Mongolia Aquatics

Mongolia Aquatics

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolia Aquatics, Sports Event, Khan-uul district, National Olympic committee building, Room 115, Ulaanbaatar.

Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны эрхэм зорилго нь Монгол Улсад усан спортыг эрчимтэй хөгжүүлэх, олон улс, тив, дэлхий, Олимпийн наадамд өрсөлдөх өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, усан спортоор эх орноо олон улсад сурталчлах болно.

06/08/2026

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн 66%, Нийслэлийн 34%-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан, 8 замтай тэмцээний бассейн болон 3 замтай халаалтын бассейн бүхий Усан спортын цогцолборын төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ нь нийслэлд усан спортын зориулалтын иж бүрэн байгууламж барих боломжийг дахин алдагдуулсан шийдвэр боллоо. Үүнээс өмнө, 2000 онд Зүүн Азийн Залуучуудын наадамд зориулан барихаар төлөвлөж байсан 50 метрийн урттай, 10 замтай усан бассейны төслийг ч Нийслэлийн харьяа "Улаанбаатар спорт менежмент" ХХК хэрэгжүүлж чадалгүй зогсоосон түүхтэй.

Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо (МУССХ) НҮТББ нь дээрх төслийг дэмжин, АПУ ХХК-ийн дэмжлэгтэйгээр 1 тэрбум төгрөгийн хандивыг төвлөрүүлсэн боловч уг хөрөнгийг хэрхэн, юунд зарцуулсан талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна.

Өнөөдөр 2 сая гаруй хүн амтай нийслэл хотын иргэдийн төлөөллийн байгууллага иргэдийнхээ эрүүл мэнд, хүүхэд залуусын биеийн тамир, усан спортын хөгжлийг дэмжихэд шаардлагатай 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэмжээгүй нь үнэхээр харамсалтай.

Photos from Эрдэнэт Спорт Цогцолборын Бассейн's post 01/08/2026

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ын Спорт цогцолбор "Хангарьд" клубын нэрэмжит Сонирхогчдын Мастерсын аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээний удирдамжийг хүргэж байна.

Photos from Эрдэнэт Спорт Цогцолборын Бассейн's post 01/08/2026

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ын Спорт цогцолбор "Хангарьд" клубын нэрэмжит усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээний удирдамжийг хүргэж байна. Тэмцээнийг зохион байгуулагчид болон тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

19/07/2026

Тайланд улсын нийслэл Бангкок хотод 2026 оны 07 сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “12th Asian Age Group Championships” буюу “Азийн Өсвөр үе-залуучуудын аварга шалгаруулах тэмцээн”-д 33 улсын 13-18 насны нийт 627 тамирчин өрсөлдөж байна.
Тус тэмцээнд Монголын Өсвөр үе-Залуучуудын насны шилдэг 24 тамирчин 6 дасгалжуулагчийн удирдлага доор оролцож байна.
Монголын багийн хамт олондоо спортын өндөр амжилт хүсье.

18/07/2026

Тайланд улсад зохион байгуулагдаж байгаа 12th Asian Age Group Championships буюу Азийн Өсвөр үе-Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр ОУХМастер Э.Энхмэнд 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 2:19.67 амжилтаар 50м бассейны Монгол улсын РЕКОРД амжилтыг шинэчлэн тогтоож ФИНАЛ-ын гараанд шалгарлаа. Эргэн сануулахад Э.Энхмэнд Филипин улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн Азийн Өсвөр үе-Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртэж байсан билээ.

18/07/2026

12th Asian Age Group Championships буюу Азийн Залуучуудын усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр ОУХМастер Э.Энхмэнд 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 2:19.67 амжилтаар 50м бассейны 🇲🇳 монгол улсын РЕКОРД амжилтыг шинэчлэн тогтоож ФИНАЛ-ын шатанд шалгарлаа. Орой 18:00 цагаас финалын гараанд уралдана. Эргэн сануулахад 2024 онд зохион байгуулагдаж байсан 11 дэх удаагийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Э.Энхмэнд хүрэл медаль хүртэж байсан билээ. Тамирчиндаа амжилт хүсч медалийнхаа өнгийг алтан шар өнгөөр гялалзуулахыг ерөөе.

Photos from Mongolia Aquatics's post 11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо болон “Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайханд холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг нийт усан спортын хамт олондоо өргөн дэвшүүлье.
Та бүхэн сайхан наадаарай.

08/07/2026
08/07/2026

🏆Усанд сэлэлтийн тамирчин болох сонирхолтой, цаашид ТУУШТАЙ ТОГТМОЛ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛАЛТ хийж, ТЭМЦЭЭН УРАЛДААНД оролцох сонирхолтой
7-9 насны охид, хөвгүүдийг багтаа сонгон шалгаруулж авна.

✅ 7-9 нас усанд сэлэлтийн анхан шатны мэдэгдэхүүнтэй байх буюу 1 төрлийн сэлэлтээр сэлж чаддаг байх.

🏊 Бэлтгэл хийдэг бассейны хаяг: 👇

📍ХУД, 18-р хороо, 120 мянгат, Олимпийн хороон замын урд, SS Garden хотхон дотор SS Sport Center-ын усан бассейнд SS Garden POOL

SS Swimming Club-ын
Ахлах дасгалжуулагч: Б.Энхтуул,
Дасгалжуулагч: Х.Батмэнд

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Khan-uul District, National Olympic Committee Building, Room 115
Ulaanbaatar