Shamatha Mongolia

Shamatha Mongolia

Share

Буддын сэтгэл зүйн зөвөлгөө, бясалгалын сонгодог арга техник болон тэдгээртэй холбогдох шинжлэх ухааны мэдээлэл

14/05/2026

Сэтгэлийн дурьдлыг бясалгасны нэгэн чухал ач холбогдол

Түүнчлэн тэрхүү тод тунгалаг, танин мэдэх чанартай сэтгэл болон түүний орон зайд төрдөг тоймгүй олон хөдөлгөөнүүдийн (атгаг бодлууд) ялгааг мэдэхгүй хүнд нэг өчүүхэн сөрөг атгаг бодол төрөхөд л сэтгэл нь бүхэлдээ сөрөг болсон мэт санагдаж байж сууж чадахгүй хямарч эхэлдэг.

Харин тэр ялгааг мэдсэн хүнд тухайн өчүүхэн сөрөг бодол төрөхөд “Нэг өчүүхэн сөрөг бодол төрж байна” хэмээн түүнийг тайвнаар ухамсарлаж чаддаг билээ. Угтаа тэрхүү сөрөг бодол нь сэтгэл хэмээх хязгааргүй огторгуйтай адилтгаж болохоор уудам орон зайн дэргэд хумхын тоос шиг маш өчүүхэн басхүү түр зуурын шинжтэй зүйл ажээ.

Иймээс сэтгэлийн дурьдлыг ойр агуулахуйг анхааран авдаг хүн тэрхүү өчүүхэн сөрөг бодлоор бүхэл бүтэн сэтгэлээ будах бус харин түүнийг ухамсартайгаар ажиглах уян хатан чадвартай болсон байдаг.

Photos from Shamatha Mongolia's post 13/05/2026

Мэдээлэл

"Буддын бясалгал ба анхааран авлагын шим" ном МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн баруун хаалганы гадна талд байрлалтай Норву шашны эд зүйлсийн дэлгүүрт борлуулагдаж эхэллээ.

Энэ ном бясалгалын үндсэн сурвалж, арга, гүн нарийн утга, сэтгэлзүйн судалгааны үр дүнгүүд болон туршлага (зөвөлгөө) зэргийг агуулсан болно.

Photos from Shamatha Mongolia's post 09/05/2026

Нобелийн энх тайвны шагналт, Жанрайсиг бурханы хувилгаан, зарлигийн ханьцашгүй ачит, дээрхийн гэгээнтэн XIV Далай багш бээр Дарма Радна бясалгалын төвийн багш Б. Мөнхбаатарын "Буддын бясалгал ба анхааран авлагын шим" хэмээх номд их нигүүлсэгч тааллынхаа адислалыг оршоосон удиртгал айлдвар ба түүний орчуулгыг та бүхэнд хүргэж байна.

09/05/2026
08/05/2026

Номын нээлтийн талаарх мэдээлэл

📜 УРИЛГА

Эрхэм хүндэт таныг Нобелийн энх тайвны шагналт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн удиртгалыг нь хайрласан, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны Их Сургуулийн багш Батчулууны Мөнхбаатарын туурвисан "БУДДЫН БЯСАЛГАЛ БА АНХААРАН АВЛАГЫН ШИМ" хэмээх номын нээлтийн ёслолд морилон саатахыг урьж байна.

Photos from Shamatha Mongolia's post 07/05/2026

Өнөөдөр Нобелийн энх тайвны шагналт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн удиртгалыг нь хайрласан "Буддын бясалгал ба анхааран авлагын шим" ном хэвлэлтээс гарлаа.

Энэхүү ном нь Бурханы шашны бясалгалын үндсэн сурвалж болох "Дурьдлыг ойр агуулахуй их судар"-ын агуулгыг баримтласан бөгөөд сурвалж, бясалгах арга, бясалгасны үр дүн (судалгааны дүгнэлтүүд), бясалгалын туршлага зэргийг багтаасан.

Жич: номын нээлтийн өдрийг дахин мэдээлэх болно.

Photos from Shamatha Mongolia's post 24/04/2026

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны их сургуульд АУ-ны доктор Т.Энхнаран, АУ-ны докторант Б.Үүрийнтуяа нар ажиллаж, тус их сургуулийн бясалгалын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын сэтгэлзүй, тархи, зан үйлд үзүүлэх нөлөөллийг тогтоох зорилготой хоёрдугаар шатны судалгааг хийж дуусгав. Үүгээр HRV төхөөрөмжөөр бие махбодын ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт байдал, стрессийн түвшинг нь дахин үнэлэх болон холбогдох бусад судалгаандыг хийсэн.

23/04/2026

Дээрхийн гэгээнтэн Далай багш бээр их нигүүлслээрээ удиртгал хайрласан БУДДЫН БЯСАЛГАЛ БА АНХААРАН АВЛАГЫН ШИМ хэмээх ном удахгүй бэлэн болох гэж байна. Энэ ном Бурхан багшийн айлдсан ДУРЬДЛЫГ ОЙР АГУУЛАХУЙН ИХ СУДАР-т суурилсан бөгөөд сурвалж, бясалгах арга, орчин цагийн судлаачдын тогтоосон ач холбогдол, бусад судруудад номлосон бясалгалын суурь нарийн утга, хувийн өчүүхэн туршлага тэргүүтнийг багтаасан.

Жич: Энэ номын хавтасны зурагт товч тайлбар хийвэл, дияанч багш хэмээх их бүтээлч ламын агуйн өмнөөс харсан 30 орчим метр өндөр энэ хадан цохио нь нэгэн настай арш (бясалгагч)-ийн дүрийг агуулдгаараа нэн содон байдаг.

Photos from Shamatha Mongolia's post 22/04/2026

Дарма Радна бясалгалын төв тархи, сэтгэл судлалын судлаач нарын хамтарсан шинэ судалгаа

2026 оны 04-р сарын 21-ний өдөр МБШИС-д тархи, сэтгэл судлаач, АУ-ны докторант Б.Үүрийнтуяа ажиллаж, тус их сургуулийн бясалгалын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын сэтгэлзүй, тархи, зан үйлд үзүүлэх нөлөөллийг тогтоохын тулд сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх асуумж үнэлгээ болон HRV төхөөрөмжөөр бие махбодын ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт байдал, стрессийн түвшинг нь үнэллээ.

Бясалгалын хөтөлбөрийн эхлэхийн өмнө, явцын дунд болон төгсгөлд хийх үнэлгээгээр анхаарал төвлөрлийн хөгжил болон түүний үр дүнг нь судлах зорилготой.

Түүнчлэн аглагт суух бясалгагчдийн тархийг олон улсын судлаачдын ашигладаг electroencephalogram (EEG) аппаратаар нарийвчлан судлахаар төлөвлөж байна.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


16th Khoroo
Ulaanbaatar
16040