24/08/2026
🇲🇳 МОНГОЛЫН ӨСВӨРИЙН БАГ ТАМИРЧИД ТӨВ АЗИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХӨӨР МОРДЛОО
Тажикистан Улсын Хужанд хотноо 2026 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын U16 болон U19 насны өсвөрийн баг тамирчид дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөрийн удирдлага дор оролцохоор хөдөллөө.
Тус тэмцээнд Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын нийт 8 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Манай өсвөрийн баг тамирчид өмнөх тэмцээнүүдэд багийн болон ганцаарчилсан төрлүүдэд хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
Мөн тус багийн бүрэлдэхүүнээс О.Амин-Эрдэнэ, Ү.Өсөх-Ирээдүй нар “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох юм.
Батболдын Баттүшиг - Battushig Batbold Банзрагч Сайхантуул
Byambajav KhuvituguldurKhuvsgul Badminton /Агаарын теннис/Chinbat Baasanjav
21/08/2026
🇲🇳 МОНГОЛЫН ӨСВӨРИЙН БАГ ТАМИРЧИД ТӨВ АЗИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
Тажикистан Улсын Хужанд хотноо 2026 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын U16 болон U19 насны өсвөрийн баг тамирчид дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөрийн удирдлага дор оролцохоор 8 дугаар сарын 24-ний өдөр эх орноосоо мордох гэж байна.
Тус тэмцээнд Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын нийт 8 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Манай өсвөрийн баг тамирчид өмнөх тэмцээнүүдэд багийн болон ганцаарчилсан төрлүүдэд хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
Мөн тус багийн бүрэлдэхүүнээс О.Амин-Эрдэнэ, Ү.Өсөх-Ирээдүй нар “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох юм.
Тэмцээнд оролцох тамирчдад амжилт хүсэж, Монголын Бадминтон Сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч З.Энхмөнх болон УЗ-ийн гишүүдийн хамт тамирчид, дасгалжуулагчтай уулзан, амжилт хүсэн бэлтгэлийн хослол гардуулж, үдэн гаргалаа.
Батболдын Баттүшиг - Battushig BatboldByambajav KhuvituguldurБанзрагч СайхантуулChinbat BaasanjavKhuvsgul Badminton /Агаарын теннис/
20/08/2026
🏸 "НАЙРАМДАЛ" ЦОГЦОЛБОРТ БАДМИНТОНЫ СПОРТЫГ СУРТАЛЧЛАХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ БОЛЛОО 🏸
БТСУХ-ноос хэрэгжүүлж буй "Бөмбөгний баяр" хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд бадминтоны танилцуулах сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудад бадминтоны спортыг сурталчлан таниулах, чөлөөт цагийг эрүүл, идэвхтэй өнгөрүүлэхэд чиглэгдсэн юм.
Тус сургалтыг Хөвсгөл аймгийн бадминтоны дасгалжуулагч Б.Чинбат багш удирдан явууллаа. Гурван өдрийн турш өглөө (10:00-12:30), өдөр (16:00-18:30) гэсэн хуваариар явагдсан тус хөтөлбөрт нийт 14 бүлгийн (бага 5, ахлах 9) 54 хүүхэд хамрагдаж, спортын анхан шатны мэдэгдэхүүнтэй боллоо.
Сургалтын төгсгөлд хүүхдүүдийн дунд хоёр насны ангиллаар, хосын төрлөөр бяцхан тэмцээн зохион байгуулж, эхний гурван байр эзэлсэн хосуудад БТСУХ болон "Найрамдал" төвийн удирдлагууд шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
Арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан бөгөөд "Бөмбөгний баяр"-ын аюулгүй ажиллагааны 5 дүрэм (Сонс, Халаалт хий, Зөв тогло, Мэдэгд, Тусал)-ийг хүүхдүүдэд танилцуулан, чанд мөрдүүлж ажилласан болно.
Бадминтоны спортоор анхлан хичээллэж, идэвхтэй оролцсон нийт хүүхдүүддээ эрүүл энхийг хүсье.
22/07/2026
🏸 Ахмадын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2026 – Бүртгэл эхэллээ!
Бадминтон сонирхогч ахмад тамирчдынхаа анхааралд! 2026 оны "Ахмадын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн"-ий товыг зарлаж байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээн БНСУ-ын Гванжү хотод зохион байгуулагдах тул та бүхэн мэдээлэлтэй танилцана уу.
📅 Хэзээ: 2026 оны 11-р сарын 16-наас 22-ны хооронд
📍 Хаана: БНСУ, Гванжү хот, Гванжү Их Сургуулийн Биеийн тамирын заал
📝 Бүртгэлийн хугацаа: 2026 оны 10-р сарын 20-ны Мягмар гараг хүртэл.
🏆 Насны ангиллууд:
Тэмцээн дараах насны ангиллаар явагдана:
30+, 35+, 40+, 45+, 50+, 55+, 60+, 65+, 70+, 75+
(30+ насны ангилал нь зөвхөн урилгаар оролцоно)
✅ Хэн оролцох боломжтой вэ?
Тэмцээнд оролцох тамирчид BWF-ийн тоглогчийн ID-тай байх ёстой. Хэрэв та ID дугааргүй бол өөрийн харьяа Үндэсний холбоотой холбогдож бүртгүүлээрэй.
💰 Оролцох хураамж:
1 төрөлд оролцох бол: 120 ам.доллар
1-ээс дээш төрөлд оролцох бол: 150 ам.доллар
(Нэг хүн дээд тал нь 3 төрөлд буюу ганцаарчилсан, хос, холимог хос төрлүүдэд оролцох боломжтой)
🔗 Бүртгүүлэх линк: Энд дарж бүртгүүлнэ үү
Дэлгэрэнгүй мэдээллийг Badminton Asia вэбсайтаас авна уу.
20/07/2026
БАДМИНТОНЫ ЗАЛУУ ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН БЭЛТГЭЛ ЦУГЛАРАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Зүүн Азийн Олимпын Хороодын Холбоо (EAOC)-ны санаачилгаар Сычуань мужийн спортын хороо, БНХАУ-ын бадминтоны холбоотой хамтран зохион байгуулж буй өсвөрийн тамирчдын олон улсын бэлтгэл цугларалт БНХАУ-ын Чэндү хотноо эхэллээ.
Долоодугаар сарын 19–25-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү цугларалтад Монгол Улсаа төлөөлөн өсвөр үеийн дөрвөн удаагийн улсын аварга, Хүүхдийн спортын наадмын гурван удаагийн аварга Ү. Өсөх-Ирээдүй, 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга, 2025 оны Хүүхдийн спортын наадмын аварга Ц. Энхлэн болон дасгалжуулагч, спортын мастер Б. Хувьтөгөлдөр нар оролцож байна.
Бэлтгэл сургуулилтыг БНХАУ-ын өсвөрийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ван Юэпин удирдан явуулж байгаа бол туслах ахлах дасгалжуулагчаар өндөр зэрэглэлийн дасгалжуулагч Жан Шаочэнь, дасгалжуулагчаар БНХАУ-ын Сычуань мужийн бадминтоны шигшээ багийн дасгалжуулагч Хэ Пан нар ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөр нь Зүүн Азийн бүс нутгийн спортын хөгжлийг дэмжих, залуу тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, ирээдүйн тив, дэлхийн болон олимпын түвшний тамирчдыг бэлтгэх зорилготой юм.
EAOC энэхүү олон улсын бэлтгэл цугларалтыг өмнөх жилүүдэд ширээний теннисний төрлөөр амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил анх удаа бадминтоны төрлийг хамруулан өргөжүүлж байгаа нь тус хөтөлбөрийн онцлог болж байна.
02/07/2026
🌟 **Бадминтоны Азийн U17 & U15 өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 2026 удахгүй болно\!** 🏸
Ази тивийн ирээдүйн бадминтоны оддыг тодруулах Бадминтоны Азийн U17 болон U15 өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Хятад улсын Ченду хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү нэр хүндтэй тэмцээний талаарх чухал мэдээллийг хүргэж байна:
📍 **Байршил:** Ченду, Хятад (Chengdu Wenjiang Gymnasium)
🗓 **Огноо:** 2026 оны 9-р сарын 8-наас 13-ны хооронд
⚠️ **Бүртгэлийн эцсийн хугацаа:** 2026 оны 8-р сарын 11
**Насны ангиллын шаардлага:**
🔹 **U17:** 2010 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн (хамгийн багадаа 2013 оны 12-р сарын 31-нээс өмнө төрсөн байх)
🔹 **U15:** 2012 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн (хамгийн багадаа 2015 оны 12-р сарын 31-нээс өмнө төрсөн байх)
**Анхаарах зүйлс:**
✅ Тэмцээнд оролцох бүх тамирчин **BWF Player ID**-тай байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн зааврыг дараах холбоосоор орж авна уу:
🔗 [Badminton Asia вэбсайт](https://badmintonasia.org/calendar/badminton-asia-u17-u15-junior-championships-2026/)
\ \ \ \ \ \ \
bwf.tournamentsoftware.com
01/07/2026
🇷🇺ОХУ-н Эрхүү хотод 07.03-05ны хооронд зохион байгуулагдах Орос Монгол, Хятад улсуудын хоорондох #ДружбаНародов нөхөрсөг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох #Ахмад тамирчид аян замдаа гарлаа🚊🇲🇳🤝🇷🇺🤝🇨🇳
Тус тэмцээнд Эрдэнэтийн Хобби баг, Налайх, Дорноговь зэрэг нийт 18 ахмад тамирчид 50+, 60+ насны эрэгтэй эмэгтэй хос, холимог хосын төрөлд оролцох юм.
Баг тамирчдадаа Монголынхоо нийт бадминтон сонирхогчдынхоо өмнөөс амжилт хүсч, аян замдаа сайн явахыг хүсэн ерөөе👏👏👏
Бадминтоны спорт илүү ихээр өргөжин мандан бадрах болтугай🔥🔥🔥
29/06/2026
🏸 Азийн Бадминтоны Холбооны шүүгчийн олон улсын сургалтад оролцох нэр дэвшигч сонгон шалгаруулна.
📍 Хужанд, Тажикистан
📅 2026.08.24 – 09.02
✔ Англи хэлтэй
✔ Бадминтон спортод сонирхолтой
✔ Тэмцээн шүүх дадлага хийх, сургалтад хамрагдах, шалгалт өгөх боломжтой
💰 Нислэгийн зардал – оролцогч өөрөө
🏨 Байр, хоол – зохион байгуулагч талаас
📩 CV болон товч танилцуулгаа:
[email protected]
⏰ Бүртгэл: 2026.06.30 хүртэл