29/08/2026
ArtistWay хөтөлбөрийг сонирхож байвал 👇👇👇
https://www.facebook.com/groups/242927438076040
Амьдралынхаа ямар нэг хэсэгт гацсан мэдрэмжтэй байвал ганцаарчилсан уулзалтын цаг товлоорой. 💟 Soul. Self. Truth. Way.
Creativity.
#wayfindercoaching #psychologist soon to be Wayfinder Life Coach :)
pm me if you want to have session :)
29/08/2026
ArtistWay хөтөлбөрийг сонирхож байвал 👇👇👇
https://www.facebook.com/groups/242927438076040
28/08/2026
ArtistWayProgram: https://www.facebook.com/groups/242927438076040 (link in bio)
28/08/2026
“Амьдрал чамайг нураана сөнөөнө. Хэн ч чамайг тэрнээс хамгаалж чадахгүй, ганцаараа амьдраад ч тэрнээс хамгаалагдахгүй, өөрийгөө тусгаарлахын шаналан чамайг бас л хэмхлэн сүйтгэнэ. Чи хайрлах ёстой. Чи мэдрэх ёстой. Энэ дэлхий дээр байгаа шалтгаан чинь энэ. Чи зүрхээ эрсдэлд оруулахаар л энд ирсэн. Чи залгигдах учиртай. Чи шархалсан, зовсон, хууртагдсан, араасаа хутгалуулсан, орхигдсон, үхлийн салхин доогуур гарсан бол, энэ бүхэн чамд тохиолдсон бол алимны модны хажууд суу. Алим модноосоо унахыг чагнан суу. Бөөн бөөн болсон чихэрлэг алимнууд газарт унажээ, хайран юм! Тэгээд өөртөө хэл, чи чадах чинээгээрээ амталсан даа.”
Louise Erdrich
Catrin Welz Stein
Доорх группт нэгдсэнээр та 12 долоо хоногийн турш өөрөө бие дааж суралцана👇👇👇
ArtistWay: https://www.facebook.com/groups/242927438076040
27/08/2026
“Хэрвээ бид нар өөрсдийнхөө үнэ цэнийг ямар нэг хэлбэлздэг зүйлүүд (биеийн хэмжээ, хэлбэр дүрс, бүтээмж, хөдөлгөх хурд хүч гэх мэт) дээр тулгуурлавал, амьдрал нэг л ниргэхэд новш болно.
Бидний өвлөж төрсөн өөрсдийн үнэ цэнэ хэн нэгэнд хэр их хэрэг болж, хэрхэн таалагдаж байгаатай ямар ч хамаагүй .”
Dr. Glenn Doyle
ArtistWay хөтөлбөр: https://www.facebook.com/groups/242927438076040
26/08/2026
Хүмүүс донтолтонд биш уй гашуу дунд буй...
“Би олон жилийг донтолттойгоо тэмцэж буй хүмүүстэй ажиллаж өнгөрүүлсэн. Миний ойлгосон зүйл бол донтолт зүгээр л шинж тэмдэг. Хариу үйлдэл.
Шийдэгдээгүй уй гашуунд үзүүлж буй хариу үйлдэл. Эсвэл ичгүүр, гутамшигт үзүүлж буй хариу үйлдэл. Ихэнхдээ хоёуланд нь үзүүлж буй хариу үйлдэл.
Донтолтонд нэрвэгдсэн хэн ч бай “мансууралын оргил” хэсэгт таатай сайхан байгаа юм биш. Амьдрал зүгээр л дуусашгүй стресийн тойрог болж хувирдаг.
Хайртай хүмүүсээ хуурч мэхлэж урмыг нь хугалах, архаг худал хуурмаг (өөрийгөө ч хуурч байгаа). Дараагийн уух алкохол, дараагийн бодисийнхоо тухай үргэлж бодсоор.
Гэхдээ нөгөө талаараа энэ бүхэн тайвшрал тайтгарал яагаад гэвэл ямар нэгэн юманд төвлөрч байна. Тархин дотор зогсолтгүй тоглогдож байгаа бичлэг шиг харгис дотоод шүүмжлэгчийн дуу хоолойг түр ч гэсэн унтраах боломж. Эргэн тойрны эвдрэл гэмтлээс түр ч гэсэн холдох боломж.
Бид ярихдаа “аймар орчихсон”, гүн гүнзгий донтсон гэдэг. Гэхдээ яг үнэндээ тэд гүн гүнзгий уй гашуу дунд буй.
Аав нь хаяад явсан уй гашуу,
ээж сэтгэлзүйн хувьд үл хайхарсан уй гашуу,
ойрын хүний үхэл хагацалын уй гашуу.
Ядуу зүдүү амьдралын дарамтны уй гашуу,
сэтгэл санааг тоодоггүй ертөнцөд маш мэдрэмтгий байх ямар хэцүү байдаг…уй гашуу.
Бараг үргэлж нэг л үхлийн дараах гашуудал байдаг. Өөрийнхөө жинхэнэ би-гийн үхүүлсэн тэр үхэл. Өөрийнхөөрөө жинхэнээрээ байж болохгүй яагаад гэвэл гэр бүл, нийгэм буруу муу муухай ичих ёстой гэж хэлсэн. Тэгээд үхүүлсэн алсан.
Донтолт бол шинж тэмдэг.
Дотор талд нь уй гашуу нуугдаж байгаа.”
The Holistic Psychologist
More 👉 https://www.facebook.com/groups/1247767202841852
Ганцаарчилсан уулзалтын талаар сонирхож байвал пм бичээд мэдээлэл аваарай.
💗 Заримдаа хэрүүл дээр хамгийн “хортой” харагдаж байгаа хүн нь үнэндээ тийм хариу үйлдэл үзүүлэхээс өөр аргагүй байдалд орсон хүн нь байж болно.
💗 Silver Linings киноны энэ хэсэгт Тиффани хашхирч, харааж, түүнийг түлхэж байна. Хэрэв та энэ 10-хан секундийг л харсан бол “Асуудал нь энэ эмэгтэй юм байна” гэж бодох үнэхээр амархан.
💗 Гэхдээ энэ хариу үйлдлээс өмнө юу болсон бэ? гэдгийг сэтгэлзүйчийн хувьд би сонирхдог. Учир нь хүний зан үйл хоосон орон зайд бий болдоггүй. Тиймээс “reactive abuse” буюу өдөөлтөд хариу үзүүлэх хэлбэрийн хүчирхийлэл гэсэн ойлголтын талаар ярилцах нь маш чухал.
💗 Эрүүл бус эсвэл хүчирхийлэлтэй харилцаанд хүн хэдэн сар, бүр хэдэн жилээр:
* байнга шүүмжлүүлж,
* өдөөгдөж,
* хянагдаж,
* мэдрэмж, үзэл бодлоо үгүйсгүүлж,
* gaslighting-д өртөж,
* эсвэл сэтгэл хөдлөлийнхөө хязгаарт байнга хүрдэг гэвэл
💗 Тэд эхэндээ тайлбарлахыг хичээнэ. Тайван байхыг хичээнэ. Хэрүүл маргаанаас зайлсхийж, эвлэрлийг хадгалахыг хичээнэ. Гэвч эцэст нь… тэд тэсэрдэг.
Тэд хашхирна. Буцааж хатуу, харгис үг хэлнэ. Заримдаа бүр өөрийгөө бүрэн хянахаа болино.
Тэгээд гэнэт тэдний энэ хариу үйлдэл нь анхнаасаа асуудал нь өөрөө байсан гэдгийн “нотолгоо” болж хувирна.
Өмнө нь тэднийг юу өдөөсөн нь түүхээс аочигдана. Харин зөвхөн тэдний хариу үйлдэл л түүх болон үлдэнэ.
💗 Гэхдээ охидоо, энэ нь хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш.
Хэрэв та хэн нэгэн рүү хашхирч, доромжилж, заналхийлж эсвэл бие махбодын хувьд түрэмгий авирласан бол тэр үйлдэл мэдээж үр дагавартай.
Өдөөгдсөний улмаас гарсан хариу үйлдэл нь тухайн хүний яагаад тэгж авирласныг тайлбарлаж болох ч автоматаар зөвтгөхгүй.
💗 Энэ төрлийн харилцааны хамгийн өвдөлттэй хэсэг нь: хариу үйлдэл үзүүлсэн хүн маш их ичгүүр, гэмшил мэдэрдэг явдал.
“Магадгүй би үнэхээр хортой хүн юм болов уу?”
“Магадгүй тэр миний талаар зөв хэлсэн юм болов уу?”
“Би өмнө нь хэзээ ч ингэж авирлаж байгаагүй шүү дээ.”
💗 Тэр ичгүүр нь тухайн харилцаанд үлдэх бас нэг шалтгаан болдог.
Учир нь хэн нэгэн таныг өөрөө өөрийгөө танихгүй байгаа хувилбар руу чинь дахин дахин түлхэж байхад та эцэст нь зөвхөн “Би яагаад ингэж хариу үйлдэл үзүүлдэг юм бол?” гэдгээ засахад анхаарлаа төвлөрүүлэнэ.
Таны мэдрэлийн тогтолцоо энэ харилцаанд яагаад ингэж хариу үзүүлж байгааг шинжлэхээ больж болно.
💗 Эдгэрэх гэдэг нь…
Таныг ийм байдалд хүргэсэн харилцааг сониуч байдлаар шинжиж эхэл.
Асуулт нь зөвхөн:
“Би яагаад ингэж хариу үйлдэл үзүүлсэн юм бол?”
гэдэг биш.
Харин:
“Би өөрийгөө ч танихаа больж эхэлсэн тийм газар яагаад үлдсэн юм бол?”
гэдэг асуулт.
Francesca Olivia
Femine group 👉 https://www.facebook.com/groups/1264073348456682
start your healing journey 👉
https://www.facebook.com/share/p/1JFUqvEjzP/?mibextid=wwXIfr
Ганцаарчилсан уулзалтын цаг авах бол дм бичээрэй.