Moon Dance Team

Moon Dance Team

Share

Moon Dance хамтлаг

03/05/2026

Darkhan Grand Cup - 2026
Формейшн бүжгийн Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээн.

01/05/2026

Удахгүй уулзацгаая…

Darkhan Grand Cup 2026 - Латин болон Стандарт Формейшн УАШТ 🏆🏆

26/04/2026
26/04/2026

АЮУШ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ

Бидний нэг хэсэг болсон, бүжигт хайртай, сэргэлэн цовоо хүү Ж.Аюуш маань 2025 оны 04 сарын 26-ны өдөр золгүй байдлаар өндрөөс хүчтэй унаж, амь насанд аюултай тархины хүнд гэмтэл авч, яаралтай хагалгаанд орсон.

Харамсалтай нь мэс заслын дараах хүндрэл болох encephalomalacia (тархины эдийн зөөлрөл) үүсэж, өнгөрсөн 1 жилийн хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэсээр байна. Гэсэн ч Аюуш хүүд бүрэн эдгэрэх боломж байсаар байгаа тэр нь БНСУ-д хийгдэх дараагийн шатны хагалгаанууд юм.

БНСУ-д хийх 2 удаагийн хагалгаа хийгдэх гэж байгаа ба нийт зардал: 85 сая вон буюу 220 сая төгрөг болох юм.
Эхний хагалгаа: 2026 оны 04 сарын 28 өдөр товлогдоод байна.

Хандивын данс: Хаан банк
IBAN: 91000 500 52 24 57 63 81
Данс эзэмшигч: Цолмон Батдэлгэр (эмээ)

Бид хамтдаа байж чадвал, Аюуш хүүд дахин бүжиглэх боломжийг бэлэглэж чадна.

🤍 Та энэхүү мэдээллийг түгээж, бусдад хүргэснээр ч бас амьдрал бэлэглэж байна.

26/04/2026

Аюуш хүүд, Амьдрал бэлэглэе 💙
Latin Dance Workshop

19/04/2026

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрхэлтэлтгүй харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зорилгоор "365 эвдрээгүй ирээдүйг бүтээе" аянд нэгдэж байна.

17/02/2026

Могой жил, Хос медаль, Монгол бахархал 🇲🇳

Өнгөрөгч 2025 он, Могой жил Moon Dance хамтлагийн хувьд хийморь бадарсан, хөдөлмөр бүтээл ундарсан бахархалт жил байлаа. Бид дэлхийн аваргын тайзнаа хоёр төрөлд хос хүрэл медаль хүртэж, Монголын нэрийг дэлхийд дахин цуурайтуулж чадсан юм.

Үндэсний өнгө аяс, орчин цагийн илэрхийлэл, нэгдмэл сэтгэлийн хүчээр бүтсэн энэ амжилт бол “Бид Монгол” гэсэн бахархалын баталгаа байв.

Өнгөрсөн жилийн амжилтын товчхон бичлэлийг та бүхэндээ өргөн барьж байна, хүлээн авч соёрхоно уу.

Айсуй “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилдээ илүү их зорилго тээж, илүү холыг зорин, илүү өндөр амжилтад хамтдаа хүрэхийг бэлгэдэн урагшилж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа, биднийг үргэлж дэмждэг эрхэм Монголчууддаа

🌙🐎 Сар шинийн мэнд өргөн дэвшүүлье.
Хийморь тань өөдөө,
Хүсэл бүхэн тань биелэх болтугай.

Хүндэтгэсэн,
Moon Dance гэр бүл 🇲🇳

16/02/2026

🐎 Угтан золгож буй “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилдээ
Хийморь золбоо нь бадарч,
Хүсэл зорилго нь биелж,
Хамтын хүч улам батжихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

🇲🇳 Монгол түмэн минь хотол олноороо, өрнүүн дэлгэр, өөдлөн дэвжиж сайхан шинэлээрэй.

Монгол хүний ур чадварыг дэлхийд таниулна...🌍

31/12/2025

Шинэ жилийн мэнд хүргэе!

2025 он бидний хувьд бүх зүйл хоёроор өссөн онцгой жил байлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр төрөлд амжилттай оролцож хос хүрэл медаль хүртсэн амжилтаар түүхээ шинэчиллээ.

🙏 Үргэлж биднийг дэмжиж, урам,итгэл хайрлаж байдаг Монголын ард түмэн,эцэг эх, асран хамгаалагчид, хамтрагч байгууллагууд мөн найз нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🤞 Угтан ирж буй 2026 онд илүү өндөр зорилго, хариуцлагатай алхмаар хөгжил, амжилтын замаа тууштай үргэлжлүүлэх болно.

Moon Dance Team

30/12/2025
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 08:30 - 20:30
Wednesday 08:30 - 20:30
Thursday 08:30 - 20:30
Friday 08:30 - 17:00
Saturday 08:30 - 17:00
Sunday 08:30 - 17:00