтыг багасгадаг. Тоочоод байвал олон эерэг үзүүлэлт бий. Харин Приус машинаар болон бусад хайбрид хөдөлгүүртэй машинаар хэрхэн ус гатлах гатлах тохиолдол хэрхэх талаар мэдээлэл бэлтгэлээ.
1-рт хайбрид авто машинаар их ус туулах, удаан хугацаагаар усан дотор зогсох зэрэгт цахилгаан системүүд гэмтэж болох аюултай.
Хэдий уснаас хамгаалсан жийрэг таг бий боловч удаан хугацаанд ашиглагдсан зэргээс жийрэг хатуурах, задлаад ахин угсрахдаа битүүмжлэлийг дутуу хийснээс ус орох магадлалтай.
2-рт хайбрид автомашин агаар шүүгчээрээ ус сорохдоо энгийн авто машинаас маш амархан байдаг байна. Яагаад гэхээр ихэнх энгийн автомашины агаар шүүгч хөдөлгүүрээс тусдаа байрлаж урт хоолойгоор агаараа соруулж авдаг бөгөөд энэ нь түргэхэн хугацаанд ус орсон ч агаар шүүгчийг нэвтэрч урт хоолойг дүүртэл сорогдтол нэлээн уддаг юм.
Их хэмжээний гүн усанд удаан орсон тохиолдолд…
Мэдээж гүн усанд удаан орсон тохиолдолд ус орох нь гарцаагүй бөгөөд энгийн бензин хөдөлгүүр унтарч машин зогсдог. Харин хайбрид автомашины хувьд урт хоолой хийх зайд хайбрид систем байрласан байдаг учир агаар шүүгчийг шууд хөдөлгүүрийн дээр хийсэн бөгөөд богино хоолойгоор агаар сорж байдаг. Өөрөөр хэлбэл агаар шүүгчийг ус нэвтэрлээ л бол ус шууд хөдөлгүүрт сорогдож орохоор байгаа юм. Урд агаар соруулах хоолойгоор ус цутгахад л шууд хөдөлгүүр сорж авна.
Ингэхэд хөдөлгүүр усанд унтарч зогсох боловч хайбрид систем ажиллаж цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар уснаас гараад явна. Хэсэг хугацаанд цахилгаан хөдөлгүүр ажиллаж баттерэйн цэнэг багасаж бензин хөдөлгүүр асах хэрэгтэй болно. Энэ үед л таны хөдөлгүүрт ус ороод зогссон бол асахдаа эвдрэх болно.
Эвдрэх эвдрэхдээ ноцтой эвдрэх болно. Яагаад гэхээр хайбрид нь стартер байхгүй бөгөөд цахилгаан мотор нь бензин хөдөлгүүрийг асаадаг юм.
Энгийн машины стартер 2-4 кВт чадалтай бол цахилгаан хөдөлгүүр дор хаяж 30кВт байгаа. Энгийн стартераар ус орсон хөдөлгүүрийг эргүүлэхэд хэд эргүүлээд гацаж ахин эргэхээ байдаг. Задлаад үзэхээр шатун тахийгаад гацсан байдаг ба гэмтсэн деталиудыг солиод хөдөлгүүр хэвийн байдалдаа орно.
Харин хайбридын хувьд маш хүчтэй цахилгаан мотортой тул шатуныг хугартал эргүүлж хугарсан шатуун хөдөлгүүрийн блок болон ойролцоох эд ангийг цөм цохидог ба маш хүчтэй нүдсэн дуу гарч явах аргагүй болгон хөдөлгүүрийг бүтнээр нь солихоос өөр аргагүй болгодог. Азаар ус ороогүй бол асаад явна гэсэн үг.
Нэгэнт ус гаталсан тохиолдолд хэрхэх вэ?
Тиймээс та машиныхаа хамрын урд үзүүр дээгүүр ус давсныг харсан л бол зогсоод шалгахад гэмгүй. Мөн усанд орсны дараа машин дан цахилгаан хөдөлгүүрээр яваад байвал сэжигтэй гэсэн үг. Даруйхан зогсож шалгах хэрэгтэй. Юуг шалгах вэ гэж үү?
Юуны түрүүнд агаар оруулах хоолойн урд ам норсон эсэхийг, дараа нь агаар шүүгч норсон эсэхийг. Хэрэв агаар шүүгч норсон байвал цааш очлуурыг авч үзэх эсвэл тусламж дуудах хэрэгтэй. Ингэсний дараа аль цилиндрт ус орсныг тогтоож усыг зайлуулах арга хэмжээ авсны дараа эргэж угсран явна.
МЭДЛЭГ: TOYOTA PRIUS 30 машинд үүсдэг нийтлэг ГЭМТЭЛ
Анхны Prius загвар маань Toyota Corolla машины суурь дээр бүтээгдэж байсан болохоор рам, тулгуур болон явах анги дээр эвдрэл гэмтэл гарах нь бага. Тиймдээ ч манай жолоо ч нар 20 загвар сайн гэж байхад зарим нь 10,11 загварыг магтдаг хүмүүс олон. Хэдий Prius-ын загварыг шинэчлэн сайжруулсан ч платформ өөрчлөгдөөгүй байгааг санаарай тиймээс тулгуур эд ангийн эвдрэл нь бараг ялгаагүй байдаг. Corolla, Prius унаж байгаа жолооч нар төдийлөн машиндаа засвар үйлчилгээ хийгээд байдаггүй.
Хийгээд байдаггүй гэдэг нь маш сайн гэсэн утгаар илэрхийлэгдэнэ. Ер нь таван бул солих, амортизатор солихоос өөр засвар хийлгэхгүй. Километр бүрд нь тос масло, агаар шүүр солих зэрэг хугацаат техник үйлчилгээг хийхэд болно.
Prius загварын машин манай улсад орж ирээд бидний амьдралд олон сайн өөрчлөлт өгснийг энд бичээд барахгүй байх. Хайбрид машин учир дээр үеийн машинтай харьцуулахгүй. Жишээ нь: бензин мотор унтарсан үед тоормосны ажиллагаа хэвийн байлгах үүднээс жижиг цахилгаан мотороор тоормосны шингэнийг дугуйнд шахдаг. Энэ мэтээр Prius машины технологийн өөрчлөлтийг зайлшгүй мэдэх, нийтлэг гардаг эвдрэлээс дурдахад буруудахгүй.
Мэдэж байхад илүүдэхгүйг жагсаавал:
Хянах самбар дээрх ойлгомжгүй дүрс
Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авах
Цахилгаан мотор, өндөр хүчдэлийн батарей
Смарт түлхүүр, хамгаалалт
Цахилгаан руль
Prius загварт олон гардаг эвдрэлээс:
HID гэрэл шатах
Цахилгаан моторын усны насос шатах
Амортизатор, түүний таваг гэмтэх
Моторын гинж хахирч дуу гаргах
Тос шалтгаангүйгээр багасах
Рулийн гол тачигнаж дуу гаргах гэх мэт эвдрэл манай жолооч нарт тулгардаг байна.
Хянах самбарын анхааруулга гэрэл
Prius энгийн машинаас нэмэлтээр хэд хэдэн анхааруулах гэрэл хийгдсэн байдаг. Хянах самбараас гадна голын дэлгэц дээрээ машины үзүүлэлтийг илэрхийлсэн ойлгомжтой мэдээлэл өгдөг нь хэрэглэгч бидэнд тааламжтай байдгийг нуугаад юу нь. За гол сэдэвтээ оръё. Хэрэв таны машин хэвийн явж байвал хянах самбар дээр ямар ч анхааруулах гэрэл асахгүй бол бүгд номоороо явж байна гэж ойлгоорой. Prius машин нарийн мэдрэмжтэй, мэдрэгчүүд олон тул хэдийд ч ямар нэгэн доорх анхааруулах гэрэл асаж магад.
Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авах
Дэлгэцээс жолоодлогын явцад цахилгаан болон механик энерги хааш шилжиж байгааг харж, өндөр хүчдэлийн батарей цэнэгтэй үгүй харж чаддаг. Мөн шатахуун зарцуулалтын хэмжээг сүүлийн 30 минутын байдлаар харж чаддагаараа жолоодлогоо удирдах бүрэн боломжтой. Хааз өгөөд шууд тоормос гишгэж яваад байвал энгийн машин шиг 100 км-т 10 л шатахуун зарцуулна.
Япон инженерүүд эко жолоодлого буюу шатахуун бага зарцуулах аргачлал заасан байдаг. Үүнийг туршиж үзээд байнга хэвшүүлбэл таны машин 100 км-т 4,5 л шатахуун зарцуулах болно.
ЭКО ЖОЛООДЛОГО
Тогтмол хурдаар явах хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд та 60 км/цагийн хурдтай явъя гэвэл хаазыг аажим өгч хурд 60 км/цаг болох үед хаазнаас хөлийг авч дахин хааз дээр гишгэж хурдыг нэг түвшинд барина. Өөрөөр хэлбэл хаазыг түгжинэ. Хэрэв хурдыг бууруулах бол шууд тоормос гишгэж машиныг зогсоож болохгүй харин өөрөөр нь өнхрүүлэх замаар зогсооно. Мэдээж тоормос гишгэж зогсоохдоо бага хүчээр (огцом зогсоохгүй) зогсоогоорой. Эргэлт, хурд сааруулагч, гэрлэн дохио ойртох үед эртнээс өөрөөр нь өнхрүүлж байгаарай.
Шинэ, хуучингүй туршлагатай жолооч бидэнд ухрах үйлдэл хийхэд анхаарал их шаарддаг шүү дээ. Үүнд голын дэлгэц бас л тус болохоос гадна автоматаар 2 төрлийн ухрах үйлдэл хийж танд тус болдог байгаа. Давхар гар утсыг дэлгэцтэй холбосноор жолоочийн анхаарлыг сарниулах нь бага.
Цахилгаан мотор, өндөр хүчдэлийн батарей
Инвертэр гэж ид шидтэй цахилгаан моторыг Prius-д суурилуулснаар онцлог. Энэ нь механик энергийг цахилгаан, цахилгаан энергийг механик энерги болгож чаддаг нэгэн төрлийн мотор юм. Бид бензин мотороо анхаарч тос тослогоо хийдэгтэй адил уг моторт анхаарч байх хэрэгтэй. Анхаарах зүйл нь хөргөлтийн шингэн. Түүний түвшин хэмжээг анхаарахаас гадна дотор талдаа зэврэлт өгөхөөс хамгаалж тогтмол солих хэрэгтэй.
Prius эзэмшигч бид өндөр хүчдэлийн батарейн талаар анхан шатны ойлголттой байх хэрэгтэй. 288 вольтын батарей нь олон жижиг батарейг нийлүүлж хийсэн батарейнууд байдаг. Хэрэглээний явцад тэдгээрээс аль нэг нь муудах, цэнэгээ барихдаа муу болох үед бусдадаа өвчин тараадаг сул талтай.
Toyota үйлдвэр 288 вольтын батарейндаа 10 жилийн баталгаа олгосон байдаг. 10 жилдээ уг батарей оролдуулахгүй, харин манайд нөхцөлд батарей суух асуудал гараад байгаа шалтгаан нь аргагүй биз. Аль хэдийн 10 жил болохоос өөр шалтгаан нь гадаад орчин. Хүйтэн нөхцөлд ямар ч батарейн үзүүлэлт буурдаг.
Бид өвөлдөө машинаа дулаан орчинд байлгаваас түүний насжилт уртасна. Санаагаар бол өвөлдөө том батарейгаа дулаалаад зундаа авч байвал. Даанч болохгүй байх шалтгаан нь тогтмол гүйдэлд хүн цохиулбал шууд аминд хүрдэг аюултай. Ямар нэгэн байдлаар батарейтай ойртох бол зузаан резин бээлийтэй ажиллах хэрэгтэй. Хамгийн түрүүнд аваарын түгжээг салгаж хэлхээг салгах хэрэгтэй.
Смарт түлхүүр, хамгаалалт
Зэрэглэлээсээ хамаарч зарим нь смарт түлхүүртэй байдаг. Ямар ч түлхүүртэй байсан ч хаалгаа удирдлагаар онгойлгоно. Смарт нь бүүр амар. Түлхүүрийн шүд элэгдэх нь ховор. Манай нөхцөлд нэмэлтээр дохиолол суурилуулмаар юм байна лээ.
Хэдий удирдлагаар онгойлгож цоожлох чадалтай ч халдлага болох үед хулгайчийг үргээх сигнал дуу байхгүй нь сул тал юм. Монголд байгаа Prius-уудыг дохиололтой болгохгүй бол халдлагад ихээр өртөж байгааг Цагдаа нар байнга сануулж байсан.
Удирдлагад жижиг зай байдаг. Түүнийг сайн чанарын зайгаар сольж байхгүй бол Хятад зай 3 сар болоод солиулах нь элбэг. Prius 20 загварт CR2030, Prius 30–д CR1632 хэмжээтэй зай ордог байгаа.
Цахилгаан руль
Prius 10 загвараас рулийн голд түчигнэсэн дуу гардаг сул талтай болсон. Энэ нь зөвхөн шороо замд илэрдэг. Энэ алдаа дараа дараагийн загварт байсаар байгаа. Гэхдээ үүнийг бүх машинд гэж ойлгож болохгүй. Их гүйлттэй машинд илэрдэг бөгөөд задлаад үзэхлээр рулийн хөндлөн аппарат байх хэдрэг араа голтойгоо харьцахдаа зай завсартай болсноос болдог. Хэрэглээний явцад арааны шүд элэгдэж дээрх согог гардаг.
Түүнийг өөр аппаратаар сольж хэвийн болдог байгаа.Мөн цахилгаан рульд хүч хэмжигч байдаг. Энэ нь жолооч баруун дарж байна уу үгүйг хэмжих зориулалттай. Бас л хэрэглээний явцад тэр мэдрэгч бохирдож рулийг хатуу болгодог байгаа.
Toyota 30 загвараа дахин дуудаж засварласан
2010 онд Toyota үйлдвэр 30 загвараас эргэн татан авч засварлаж байсныг та бүгд санаж байна уу? Тийм ээ. Энэ нь зөвхөн Америкийн зах зээлд борлуулагдсан зөв талдаа рультэй Prius юм.
Гол асуудал нь шалавч уртайгаас болж хаазийг тултал өгөх үед хааз буцахгүйгээр тээглэж, машины хурд нэмэгдэж тоормос өгсөн ч зогсоож чадахгүй байсныг засварласан байдаг. Буруу рультэй Японоос ирсэн Prius 30-д ийм алдаа илрээгүй тул бид санаа зовохгүй машинаа хаазлаж болно.
HID гэрэл шатах
Он залуу загварууд бүгд HID гэрэлтэйгээр үйлдвэрээс гардаг байгаа. Мөнхийн юм байхгүй хойно гэрэл асаж байгаад гэрлийн өнгө өөрчлөгдөөд унтарна. Дахин унтрааж асаахаар хэсэг асаж байгаад унтарна. Ихэвчлэн ламп нь шатсанаас тэгдэг байгаа. Давхар өсгөгчийг шалгахад буруудахгүй. Өсгөгч шатахлаар бас тэгдэг байгаа. Шалгахдаа гэрлийг асаалттай шалгаж болохгүй учир нь хувьсах гүйдлийн, маш өндөр 30,000 вольтоор ажилладаг байгаа. Резин бээлий өмсөөрэй гэж зөвлөе.
Цахилгаан моторын усны насос шатах: нөгөө цахилгаан мотор маань хөргөлтийн шингэнтэйг дээр дурдаж байсан. Тэр шингэнийг цахилгаан насосоор эргэлтэд оруулдаг бөгөөд манайд солиулах нь олонтаа. Эвдрэх хэд хэдэн шалтгаантай.
Японоос дөнгөж орж ирсэн машины хөргөлтийн шингэн бага температурт царцдаг. Ингэснээр насос хий ажиллаж эвдэрдэг. Учир нь насос ажиллаж сэнс эргүүлэхээр мөсөнд гацаж гэмтэнэ.
Хөргөлтийн шингэн бага үед насос хий хоосон ажиллаж гэмтэнэ.
Хэрэглээний явцад өөрөө гэмтэх. Их халуунд насосын ажиллах хугацаа ихэссэнээр элэгдэлд орж гэмтэнэ.
Prius 30-н бензин мотор цахилгаанаар ажилладаг насостой хийгдсэн байгаа. 20,11 загвар механик насостой. Өөрөөр хэлбэл Prius 30 хөргөлтийн шингэний цахилгаан насос хоёр байдаг. Тиймээс дээрх гэмтэл гарч болзошгүйг анхаараарай.
Амортизатор, түүний таваг гэмтэх
Манай замын нөхцөл хүнд тул Prius-уудад жаахан халгаатай. Ихэнх жолооч нар машинаа өндөрлөдөг. Амортизаторын дээр өндөрлөгч хийж болох ч түүний насжилтыг богиносгодог сул талтай. Нүх ховил дээр гарах үед амортизаторын жийлт, суултын хүч нэмэгддэг мөн рам их биед цав гаргаж болзошгүй.
Энэ тал дээр анхаараад бартааг аажим давахад, машинаа өндөрлөсний ач тус зөндөө. Хэрэглээний явцад амортизатор угаас муудаад солих бүрдээ урд амортизаторын дээд тавгийг сольж байгаарай. Таваг доторх шарик эргэлт хийх үед хархирч дуу гарах тохиолдол байдаг. Мөн зуны улиралд цапны шарик дуу гаргах олон тохиолдоод байгаа.
Ус туулснаас шарикны тос угаагдаж онгоц шиг хүрчигнэсэн дуутай болдог.
Моторын гинж хахирч дуу гаргах
Prius-ийн бензин мотор ажиллах үедээ ажиллаад цахилгаанаар ажиллах үедээ унтардаг байгаа. Энгийн машинаас бага ажиллаж элэгдэл хорогдолд орох нь бага. Нөгөө талдаа жижиг эзлэхүүнтэй моторын тахир гол олон эргэж гинжинд ачаалал өгч сунгадаг сул талтай. Тиймээс түүний гинжийг 150,000 км тутамд сольж байхыг үйлдвэрлэгчээс зөвлөсөн байдаг. Хэрэв гинж сунаж муудсан бол машинаа өглөөд асаахад хархирсан дуутай болдог. Солих үедээ гинж, чангалагч, араа зэргийг хамтад нь солих хэрэгтэй.
Тос шалтгаангүйгээр алга болох
Моторт 0w-20 тос хийвэл хамгийн бага шатахуун зарцуулна гэж гарын авлага ном дээр зөвлөсөн байдаг. Энэ тос нь бусад 5W-30, 10W-30-г бодвол их шингэн.
Тос гоожсон, гэмтсэн зүйл байхгүй бол бид ууршиж байна гэж үздэг ташаа ойлголттой байдаг.
Prius-н моторт шингэн тос хийж байх хэрэгтэй. Учир нь машин асаалттай, READY гээд ассан хэдий ч бензин мотор унтарсан үед тос доош тунасан байдаг. Харин бензин мотор асах үед тос хамгийн хурдан дээш гүйж тослох эд ангиа тослохгүй бол элэгдэлд орно.
Манай жолооч нар ийм зэрэглэлтэй тос хийхээр тос амархан ууршаад байна, шалтгаангүйгээр нэмүүлээд байна гэж их ярьдаг. Тос гоожсон, гэмтсэн зүйл байхгүй бол бид ууршиж байна гэж үздэг ташаа ойлголттой байдаг. Мотор дотор тосыг хорогдуулахгүй (тос идүүлэхгүй) байх хуруувч резин, кольц гэсэн хоёр эд анги байдаг бөгөөд тэд муудвал тос нэмүүлээд байдаг.
Очлуурыг авч үзэхэд үзүүр хэсгээр их хэмжээний нагар тогтсон шинж тэмдэгтэй байвал даруй хуруувч резинийг солиорой. Мөн дээрхээс гадна PCV клапан бөглөрснөөс болж моторын тосыг сорох хоолой руу оруулаад свэчэг бохирдуулж, тос идүүлэх шалтгаан болдог. Тиймээс шалгаж үзэх хэрэгтэй.
Цахилгаан
Prius бүхэлдээ цахилгаанаас хамааралтай компьютержсэн автомашин гэдгийг бид мэднэ. Prius хоёр цахилгаан мотор-генератор, хоёр төрлийн батарейтай. Батарей нь никель-метал-гибрид болон 12 вольтын уламжлалт литий-ион төрөл.
Олон жижиг батарейнээс бүрддэг никель-метал- гибрид батарейг анх Prius 20-д зориулж бүтээсэн бөгөөд эдгээрийн аль нэг нь муудахад цэнэгээ бусад өндөр хүчдлын батерейндаа сөргөөр нөлөөлдөг.
Инвертер нь олон хүчирхэг транзистороос бүтдэг учир цахилгаан моторын адил маш их халуун ялгаруулдаг. Тиймээс шингэн хөргөлтийн систем энэ эд ангийг хөргөж байдаг.
Prius худалдан авахдаа өндөр хүчдлийн батарейг нь сайн шалгах хэрэгтэй. Энэ эд анги үйлдвэрээс 150,000 км явалттай солих дөхсөн үедээ орж ирдэг тул батерейн цэнэгийг блок тус бүрээр нь шалгавал илүү сайн. (Засвар үйлчилгээтэй холбоотой)
Prius-ийн капут дотор зүүн урд хэсэгт гал хамгаалагчийн блок, инвертер байрладаг. Харин хойно багажинд батарей, цахилгаан блок хөргөөх сэнс байрладаг. Энэ сэнс эвдэрвэл батарей хэт халж хянах самбарт Check Engine гэрэл асна.
Хянах самбар дээрх анхааруулах гэрлүүдийг үргэлж анхаарна уу. Prius компьютержсон ухаалаг машин тул эвдрэл гэмтлээ анхааруулах гэрлээр илэрхийлдэг. Жн: ABS, анхааруулах улаан гурвалжин болон бусад гэрэл ассан даруйд мэргэжлийн газар оношлуулаарай.
Аккумулятор суусан үед буруу холбовол хянах самбар гэмтдэг. Зөв дарааллаар холбож асаагаагүйгээс болж гэмтдэг учраас тогтоосон дарааллын дагуу холбож байгаарай.
Рулын уян утас гэмтдэг. Гэмтлийн шалтгаан нь моралын элэгдэлтэй холбоотой. Тиймээс эвдэрсэн тохиолдолд зайлшгүй шинэ эд ангиар солих хэрэгтэй.
Үндсэн моторын помп шатдаг - хөргөх шингэн царцсанаас болж жоохон ачаалал өгөхөд дуу ордог. Сэргийлэхийн тулд хэмжээг шалгаж хөлдөх температурыг шалгаж байх хэрэгтэй.
Хөргөлтийн шингэний хэмжээг байнга хянаж занш. Кондишн муу ажиллах, паар муу үлээх нь хөргөлтийн шингэнээс хамаардаг тул шалгаж үзээд дундарсан байвал нэмчих. Тун удалгүй паар халуунаар үлээгээд эхэлнэ.
Батарейгаа хайрла. Ялангуяа хөдөө гадаа явахдаа өндөрлөг газраас буухдаа "В" горимыг ашиглаарай. Ингэвэл батарейгаа ч, тоормосны системээ ч хамгаална. Мөн хөдөлгүүр унтраатай үед хөгжим сонсох, паар үлээлгэх гэх зэргээр цахилгаан хэрэгслээ ажиллуулаад байвал 12Вольтын жижиг аккумулятор цэнэгээ хурдан алдана.
Ихэнх тохиолдолд жолооч нар хөргөлтийн шингэнээ дууссаны нь мэдэхгүй, анхаарч яваагүй улмаас хөргөлтийн шингэнээ хөлдөөдөг. Үүний улмаас цахилгаан помпыг гэмтээдэг.
Бензины шар ассан үед хол зам туулсанаар батерейг нураах том шалтгаан болдог. Үйлдвэрлэгчээс 150,000-200,000 мянга км яваад солихыг зөвлөдөг. Монголд ихэвчлэн 130,000 гаруй км явсан машинууд орж ирж байна.
Prius-ээр гүн шавар, гүн ус туулах, усанд удаан зогсох нь хориотой. Үүний улмаас цахилгаан систем, төхөөрөмж гэмтэж улмаар шатах эрсдэлтэй. Загвараасаа үл хамаараад 10-аас дээш настай Prius-н уснаас хамгаалах жийрэг муудаж хатуурсан байх нь элбэг.
Мотор
Техник технологийн ертөнцөд цоо шинэ хувьсгал хийж, Монгол Улс гэлтгүй дэлхий даяар “ард түмний унаа” болтлоо алдаршсан автомашин бол яах аргагүй Prius билээ.
Toyota компани 21 дүгээр зууны шаардлагад бүрэн нийцэх, шатахуун зарцуулга болон хорт утаа багатай автомашин үйлдвэрлэх төслийнхөө хүрээнд уйгагүй хөдөлмөрлөсөөр ердөө хагас жилийн дотор Toyota Hybrid System (THS) хэмээх хоёр цахилгаан мотортой схемийг зохиосон байдаг.
EGR систем буюу утааг дахин ашиглах системтэй болсон байдаг. Энэхүү дутуу шаталтын систем нь бохирдсоноос болж алдаа зааж мотор доголдож эхэлдэг.
Prius худалдан авах үед хянах дээр ямар нэгэн анхааруулах гэрэл асаж байвал мэргэжлийн инженерээр заавал оношлуулаарай.
Дугаар аваагүй шинэхэн Prius авсан даруйдаа хөргөлтийн шингэн болон бүх тос маслаа солиорой. Өвөл асуудалгүй асаая гэвэл синтетик тос илүү тохиромжтой. Цаашид моторын тосоо байнга шалгаж тогтмол хугацаанд нь сольж заншаарай.
Бензиний шар гэрлийг астал явах дэмий. Toyota компани Prius-ийг хэзээ ч шатахуунгүй жолоодож болохгүйг үргэлж анхааруулдаг бөгөөд гарын авлага дээрээ хүртэл “Шатахууны түвшинг бакны ¼-ээс багагүй хэмжээтэй байлга” гэж заадаг. Шатахуун дуусч, батарей цэнэгээ юу ч үгүй алдсан тохиолдолд Prius нам зогсох бөгөөд энэ тохиолдолд мэргэжлийн засварын газар бараадахаас аргагүй. Байнга ингэж явбал наанадаж бензин шүүгч, насос, цаанадаж батарей сэхэл авахааргүй үхдэг.
Prius 30 эзэмшдэг бол өглөө асаах бүртээ хөдөлгүүрийн дууг нь шинжээрэй. Хахирсан дуу гарч байвал үндсэн хөдөлгүүрийн гинж сунасан байх магадлалтай тул мэргэжлийн инженерт оношлуулж шаардлагатай бол солино.
Помпны хийг хөргөх шингэн солиулсан бол авч хэвшээрэй. Prius эзэмшигчдийн хувьд цахилгаан моторын помп толгойн өвчин болдог талтай. Антифризийн хэмжээ багасч хий орвол помп эвдэрч, цаашлаад цахилгаан мотор шатна. Өвөл, зуны техник үйлчилгээ хийлгэхдээ помпны хийгээ заавал шалгуулаарай.
Утаа хаях, хөдөлгүүрийн тос байнга дундрах нь хуруувч резин муудсаны шинж. Ийм байдалтай удаан явах нь очлуурыг (свечэ) амархан муутгана.
Prius-р гүн ус туулахыг хориглодог. Хөдөлгүүрийн агаар шүүгч богинохон хоолойтой учир ус сорвол шууд хөдөлгүүрт орно. Ингэж ус залгиснаас болж хөдөлгүүрт гэмтэж бүтнээр нь солихоос аргагүйд хүрнэ.
Prius-ийн агаар шүүгчийг 3,000-5,000км тутамд, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэснээр хөдөлгүүр доголдох, хүчгүй болох, шатахуун зарцуулга өсөх зэрэг сөрөг үзэгдэл гарахгүй. Моторын агаар шүүгчийг салоны агаар шүүгчтэй цуг солих нь илүү үр дүнтэй.
Японоос ирсэн шингэнтэйгээ хол замд явах үед антифриз царцаж хөдөлгүүрийн болон цахилгаан помп шатна. Үүний улмаас машин асахгүй ямар ч хөдөлгөөнгүй нам зогсдог.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Long Biên
Hanoi