25/08/2026
🏹 “KB НААДАМ 2026” 🇲🇳
Уулын салхинд хамтдаа алхаж, оргил өөд мөр зэрэгцэн тэмүүлдэг KB Hiking Club-ийнхэн маань энэ удаа үндэсний өв соёл, спортын баяр цэнгэлийнхээ дунд хуран цуглаж, “KB НААДАМ 2026”-аа өргөн дэлгэр тэмдэглэлээ. 🏔️🇲🇳
🤼 Монгол бөхийн барилдаан
🥇 Түрүү бөх — Цэрэн
🥈 Үзүүр бөх — Амарболд
🏹 Нум сум харваа
Эмэгтэй төрөл:
🥇 1-р байр — Сарангуа
🥈 2-р байр — Нэргүй
Эрэгтэй төрөл:
🥇 1-р байр — Гантулга
🥈 2-р байр — Сэроддамба
🐎 Хурдан морь уралдаан
Эрэгтэй төрөл:
🥇 1-р байр — Амарболд
🥈 2-р байр — Сэроддамба
Эмэгтэй төрөл:
🥇 1-р байр — Сонинбилэг
🥈 2-р байр — Нэргүй
Ийнхүү KB-ийн нэгэн гэр бүл маань наадамлан, инээд хөөр, нөхөрлөл, дурсамжаар дүүрэн нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ💚.
Монгол наадмын хийморь,
Монгол уулсын босоо цагаан хийморь
KB-ийнхэнд минь үргэлж ивээх болтугай! 🇲🇳🏔️
2027 ондоо илүү олуулаа,
илүү өргөн дэлгэр наадамлацгаая! ❤️
21/08/2026
🏔️Дэлгэрхаан хайрханд амжилттай оргилдлоо!
Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил, 3093 метрийн өндөр Дэлгэрхаан хайрханы оргилд KB Hiking Club-ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2026.08.20-ны өдөр 08:25мин амжилттай оргилдлоо.
Мөнх цаст уулсын сүр хүч, байгалийн үзэсгэлэнг мэдэрч, зорилго нэгтэйгээр нэгэн оргилд хүрсэн багийн гишүүддээ халуун баяр хүргэе! 🏔️💚.
18/08/2026
🏔️ KHAN ULTRA – Уулын гүйлтийн уралдаан 2026
КB Hiking-ээс KHAN SKYULTRA — 54 км | 3600 м+ төрөлд М.Эрдэнэбаяр 6 дугаар байр 🥉
тэсвэр хатуужил, зориг, сэтгэлээрээ уралдсан нийт тамирчдадаа халуун баяр хүргэе! 🫂🔥
31/07/2026
Nirmal Purja GPS Update: Located at 5,878m, Battery Low, Position Stable
The latest technical update has been received regarding renowned Nepali mountaineer Nirmal Purja and his team, who have been missing following an avalanche on Broad Peak, the world's 12th-highest mountain.
According to the latest signal transmitted by a Garmin satellite tracking device, Nirmal Purja's GPS location shows him at an elevation of 5,878.67 meters above sea level. The data indicates that his position has remained stationary at the same location.
The tracking device also reports that its battery level is low, raising concerns that GPS location updates may stop if the battery is exhausted. Rescue teams continue to monitor the situation closely as efforts to reach the location remain underway.
31/07/2026
Өглөөний аврах ажиллагааны шинэ мэдээ | 06:18 цаг
Өглөөний 06:18 цагийн байдлаар Нирмал Пуржа (Нимсдай)-гаас хөдөлгөөн ажиглагдсан тухай мэдээлэл ирлээ. Түүнийг амьд, ухаан санаа нь саруул, аврах багийг хүлээж байна гэж үзэж байна. 🤞
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд бид түүнийг эсэн мэнд аврагдана гэдэгт итгэл найдвараа тавьж, залбирсаар байна.
Morning Rescue Update | 06:18 AM
At 06:18 AM, there were reported signs of movement from Nirmal Purja (Nimsdai). He is believed to be alive, conscious, and awaiting rescue. 🤞
Rescue operations are ongoing, We continue to hope and pray for his safe rescue.
31/07/2026
🚨ШУУРХАЙ МЭДЭЭ: Пакистан дахь Брод Пик ууланд цасан нурангид өртсөний улмаас Нирмал Пуржа тэргүүтэй 10 уулчин сураггүй алга болжээ.
Дэлхийд алдартай уулчин Нирмал "Нимс" Пуржагийн ахалсан олон улсын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Каракорумын нурууны Брод Пик (8,047 м) ууланд авиралт хийж байх үедээ асар том цасан нурангид өртсөний улмаас эрэн хайх, аврах томоохон ажиллагаа эхлээд байна.
Цасан нуранги Пүрэв гараг буюу 7-р сарын 30-ны үд дундын орчимд уулын дээд хэсгийн маршрут дээр бууж, багийнхантай холбоо барих радио болон хиймэл дагуулын холбоог тэр даруй тасалжээ. Пакистаны Альпинистүүдийн холбооны албан ёсны мэдээллээр, сураггүй болсон хүмүүсийн дунд Нимсдайгаар удирдуулсан Балба улсын таван уулчин, Пакистаны хөтөч Сохайл Сахи, АНУ-ын уулчин Мэллори Гейс, Оманы уулчин Надира, Хятадын уулчин ноён Ван болон гадаадын өөр нэг үйлчлүүлэгч багтаж байна.
Албаныхан болон авиралтын багууд цэргийн ангиудтай хамтран ажиллаж, уулын цаг агаарын нөхцөл байдал зөвшөөрмөгц нисдэг тэргээр эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байгаа бол тэдний гэр бүл болон дэлхийн уулчдын нийгэмлэг тэднийг эсэн мэнд олдохыг хүсэн хүлээж, залбирч байна.
28/07/2026
🏔️2026.07.13 | Хүйтэн оргил (4,374 м)
Монгол Алтайн нурууны ноён оргил, Алтай Таван Богдын Хүйтэн оргил нь Монгол Улсын хамгийн өндөр цэг билээ.
Энэ өдөр KB Hiking Club-ийн 21 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтын хүч, тууштай бэлтгэл, зориг тэвчээрийн үр дүнд амжилттай оргилд хүрч, нэгэн сайхан түүхийг хамтдаа бүтээлээ.
Оргилд хүрэх зам алхам бүрээрээ сорилт байсан ч, зорилго нэгтэй хүмүүсийн нэгдэл түүнийг ялалт болгон хувиргасан юм.
Багийнхаа нийт гишүүдэд халуун баяр хүргэж, мөнх цаст уулсын босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай🫶🤝.
23/07/2026
📣 “Бэсрэг Наадам 2026” Kb hiking club
📅Хэзээ: 2026.08.01-02
📍Хаана: Ар гүнт
💰Tax:100k
Домгийн шувуу coming soon😜….