Mongolian Football Federation

Mongolian Football Federation

Share

An official page of the governing body for football in Mongolia Re-established in 1997. FIFA and AFC member since 1998. Official Partners: Mobicom

24/07/2026

АХХ-НЫ “В” ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ

МХХ-ны Техникийн хэлтсээс АХХ-ны дасгалжуулагчийн “B” зэрэглэлийн сургалтыг 2026 оны III-р улиралд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтын агуулга нь 13-17 насны тамирчидтай ажиллах дасгалжуулагчийн мэдлэг, заах арга зүйн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Сургалтад тавигдах шаардлага:
- АХХ-ны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн хүчин төгөлдөр лицензтэй байх
- АХХ-ны “С” зэрэглэл авснаас хойш хамгийн багадаа 12 сар дасгалжуулагчаар ажилласан туршлагатай байх.
- Оролцогч нь МХБХ-ны аливаа хэлтэс, хороонуудаас ямарваа нэгэн сургалт, үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулаагүй байх.
- Эрүүл мэндийн асуудалгүй, сургалтын хугацаанд практик хичээлд бүрэн хамрагдах чадамжтай байх.
- Зэрэглэл ахиулан суралцах гэж буй оролцогчийн хувьд өмнөх зэрэглэл авснаас хойш ажилласан байдлын мэдээлэл, түүнийг нотлох ирцийн бүртгэл, ерөнхий болон 1 сарын өдөр тутмын бэлтгэлийн төлөвлөгөөг PDF хэлбэрээр бүртгэлд оруулна.

Сургалтын хугацаа болон төлбөр:
- АХХ-ны дасгалжуулагчийн “B” зэрэглэлийн сургалт нь нийт 18 өдөр үргэлжлэх ба бүтэн цагаар, онол практик хосолсон хэлбэрээр тус бүр 6 өдрөөр 3 удаа зохион байгуулагдана.
- Сургалтын эхний хэсэг 2026 оны 8 сарын 13-наас 18-нд явагдана.
Сургалтын төлбөр: 450,000 төгрөг

Бүртгэлийн хугацаа 2026 оны 08-р сарын 05-ны 15:00 цаг хүртэл бүртгэнэ.
Та дараах цахим холбоосоор орж бүртгүүлнэ үү!
https://forms.gle/X1LJppF157d1ma9t5

МХХ-ны Техникийн хэлтэс нь нийт бүртгүүлэгчдээс дараах байдлаар сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно. Сонгогдсон оролцогчдод сургалтын нарийвчилсан мэдээллийг и-мэйл хаягаар нь мэдэгдэх болно.
- Анкет, ажилласан байдлын материалыг шалгана.
- 8 сарын 7-нд практик шалгаруулалт хийнэ.

☎️ Холбоо барих:
И-мэйл: [email protected]
Утас: 88121646
МХБХ-НЫ ТЕХНИКИЙН ХЭЛТЭС

24/07/2026

⚽ МЭДЛЭГ СЭРГЭЭХ СУРГАЛТ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн хэлтсээс АХБХ-ны “A” болон “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагч нарт зориулсан мэдлэг сэргээх сургалтыг “Үндэсний шигшээ багийн тоглолтын хэв маяг” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Сургалт 2026 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд онол, практик хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд 2 өдрийн нийт 10 цагийн сургалт байна.

Сургалтад бүрэн хамрагдсан дасгалжуулагчийг лиценз сунгалтын 10 цагийн сургалтад хамрагдсанд тооцно.

📌 Тавигдах шаардлага:

АХБХ-ны “A” эсвэл “B” зэрэглэлийн лицензтэй байх
Сүүлийн 3 жилийн хугацаанд баг, клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаа эсвэл ажилласан туршлагатай байх
Эрүүл мэндийн асуудалгүй, сургалтад бүрэн хамрагдах боломжтой байх

📅 Сургалтын хугацаа:
2026 оны 08 дугаар сарын 01–02
2 өдөр / Нийт 10 цаг

📍 Байршил:
МХБХ-ны төв байр

📚 Сургалтын хэлбэр:
Онол, практик хосолсон хичээл

💳 Сургалтын төлбөр:
50,000 төгрөг

🏦 Дансны мэдээлэл:
Голомт Банк
MN720015003015101105
Монголын Хөлбөмбөгийн Холбоо

📝 Бүртгэлийн хугацаа:
2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цаг хүртэл

Бүртгэлээ дараах Google Form холбоосоор илгээнэ үү:
https://forms.gle/G2HZdtLZevJqE1xEA

☎️ Холбоо барих:
И-мэйл: [email protected]
Утас: 88121646

10/07/2026

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

Эрхэм хүндэт хөлбөмбөгийн гэр бүлийнхэн, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, клубүүд, хамтран ажиллагч байгууллагууд, хөгжөөн дэмжигчид Та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол түмний төрт ёс, өв соёл, эв нэгдлийг бэлгэдсэн энэхүү сайхан баярын өдрүүдэд Та бүхэн эрүүл энх, аз жаргалтай байж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил үйлс нь улам өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголын хөлбөмбөгийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэж буй нийт хөлбөмбөгийн гэр бүлийнхэн Та бүхэндээ баярлалаа.

🇲🇳Дэнж хотойтол сайхан наадаарай!

Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Photos from The Premier League of Mongolia's post 06/07/2026
06/07/2026
06/07/2026

ШИНЭ УЛИРЛЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЦОНХ НЭЭГДЛЭЭ

УЛИРАЛ ЭХЛЭХ ЦОНХ: 2026.07.05 – 2026.08.30-ны өдрийн 00:00 цаг хүртэл

УЛИРЛЫН ДУНДАХ ЦОНХ: 2027.02.01 – 2027.02.28-ны өдрийн 00:00 цаг хүртэл

Тоглогчдын статус, шилжилт хөдөлгөөний журам-ын дагуу тоглогчдыг клубээс клуб рүү шилжүүлэхдээ FIFA TMS системд бүртгүүлнэ. Харин өөрийн клубт нэгтгэж буй тоглогчдын мэдээллийг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтэс-т мэдэгдэж, баталгаажуулна уу.

Шилжилт хөдөлгөөн хийсэн тоглогчдыг тэмцээний мэдүүлэгт орсон эсэхээс үл хамааран FIFA Connect системд заавал бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Клуб хоорондын шилжилт хөдөлгөөн хийж буй болон чөлөөт агентын статусаас клуб рүү элсэж буй тоглогчид өөрсдийн шилжилтийн мэдээллийг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтэс-т заавал мэдэгдэх шаардлагатай.

Photos from Mongolian Football Federation's post 03/07/2026

🏆AFC Women’s Champions League 2026/27

🇲🇳Монголын Хөлбөмбөгийн Эмэгтэйчүүдийн Лигийн 2026 оны аварга Хараацай клуб Эмэгтэйчүүдийн Аваргуудын Лигийн D хэсэгт багтлаа! ⚽️⚽️⚽️

🇲🇳"Хараацай" клуб D хэсэгт Тайландын дээд лигийн аварга BG College of Asian Scholars, БНАСАУ-ын дээд лигийн аварга 4.25 SC, мөн Зүүн Тиморын дээд лигийн аварга S’Amuser FC клубүүдтэй нэг хэсэгт өрсөлдөнө.

⏳Хэсгийн тоглолтууд 8-р сарын 17–23-ны өдрүүдэд Тайланд улсад болно.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


P. O. Box-259, Mongolian Football Federation, 15th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
210746