Barca Academy Mongolia

Barca Academy Mongolia

Share

An official page of FC Barcelona Academy Mongolia

17/08/2026

Ням гараг бүр болдог тэмцээн маань манай авьяаслаг охины нүдээр... 🔴🔵✨
Түүний хувьд Ням гараг бүр зүгээр нэг тэмцээний өдөр биш, авьяас чадвараа сорьж, хүсэл мөрөөдөлдөө нэг алхам ойртдог хамгийн хүлээлттэй өдөр байдаг юм. ⚽️👧
Багийнхантайгаа гар гараа барилцаж, дасгалжуулагчийнхаа зөвлөгөөг чих тавин сонсож, талбай дээр чадахаараа хичээж байгаа охины өнцгийг бичлэгээс сонирхоорой! ❤️
📍 Barça Academy Mongolia

12/08/2026

2 coach-оос нэгийг нь сонго гэвэл… 👀😂

When your students have to choose between two coaches 😂⚽️

ラミレス氏&白鵬氏 モンゴルで子供向けの特別イベントを開催「夢を持ち、一つのことに全力を」(スポニチアネックス) - Yahoo!ニュース 31/07/2026

"Барса академи Монгол"-ын Удирдах зөвлөлийн гишүүн, сүмогийн Их аварга Хакухо М.Даваажаргал болон бейсболын домогт тоглогч Алекс Рамирес нарын оролцсон манай арга хэмжээний талаар yahoo.com дээр нийтлэгджээ:

Арга хэмжээний үеэр тэд хүүхдүүдэд урам зориг өгч, "Ирээдүйд том мөрөөдөлтэй байж, сонгон авсан ганц зүйлийнхээ төлөө тууштай, бүх хүч чадлаа дайчлан хичээллэх нь амжилтад хүрэх хамгийн чухал түлхүүр" гэдгийг онцлон захиж, спортоор дамжуулан хүүхдийн ирээдүйг дэмжих зорилготой оролцсон тухай өгүүлсэн байна.

ラミレス氏&白鵬氏 モンゴルで子供向けの特別イベントを開催「夢を持ち、一つのことに全力を」(スポニチアネックス) - Yahoo!ニュース  ヤクルト、巨人などで通算2017安打を記録し、23年に野球殿堂入りも果たしたアレックス・ラミレス氏(51)と大相撲の元横綱である白鵬翔氏(41)が、29日に白鵬氏の故郷であるモンゴルのウランバート

Photos from Barca Academy Mongolia's post 29/07/2026

"Барса Академи Монголиа"-гийн онцгой өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр "Барса Академи Монголиа"-гийн тусгай өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт Барса Академийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал болон Бэйсболын домогт тамирчин Алекс Рамирез нар оролцож, академийн залуу тамирчидтай нэгэн өдрийг дурсгалтай
өнгөрүүлсэн юм.

Энэхүү гайхалтай өдрийг хамтдаа бүтээж, биднийг бүх талаар дэмжин ивээн тэтгэсэн
Simon Mongolia
Pearl on the Taiga
Estrella Damm Mongolia -дээ маш том БАЯРЛАЛАА! 🙌

23/07/2026

БАРСА АКАДЕМИ МОНГОЛ-ЫН ОНЦГОЙ VIP ӨДӨРЛӨГТ АКАДЕМИЙНХАА ХҮҮХДҮҮД, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА!

7-р сарын 29-ний 15:00 цагаас Barça Academy Mongolia-гийн амьд зүлгэн талбайд Barça Academy Mongolia болон Төв Азаргууд багуудын хамтарсан онцгой өдөрлөг болох гэж байна.

Өдөрлөгт тусгай зочноор:
Японы бейсболын домог — Алекс Рамирез
Сумогийн их аварга — Хакүхо М.Даваажаргал нар оролцоно.

Зөвхөн БАРСА АКАДЕМИ-н сурагчид, тэдгээрийн ээж аав нар өдөрлөгт оролцох боломжтой.

📞 Холбогдох утас: 8902-4777

20/07/2026

🛡️ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ ХАМГААЛАГЧ — ПАУ КУБАРСИ! 🏆⭐

Barça Academy Mongolia-ийн зүгээс 2026 оны ДАШТ-ий "Шилдэг залуу тоглогч"-оор (Best Young Player) шалгарч, дэлхийн аварга болсон ФК Барселона болон Испанийн шигшээ багийн хад мэт бат бөх хамгаалагч Пау Кубарси-д халуун баяр хүргэе! 🇪🇸🔵🔴

Ердөө 19-хөн насандаа дэлхийн хамгийн том тайзан дээр хамгаалалтыг гайхалтай удирдаж, өөрийн хүйтэн цустай, ухаалаг тоглолтоороо хөлбөмбөгийн ертөнцийг бишрүүллээ. Түүний талбайг харах мэдрэмж, бөмбөг таслалт, хамгаалалтаас довтолгоонд шилжүүлэх нарийн дамжуулалтууд нь "Ла Масиа" академийн ДНХ ямар агуу болохыг дэлхий дахинд дахин нэг удаа батлан харууллаа. 🌍⚽

Манай академийн залуу хамгаалагчид болон нийт суралцагчдын хувьд Пау Кубарси бол хөдөлмөрч зан, сахилга бат, хичээл зүтгэлийн амьд үлгэр жишээ юм! 💪🔥

Ирээдүйд манай академиас ч бас түүн шиг дэлхийн хэмжээний супер хамгаалагчид төрөн гарна гэдэгт бид итгэлтэй байна. 🌟

Visca el Barça! Баяр хүргэе, Кубарси! 🛡️👑

20/07/2026

🏆 ДЭЛХИЙН АВАРГУУД БАРСЕЛОНАГААС ТӨРЛӨӨ! 🏆

Barça Academy Mongolia-ийн зүгээс 2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд түрүүлж, дэлхийн оройд гарсан Испанийн шигшээ багийн 🇪🇸 болон нийт ФК Барселона клубийнхээ тоглогчиддоо халуун баяр хүргэе! 🥳✨

Тэмцээний турш гайхалтай хамгаалалтыг үзүүлж, ДАШТ-ий "Шилдэг залуу тоглогч"-оор тодорсон Пау Кубарси, довтолгоонд зогсолтгүй аюул тарьсан Ламин Ямаль, болон финалд хожлын гоол оруулж жинхэнэ баатар болсон Ферран Торрес нараараа болон талбайн төвд гялалзсан Гави, Педри нараараа бахархаж байна! 🔵🔴

Барсагийн академийн үнэт зүйл, тоглолтын философи, "Ла Масиа"-гийн академиас бэлтгэгдэн гарсан залуус өнөөдөр дэлхийн хөлбөмбөгийн түүхийг дахин шинэчиллээ. 🌍⚽️

Манай академийн хүүхэд багачууд, залуу тамирчид та нараасаа үлгэр дуурайлал авч, ирээдүйн дэлхийн одод болохын төлөө үргэлж урагшлах болно! 💪🔥

Visca el Barça! Visca Catalunya! 🔵🔴
хуваалцаж, баяр хүргэцгээе! 👇

18/07/2026

Наадмын дараах эхний бэлтгэл. Let’s get to work. ⚽

11/07/2026

⚽️ Ирээдүйн одод одоогийн ододоос суралцдаг! 🌟
2026 оны дэлхийн аваргын хагас шигшээд Испанийн шигшээ багтай хамт Барсагийн 8 тоглогч тунан үлдлээ. Энэ бол зүгээр нэг амжилт биш, Барсагийн академийн систем дэлхийд ямар түвшинд байдгийг батлан харуулж буй хэрэг юм.

Barça Academy Mongolia-гийн суралцагч хүүхдүүд минь, та нарын өдөр бүр бэлтгэл дээр сурдаг тэр л тактик, философиор эдгээр ах нар чинь дэлхийн аваргын тайзан дээр тоглож байна. Хөдөлмөрлөж чадвал хэзээ нэгэн цагт та нарын зураг ч бас энэ постер дээр залрах болно! 💪

Ах нартаа хагас шигшээд нь амжилт хүсье! 🔵🔴

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Ulaanbaatar
976