23/12/2025
🎄Шинэ гишүүддээ зориулсан зарлаж байна.🎁🎁🎁
Та 1 сар бүртгүүлээд бэлгэнд 1 сарын эрх аваарай. Бэлтгэлийн хамтрагчдадаа дуулгаарай.
🎅 Урамшуулал 2025.12.31-ийг хүртэл үргэлжилнэ.
Манай хаяг: СУИС-ийн баруун хойно Corporation Tower-н 3 давхарт
🕑 Ажиллах цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд 07:00-22:00
Амралтын өдрүүдэд 09:00-21:000
15/12/2025
ХОЁР ЭР 5 ЖИЛ дасгал хийхэд: НЭГ ЭРЭГТЭЙ 50 НАСТАЙ, НӨГӨӨ НЬ 35 НАСТАЙ ХАРАГДАЖ БАЙНА.
Копенхагены Их Сургуулийн Эмнэлгүүдийн (2024) хийсэн судалгаагаар тогтмол дасгал хийдэг 35-45 насны 1800 эрэгтэйг хамруулсан.
Хоёр бүлэгт хуваагдсан:
А бүлэг: зөвхөн гүйх, 40 минут, долоо хоногт 4 удаа
Б бүлэг: зөвхөн ШТАНГ, 20 минут, долоо хоногт 4 удаа
5 жилийн дараа үр дүн нь ЦОЧИРДОХООР байв. БИДНИЙ ОЛСОН ЗҮЙЛС:
ГҮЙГЧИД (А бүлэг):
● Булчингийн алдагдал: -8%
● Тестостерон: 19% буурсан
● Арьс: сул, унжсан
● Бие: хавтгай, тодорхойлолтгүй
● Гадаад төрх: 3-5 насаар ахмад
КЕТТЛБЕЛЛ ӨРГӨГЧИД (Б бүлэг):
● Булчингийн өсөлт: +11%
● Тестостерон: 27% нэмэгдэх
● Арьс: чанга, бат бөх
● Бие: эзэлхүүнтэй, хүчтэй
● Гадаад төрх: 5-7 насаар залуу
ПРОФЕССОР АНДЕРС НИЛСЕН:
"35 нас хүрсэн хойноо хүчний дасгал хийлгүйгээр гүйх нь катаболизм буюу булчингийн задралыг өдөөдөг. Эрэгтэй хүн жингээ хасдаг ч үрчгэр сулбагар болдог.
Штанг нь анаболизм буюу булчингийн өсөлтийг хангадаг. Та жингээ хасдаг + Та НЯГТ булчинлаг биетэй болно."
⚡ ЯГ ОДОО ШАЛГАЖ ҮЗ:
Толины өмнө хажуу тийшээ харан, цамцгүй зогс.
Аль нь илүү цухуйж байна: цээж үү, гэдэс үү?
Ходоод > цээж = катаболизм
Цээж > ходоод = анаболизм
🔴 35 НАСНААС ХОЙШ ГҮЙХ ЯАГААД ҮР ДҮНГҮЙ БАЙДАГ ВЭ:
35 НАСНААС ХОЙШ тестостерон жилд 1%-иар буурдаг. Гүйх нь жилд 2.3%-иар булчингийн алдагдлыг хурдасгадаг (кортизол булчинг устгадаг).
Үр дүн: Та туранхай ч СУЛАХАН, сул дорой.
Кетлбелл тестостероныг НЭМЭГДҮҮЛЭХ = та чанга, нягт, хүчтэй болдог.
💪 БОДИТ ЖИШЭЭ:
412 дугаар оролцогч (Олег, 41 настай, 3 жил гүйсэн):
"Би 92 кг-аас 78 кг болж хассан. Гэхдээ би... хөгширсөн харагдаж байсан. Арьс маань унжиж байсан. Эхнэр маань 'Чи жин хасчихсан байна' гэж хэлсэн."
Кетлбеллээр хичээллэсэн. 6 сарын дараа: 82 кг, гэхдээ хоёр дахин сайн харагдаж байна. Бат бөх, хүчтэй.
Копенгагены Их Сургуулийн Эмнэлэг, Спортын Анагаах Ухааны Сэтгүүл, 2024
03/11/2025
🔆Шинэ жил ойртсон Шинэхэн долоо хоногийн мэндээ
Мөнгөншагай багшийн эрчимжүүлсэн шинэ ангийн бүртгэл эхэллээ. /хүний тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй/
✅Тусгайлсан хоолны зөвлөгөөтэй
✅Турах, галбиржих хөтөлбөртэй
✅Зөв бэлтгэлийн систем, дасгалжуулалт
✅Хүн бүрийн биеийн онцлогт тохирсон хооллолтын нарийн зөвлөгөө
✅Жинг тогтмол хянаж биед тохирсон эрүүл зөв хооллолтын дэглэм гаргаж өгнө.
Эрүүл мэнддээ анхаарч зөв дадал зуршил, дасгал хөдөлгөөнөөр өөрийгөө өөрчлөх боломжийг танд олгоно. Хамгийн идэвх зүтгэл гарган жингээ хасаж, өөрийгөө ялан дийлсэн 1 гишүүнийг клубын зүгээс 3 сарын эрхээр шагнах болно.🎁
Дэлгэрэнгүй мэдээллийг 88316611 болон PM-р авна уу.
📍СУИС-ийн баруун хойно Corporation Tower-н 3 давхарт
22/10/2025
🇰🇬Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан Гараар татах хүчний Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай клубын багш дасгалжуулагч М.Мөнгөншагай нь -90kg жинд түрүүлэн аваргын алтан медаль хүртжээ.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилт гаргасан M.Мөнгөншагайдаа цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.🇲🇳💪
11/08/2025
Цээжний булчинг хөгжүүлэх явцад гаргадаг түгээмэл 5 алдаа
1. Хэвтээ шахалтанд хэтэрхий найдлага тавьдаг.
Чи хэдээр шахаж байна? Гэсэн асуулт бодигоор хичээллэж байгаа хүмүүсийн хамгийн түрүүнд асуудаг асуулт болон хувирсан гэхэд хэлсдэхгүй. Тиймээс ч хүмүүс хэвтээ шахалтын жинг хүчний хэмжүүр болгон хэр их шахаж байгаагаараа бодибилдингийнхаа амжилтыг дүгнэн үздэг. Ингээд хэвтээ шахалтыг байнга л цээжний булчингаа хийх өдрийн хөтөлбөртөө заавал оруулж өгч хэтэрхий их оролт болон хэт бага давталттай хийдэг. Үнэхээр зөв хийж чадах юм бол хэвтээ шахалт нь үнэхээрийн өндөр үр өгөөжтэй дасгал ч гэсэн хэрвээ хэтрүүлбэл таны цээжний доод хэсэг хэт хөгжиж таны булчинг эмэгтэй хүний хөх шиг харагдуулдаг. Улмаар хэвтээ шахалтыг байнгын олон оролттой бага давталттай хийх аваас таны гэмтэл авах эрсдэлийг нэмэгдүүлж таны тохой бугуй гэх мэт газруудад хэт цуцалт өгдөг.
#Зөвлөмж
Хэвтээ шахалтыг зүгээр л нэг энгийн цээжний булчингийн дасгал гэж төсөөл. Хэрвээ зааланд хэвтээ шахалтын төхөөрөмж завгүй байвал та өөр нэгэн дасгалаар эвтэйхэн орлуулчихад гэмгүй гэдгийг санаж авагтун.
8-12 давталттай хийж бай. Хамгийн бага давталттай хийлээ гэхэд 6 хүрч байх хэрэгтэй.
Хэрвээ та нэг давталттай шахалтаар хэдийг шахдагаа мэдмээр байвал интернет ороод өөрийн хэдэн кг аар хэдэн давталт хийдэг мэдээллийг оруулахад л хангалттай тооцоолоод гаргаад ирдэг болсон.
Хэрвээ та хэвтээ шахалтаар дасгалыг эхлүүлдэг бол дараагийн удаад та арай өөр цээжний дасгалаас эхлэн цээжний оролтуудыг гүйцэтгэх хэрэгтэй. Эсвэл эхний удаа штангаар хэвтээ шахалт, дараагийн бэлтгэл дээр гантельтай шахах гэх мэт замаар хувьсан өөрчилж байх хэрэгтэй.
2. Цээжний дээд хэсгийг нэг их ойшоодоггүй.
Цээжний дээд хэсгийн булчин нь байгалиасаа доод хэсгийнхээ булчингаас нимгэн байдаг бөгөөд хэчнээн өндөр ачаалалтай хийсэн ч цээжний дээд хэсгийн булчин доод хэсгээсээ илүү хөгждөггүй байна. Тиймээс таны мөртэй холбож байдаг энэхүү хэсгийг та илүү их анхааралдаа авснаар та ирээдүйд бий болох аварга булчингаа илүү сайхан зохимжтой харагдуулах үндэсийг тавьж байна гэсэн үг. Дээр хэлсэнчлэн доод хэсэг хэт хөгжвөл их инээдтэй харагддаг бөгөөд иймэрхүү алдаа гаргахаас бүгд зайлсхийх хэрэгтэй.
#Зөвлөмж
Та өөрийн цээжний бэлтгэлийн хөтөлбөрт хамгийн эхэнд хийх дасгалыг цээжний дээд хэсэгт орсон булчингийн дасгалууд хийхээр сонгон авах хэрэгтэй.
Мөн та өөрийн цээжний доод хэсэгт хийж байгаа дасгалууд шигээ дээд хэсэгтээ хийх дасгалыг адилхан оролтууд болон давталтуудтай байхаар тооцоолон бодож сонгон авах хэрэгтэй.
Цээжний булчингийн дээд хэсэгт нөлөөлөх Cable crossover дасгал дээр илүү анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.
3. Машин буюу төхөөрөмжинд хэтэрхий найддаг.
Орчин үед техник технологи хөгжөөд ихэнхи клубуудэд цээжний булчинд хийж болох бүхий л дасгалыг төхөөрөмжүүд дээр хийдэг болсон боловч цээжний булчинг үнэхээр өдөөж сайхан хөгжүүлж чаддаг нь энгийн гантель, штангтай дасгалууд юм.
#Зөвлөмж
Болж өгвөл тусгай төхөөрөмж дээр дасгал хийхгүй байх.
Цээжний булчинд хийх дасгалуудын 50 аас дээш хувийг тусгай төхөөрөмжгүй штанг болон гантелиар хийж байх.
Мөн өөрийн жингээ ашиглан суга савлуур дээр дасгал хийхэд 8 давталт хүргэж чадахгүй байвал ямар нэгэн дэмжлэг авах хэрэгтэй. Жишээ нь хүнээр жаахан дэмжүүлэх , эсвэл олс доогуураа уяад хөлөөрөө өөрийгөө дэмжих гэх мэт…
4. Булчин дээр биш жин дээр л ажиллаад байдаг
Жин дээр биш, булчин дээр л ажил гэсэн алдарт Jay Cutler – ын хэлсэн үг хүртэл байдаг. Жин дээр ажиллана гэдгийн цаад жинхэнэ утга маань улам хүндийг өргөхдөө биш бөгөөд булчингийн ачаалал даах чадварыг дасгалын тодорхой хурд болон энерцинд захирагдуулан барьж үүгээрээ булчингийн тодорхой хэсэгт тэсрэлт буюу өсөлтийг өгөх процессийг хэлж байгаа зүйл юм.
#Зөвлөмж
Биеийн яг аль булчингийн аль хэсэгт нь дасгалыг хийх гэж байгаагаа төсөөлөн тухайн хэсгийн булчингаа дасгалын үед мэдэрч хийх хэрэгтэй.
Техникээ үргэлж зөв хийж бай. Учир нь энэ нь дан ганц бэртэл авах эрсдэлийг бууруулаад зогсохгүй дасгалын ачааллыг зөвхөн таны цээжний булчинд төвлөрүүлж байх болно. Тиймээс та мэдээж ингэснээрээ таны цээжнээс бусад 3 толгойт болон мөрний булчингийн ашиггүй ачааллаас мултран гарч байна гэсэн үг юм.
Мөн дан ганц зөв техникээс гадна дасгалыг удаан аль болох булчингаа мэдэрч хийвэл зүгээр байдаг. За таньд амжилт хүсье. Арнольд Шварценеггер “Бүхнийг эргэн дурсахуй”
11/07/2025
🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье!
Монгол түмэн минь дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай.
#МонголНаадам
21/05/2025
Зуны урамшуулал зарлагдлаа.
Зуны сард биеэ урлаж хүссэн биеийн галбираа бүтээх таныг урьж байна.
Зөвхөн 3 сарын төлбөр 250,000 болж хямдарлаа /цагийн хязгааргүй/
06 сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.
Хаяг: СУИС-ийн баруун хойно Corporation Tower-н 3 давхарт
Утас: 95532580, 99052427
26/11/2024
🇲🇳 Бүрэн эрхт, тусгаар Монгол Улсын иргэн Танд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!