18/03/2026
Эрхэм хүндэт эрчүүд, дайчид, тамирчид та бүхэндээ Монгол цэргийн өдөр-ийн баярын халуун мэндийг дэвшүүлье! 🇲🇳
Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн үе үеийн эрэлхэг дайчдынхаа гавьяаг хүндэтгэн бахархах энэ өдөр зориг тэвчээр, сахилга бат, эв нэгдлийн үнэ цэнийг бидэнд үргэлж сануулдаг билээ.
Спортын талбарт ч ялгаагүй—хүч, хурд, тэсвэр хатуужил, багийн нэгдэл нь жинхэнэ ялалтыг бүтээдэг.
Зориг, тэсвэр, ялалтын төлөөх тэмүүлэл тань үргэлж бадарч байг 🇲🇳🔥
NATUR BUCKS Волейбол клуб
22/01/2026
МВХолбооноос анх удаа зохион байгуулсан 2025-2026 оны Хөгжлийн Лигийн тэмцээнд маш амжилттай оролцож 2-р байр эзэлсэн Б.Мөнгөнхуяг дасгалжуулагчтай С.Мөнхжин ахлагчтай "Натурбакс" багийн тамирчиддаа халуун баяр хүргэе! 💚🥳🥳👏👏
🏆Best middle blocker X.Төгөлдөрхараа
🏆Best outside hitter М.Мөнхжаргал
16/01/2026
Өнөөдөр 17 цагаас 🔥🔥
Хөгжлийн лигийн эрэгтэй Аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолт 🔥
Натур Бакс VS Энержи Мазаалай
🗓️ 2026.01.16 17:00 цагаас
📍V-Court
Албан ёсны вэбсайт : https://volleyball-development-league.vercel.app/
13/01/2026
Натур Бакс 30 жилийн түүхт энэ улирлыг лигийн домогт тоглогч дасгалжуулагчдаар удирдуулан эхлүүлж, орон орны лигт тоглосон 5 легионер тоглогчоор лигийг чимлээ. Тэд улирлын эхэнд учраа олоогүй ч дараалан 4 хожиж плэйоффын өрсөлдөөнд орж ирсэн юм. Улирлын сүүлийн тоглолт хүртэл өрсөлдөөнд байж, Дархан Могулстай таван ээлжийн хүнд тоглолт хийж ялагдал хүлээснээр тэдний улирал өндөрлөсөн ч тэд үзэгч, фэнүүддээ харамсахааргүй сайхан өрсөлдөөнийг үзүүлсэн билээ.
Баярлалаа, Natur Bucks!
Ирэх улиралд нь амжилт хүсье! 🏐
🏐 Волейболын Дээд Лигийн ерөнхий ивээн тэтгэгч: Netcapital Financial Group