STAR screen golf club

STAR screen golf club

Share

“STAR” Screen Golf Club

09/08/2026

President Cup 2026
Тэмцээн
⛳️🏌🏾‍♂️⛳️🏌🏿‍♀️⛳️🏆⛳️

08/08/2026

2026 оны Монгол улсын сонирхогчийн гольфийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна ⛳️

Ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа
- Aero Mongolia Aero Mongolia
- GGI Green Gate International LLC
- CRM CRM LLC
- Under Armour UA компанийн хамт олонд талархал илэрхийлэе.

Монголын Гольфийн Холбоо

07/08/2026

⛳️2026 оны 🇲🇳Монгол улсын сонирхогчийн гольфийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 7-9 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. ⛳️🏌🏿‍♀️⛳️🏆⛳️
Тэмцээнд оролцож буй тамирчид тоглогчиддоо амжилт хүсье.

05/08/2026

Гольфийн анхан шатны сургалт🏌

Та гольфийн спортыг сонирхож байсан уу?

Анхан шатны мэдлэг, зөв техникээс эхлүүлэн танд мэргэжлийн талбайд тоглох хүртэл бид танд туслая.

Өөрийгөө шинэ спортоор сорьж, анхны цохилтоо бидэнтэй хамт эхлүүлээрэй! ⛳

☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 80865303

Photos from Soyombo's post 04/08/2026

Soyombo Cup 2026 тэмцээн шилдэг гольфчдын ур чадвар, сахилга бат, өрсөлдөөний үнэ цэнийг дахин нэгтгэн баталлаа.

Nearest to the Pin төрөлд Соёмбо гольф клубын тамирчин С. Гэрэлмаа 1.43 метрийн нарийвчлалтай цохилтоор тэргүүлэв.

Longest Drive төрөлд эмэгтэйчүүдээс Маунт Богд гольф клубын тамирчин Бүжинлхам 221 метр, эрэгтэйчүүдээс Стар гольф клубын тамирчин М. Буянэрдэнэ 287 метрийн холын цохилтоор тус тус тэргүүллээ.

Эрэгтэй Медалист төрөлд:

🥇 Төрхишиг (Соёмбо гольф клуб) – 74 оноо
🥈 Б. Мөнхбаатар (Соёмбо гольф клуб) – 75 оноо
🥉 М. Буянэрдэнэ (Стар гольф клуб) – 76 оноо

Эмэгтэй Медалист төрөлд:

🥇 Х. Тэлмэн (Соёмбо гольф клуб) – 80 оноо
🥈 Г. Хулан (Соёмбо гольф клуб) – 89 оноо
🥉 Д. Ичинноров (Ийгл гольф клуб) – 90 оноо

Эрэгтэй Хандикап төрөлд:

🥇 Б. Ананд (Соёмбо гольф клуб) – -4
🥈 Ц. Амараа (Ийгл гольф клуб) – -3
🥉 Б. Батмөнх (Ийгл гольф клуб) – -2

Эмэгтэй Хандикап төрөлд:

🥇 Choi Byoung Sook – -2
🥈 Kwon Myeongja – +3
🥉 Э. Будбилэг – +4

Ийнхүү -4 үзүүлэлтээр аваргалсан Соёмбо гольф клубын залуу тамирчин Батболдын Ананд тэмцээний Soyombo Cup-ын шилжин явах цомын эзнээр тодорлоо.

Түүний энэхүү амжилт нь зөвхөн өндөр ур чадвар төдийгүй тууштай хөдөлмөр, сахилга бат, тэмцлийн сэтгэлгээний тод илэрхийлэл болж, Монголын залуу гольфчдод урам зориг өгсөн онцлох мөч байлаа.

31/07/2026

" СОЁМБО" гольф клубын нэрэмжит
⛳️🏌🏿‍♀️⛳️🏌🏾‍♂️🏆⛳️
SOYOMBO
CUP
SATURDAY / 01 / AUGUST

Photos from Fine Gold Nation's post 30/07/2026

⛳️ Soyombo Open Championship 2026 амжилттай өндөрлөлөө!

WAGR оноо олгодог олон улсын гольфийн тэмцээн 2 дахь жилдээ 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийг Soyombo Golf Club/Соёмбо гольф клуб, Fine Gold Nation болон .mn компаниуд хамтран зохион байгуулсан юм. 🤝

🏆 Энэ жилийн аваргууд:
• Эрэгтэй төрөлд: О.Солонгобат
• Эмэгтэй төрөлд: Г.Алтанбилэг
Аваргууддаа Fine Gold Nation компанийн зүгээс төслийн дээж болох алтан бүтээгдэхүүнийг гардуулан өгч, баяр хүргэлээ. ✨

🎯 Nearest to the Pin (13-р нүх):
Тусгай төрөлд Б.Төрхишиг 2.88 метрийн амжилтаар тэргүүлж, мөн адил Fine Gold Nation-ийн алтан бүтээгдэхүүний эзэн боллоо. 🥇
Монголын гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажилласан нийт зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид болон оролцсон тамирчиддаа гүн талархал илэрхийлье! 🏌️‍♂️🔥

Fine Gold Nation - Үе Дамжих Үнэт Өв
📲Апп татах: https://onelink.to/xnesvy
Урьдчилсан захиалга өгөх: https://www.finegold.mn/ #/preorder

Photos from STAR screen golf club's post 26/07/2026

Soyombo open 2026 /wagr/ амжилттай болж өндөрлөлөө.
⛳️🏌🏾‍♂️⛳️🏌🏿‍♀️⛳️🏆⛳️

21/07/2026

Soyombo open 2026 (WAGR) ⛳️🏅🏅🏅

Coming Soon …

📅 Огноо: 2026.07.24 - 2026.07.26

✈️ Powered by: SkyTrip.mn - Нислэгийн тийз захиалга
💎 Sponsored by: Fine Gold Nation

Бүх тамирчиддаа амжилт хүсье!

19/07/2026

⛳️WOMEN'S CHAMPION🏆

🇲🇳Монгол улсын шигшээ багийн тамирчин Б.Янжинлхам "Mt.Bogd Championship 2026" тэмцээнд амжилттай оролцож Эмэгтэйчүүдийн Аваргын 🏆цомыг өргөлөө.
Залуу тамирчиндаа цаашдын спортын өндөр амжилт хүсье⛳️🏌🏿‍♀️⛳️🏆⛳️

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


УБ. БГД 16-р хороо Max Mall-оос Хороолол өгсөх замд Модны 2-н автобусны буудлын зүүн талд
Ulaanbaatar