25/05/2026
БАХАРХАЛ
Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол улсын 33 дахь аварга, Олон улсын мастер Мөнхдалайн АМИЛАЛ нь АНУ-ын Миссуригийн Их Сургуулийн шатрын багийн хамт АНУ-ын коллежийн шатрын лигийн 2026 оны Ерөнхийлөгчийн цомын аварга болсон тул Миссури мужийн захирагч Дэвид Васингер хүндэтгэл үзүүлж конгрессын ордонд хүлээн авч уулзсан баяртай мэдээг уламжлахад таатай байна. 🇲🇳♟️🇺🇸
Энэ нь Монгол Улсын залуу тамирчид олон улсад тодорхой байр суурь, амжилттай байгаагийн тод жишээ юм. 👏👏👏
М.Амилал нь манай академийн ууган шавь нарын нэг бөгөөд өдгөө ийнхүү бахдал дүүрэн байгааг харахад бид баяртай байна. Эх орныхоо нэрийг үргэлж өндөрт өргөж явдаг Амилалдаа дахин баяр хүргэж, өндөр амжилт хүсье! 🏆
PRIDE
We are delighted to share the wonderful news that National Team player, the 33rd Champion of Mongolia, and International Master Munkhdalai Amilal, together with the University of Missouri chess team, became the 2026 President’s Cup Champions of the U.S. Collegiate Chess League. In recognition of this outstanding achievement, the Governor of Missouri, David Wasinger, officially welcomed and honored the team at the State Capitol. 🇲🇳♟️🇺🇸
This is a clear example of how young Mongolian athletes are establishing a strong presence and achieving success on the international stage. 👏👏👏
Amilal is one of the very first students of our academy, and seeing him reach such proud heights today fills us with great joy and pride. Congratulations once again to Amilal, who continues to carry the name of Mongolia with honor wherever he goes. We wish him even greater success in the future! 🏆
Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг📍
Where Mongolia’s Talent Meets the World 🌎
16/05/2026
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 📣
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын элсэлтийн бүртгэл эхэллээ. Энэ удаад бид хичээллэх сургалтад элсэлт авч байна.
⏰ Бүртгэлийн хугацаа: 2026.05.16-26
🧑🏫 Амралтын өдрийн сургалт гадаад багштай Англи, Монгол багштай Монгол хэл дээр хичээллэнэ.
📚1 цаг 30 минут шатрын сургалтад хамрагдаж, 30 минут ном унших дадалд суралцана.
🤖 Манай академи нь хиймэл оюунд суурилсан "Smart Class буюу Ухаалаг Анги" өгөгдлийг ашиглаж, эцэг эхчүүдэд өдөр бүр сургалтын тайлан хүргүүлдэг тул таны хүүхэд юу сурч, боловсорч байгааг тухай бүрт нь мэдэх давуу талтай.
📍Хаяг: Гумуда гарден-730, 1 давхар А1 тоот
☎️Утас: 9000-9060, 90980090
ℹ️ Дэлгэрэнгүй мэдээлэл болон Бүртгүүлэх: https://whychess.mn/register.html
Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг ♟️
Where Mongolia's Talent Meets the World 🌍
WhyChess.mn | ACFA Mongolia
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь албан ёсны салбар.
07/05/2026
АКАДЕМИЙН АЛБАН ЁСНЫ ВЭБСАЙТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ACFA Mongolia шатрын академи нь оюуны өмчөөр батлагдсан “Smart Class” буюу “Ухаалаг Анги” өгөгдлийг ашиглаж бүх шатны сургалтуудыг зохион байгуулдаг ба хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү арга зүйг ашигласнаар таны хүүхэд өдөр бүр хичээлдээ хэрхэн хамрагдсан, юу сурсан, ямар идэвхитэй байсан гэх мэт чухал мэдээллүүдийг өдөр бүр тайлангаар авах боломжтой. Манай академийн сурагчид зөвхөн шатар тоглохоос гадна номтой нөхөрлөж, хичээл бүрт унших дадалд суралцана.
ACFA Mongolia -ийн багш, дасгалжуулагч нар Bloom’s taxanomy буюу Блүмийн таксаноми арга зүйг ашиглаж сурагчдаа бэлтгэнэ.
Bloom’s taxonomy буюу “Блүмийн таксономи” нь суралцагчийн сэтгэн бодох чадварыг үе шаттайгаар ангилсан боловсролын арга зүй юм.
Блүмийн таксономи нь суралцах үйл явцыг энгийн мэдлэгээс эхлээд бүтээлч сэтгэлгээ хүртэл дараах 6 түвшинд ангилдаг:
1. Санах (Remember)
– Мэдээллийг цээжлэх, сэргээн санах
2. Ойлгох (Understand)
– Утгыг тайлбарлах, ойлгосноо илэрхийлэх
3. Хэрэглэх (Apply)
– Сурсан мэдлэгээ бодит нөхцөлд ашиглах
4. Задлан шинжлэх (Analyze)
– Мэдээллийг хэсэгчлэн задлах, харьцуулах, учир шалтгааныг олох
5. Үнэлэх (Evaluate)
– Дүгнэлт хийх, шүүмжлэх, сонголт хийх
6. Бүтээх (Create)
– Шинэ санаа, бүтээл, шийдэл гаргах
Энэ арга нь Багш нарт:
✅Хичээлийн зорилго боловсруулах,
🧠Сурагчийн сэтгэхүйн хөгжлийг үнэлэх,
🏆Илүү үр дүнтэй сургалт зохион байгуулахад
тусалдаг.
Хэрвээ та ACFA Mongolia -д суралцах хүсэлтэй байвал www.whychess.mn вэбсайтаар хандаж цахим бүртгэл хийлгээрэй. ♟️
Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг
Where Mongolia’s Talent Meets the World
☎️ 90980090
26/04/2026
Дасгалжуулагчдын баг♟️
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын дунд шатны дасгалжуулагчаар ОХУ-ын шатарчин, ФИДЕ мастер Эрдэм Дашибалов (elo: 2337) ажиллана.
Тэрээр Орос, Англи, Солонгос хэлээр чөлөөтэй харилцах бөгөөд ОХУ, БНСУлс зэрэг орны өсвөрийн шатарчидтай амжилттай ажиллаж буй туршлагатай.👏
Coaching Team♟️
We are pleased to announce FM Erdem Dashibalov (Elo: 2337), a Russian chess player, who will serve as an intermediate-level coach at the Mongolia branch of the Asian Chess Federation Academy.
He communicates fluently in Russian, English, and Korean, and has valuable experience working successfully with youth chess players from countries such as Russia and the Republic of Korea. 👏
🌎
Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг
Where Mongolia's Talent Meets the World
☎️90980090
📩DM here
21/04/2026
Дасгалжуулагчдын баг♟️
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын анхан болон анхан дунд шатны дасгалжуулагчаар ОХУ-ын дэд мастер Филипп Рудовский ажиллана.
Тэрээр 19 хүртэлх насны ОХУ-ын залуучуудын аварга бөгөөд Санкт-Петербург хотын залуучуудын олон удаагийн аварга мөн Европын блиц, рапидын залуучуудын багийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын дээд лигийн оролцогч юм.
Түүнчлэн, Орос болон Англи хэлээр чөлөөтэй харилцана.👏
Coaching Team♟️
We are pleased to announce that Filip Rudovsky, a Candidate Master from Russia, will serve as a beginner and lower-intermediate coach at the Asian Chess Federation Academy – Mongolia branch.
He is the U19 Russian Junior Champion and a multiple-time youth champion of Saint Petersburg. He is also a bronze medalist at the European Junior Team Rapid and Blitz Championships and a participant of the Russian Higher Chess League.
In addition, he is fluent in both Russian and English. 👏
🌎
Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг
Where Mongolia's Talent Meets the World
☎️90980090
📩DM here
20/04/2026
Дасгалжуулагчдын баг♟️
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын ахлах дасгалжуулагчаар дэлхийд уран гайхалтай "блиц" тоглолтоороо танигдсан ОХУ-ын Их мастер Жамсаран Цыдыпов ажиллахаар боллоо. 👏
Coaching Team♟️
We are pleased to announce that Zhamsaran Tsydypov, a Grandmaster from Russia renowned worldwide for his brilliant and dynamic blitz play, will serve as the Head Coach of the Asian Chess Federation Academy – Mongolia branch. 👏
🌎
Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг
Where Mongolia's Talent Meets the World
☎️90980090
📩DM here