20/08/2026
Яаирын оронд Хосе Мигель Делгадо тулалдахаар болсон байна.
It's about MMA and Business.
20/08/2026
Яаирын оронд Хосе Мигель Делгадо тулалдахаар болсон байна.
20/08/2026
Яаир Родригез Noche UFC-д Жан Силвагийн эсрэг тулалдахааргүй болжээ.
18/08/2026
Ютад болох UFC 332-н тулаанууд зарлагдлаа. Тэгээд оргил тулаан нь эмэгтэй аваргын тулаан байж магадгүй л санагдаад байх юм.
- 330-т Ислам тулалдсан.
- 331-т Ван Пантожа
- 333-т Волк, Пётр Ян гэсэн 2 аваргын тулаантай
- Гэижи Улберг хоёр ирэх жилээс наашгүй
- Стриклэнд энэ жил 2 ойрхон тулаан хийсэн. Тиймээс энэ жил ирэхгүй байх, аз нь таарвал 12 сард ирнэ.
- Аспиналл бэлтгэлдээ орсон харагдсан. Магадгүй 11 сард MSG-д тулалдах магадлалтай.
Тийм болохоор Шевченко эсвэл Каяла харрисон оргил тулаанд байх гэж бодоод байна. Гэснээс Каяла Харрисон бүр сураггүй болчлоо тэ? Сүүлд UFC 316-т тулалдсан.
16/08/2026
Өнөөдөр болсон 12 тулаанаас 8 тулаанч өрсөлдөгчөө дутуу гаргасан. Шилдэг төгсгөл нь хэнийх байсан бэ?
Бас урам хугалсан тулаанч нь хэн байсан бэ?
Надад бол Чарлес Жонсоны “Scottish twister”. Бас Абдул Малик ёстой урам хугалсан даа. Сүүлийн 10 тулаанд 3-7 амжилттай хүнд тэгж дээрэлхүүлэх гэж… 😞
16/08/2026
Ислам Махачев аваргаа хамгаалж, 17 дарааллан ялж түүх бүтээлээ. (49-46 х2, 48-47)
16/08/2026
Та нарын таамаг хэр байсан? Минийх лав сүүлийн 3 тулаан яг таарлаа. Рибовикс 3 биш 2-р үе дээр ялалт байгуулсан. Оролбай ёстой харамсалтай Алварез, Абдул-Малик 2 бол арай байсан шүү. Столтзфус ялсны дараа UFC миний эсрэг хуйвалдаж байгаа юм шиг л санагдсан. 🤣🤣
Жич: Таамаг орууллаа гээд бет тавьдаг гэсэн үг биш шүү. Миний таамган дээр үндэслэж ямар нэг эрсдэлтэй зүйл битгий туршаарай.
16/08/2026
AND STILL…
Маккензий Дерн нэгдсэн саналаар аваргын бүсээ хамгааллаа. (49-46 х2, 28-47)
16/08/2026
UFC333-т зардагдсан байгаа тулаанууд. Та нарт хэр санагдаж байна? 10-с хэдэн оноо вэ?
16/08/2026
Агуу Волкановский харин Абу Дабиг толгойлохоор болж Мсар Эвлоэвийн эсрэг бүсээ хамгаална. Эцэст нь Мовсар аваргын төлөө тулалдахаар боллоо.
16/08/2026
Мераб, Пётр Яны 3 дахь тулаан Абу Даби болохоор болжээ. 2 тулаанчийн сүүлийн бүжиг гоё тайзан дээр болох нь. 🔥🔥