Oogino Trainer

Oogino Trainer

Share

Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл амьдралын нууц юм.

22/08/2026

Трэнд бичлэг дагаж хийх гэсэн биш биеэ шампанскаар угаахаа шахсаан 😅 Энэ гоё дурсамжийг бичлэг, зураг болгон хадгалахгүй бол болохгүйшдээ 🤭 ❤️

21/08/2026

Competition daily vlog Хүсэн хүлээсэн тэмцээний өдөр маань хэзээ ч мартагдахааргүй болж өндөрлөлөө 🥰 Тэмцээнийг маань ирж үзэж, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа 😘 Энэ хэдэн сар та нарынхаа урмын үгээр цэнэглэгдэж энэ хүртэл явж чадсан юм шүү 😍

19/06/2026

Before the competition Daily vlog 7 Зураг түүх өгүүлнээ гэж 🥰 3 хүүхэд төрүүлсэн ч тууштай хөдөлмөрлөж ийм гоё болсон биеэ хадгалж үлдэхээр зураг дарууллаа 🖼️ Зургийг минь маш гоёор чин сэтгэлээсээ дарж өгсөн .photography Үзэсгэлэнтэй далавч урлаж өгсөн маш их баярлалаа 🥰 #

17/06/2026

Before the competition Daily vlog 6 Тэмцээн ойртох тусам л ус, хооллолт улам нарийн болж, жинхэнэ хир тэвчээртэйг маань шаардаж байсан шүү 😊 Анхны бүхэн бүгд гоё сургамж үлдээж, дараа дараагийн алхам дээр юун дээр анхаарахыг зааж өгдөг 🥰 Энэ удаа ч гэсэн маш олон зүйлсийг сурч, мэдлэгээ ахиулж чадсандаа баяртай байна

16/06/2026

Гэнэт тэмцээнд орох шийдвэр гаргаад 1 нас 6 сартай хүүгээ мөөмнөөс гаргаад өглөөнөөс өдөр хүртэл сургуулийн ажилаа хийчээд үргэлжлүүлээд фитнесстээ яваад орой нь дахиад ажиллаад эхний 14 хоног бол үнэхээр хүнд өнгөрсөөн. 😫 Больмоор ч юм шиг, шантармаар ч юм шиг амаргүй өдрүүд маш олон байсан. 😭 Бэлтгэлээ ганцаархнаа хийх үед дийлэхгүй үе гарсан ч дэмжиж өгөх хүн байхгүй болохоор өөрөө өөрийгөө сэтгэлээр дэмжсээр тэмцээндээ орж амжилт гаргасандаа маш их баяртай байна 🥹 Шантрах үед минь үргэлж дэм өгч хайраар умбуулж байсан нөхөр болон ажлын хөөрхөн охидууд болон шхвь нартаа маш их баярлалаа 🥰

11/06/2026

Before the competition Daily vlog 5 Завтай хүн л фитнесс тэмцээнд ордог байхдаа гэнээ хуц л гэсийн 😅 Ямар нэгэн тэмцээн уралдаанд орно гэдэг чинь нарийн цаг төлөвлөлттэй байж, түүндээ цагаа зохицуулж, цаг гаргаж орохыг хэлнэ. Uuji Ulziibuyan Хайр минь хоол ч хийнэ, хувцасыг маань ч чимнэ гээд надаас ч илүү завгүй явсаан 🥰

09/06/2026

Ганц ч хором алдалгүй хоолоо тууштай барьсаны дараахи хамгийн амттай мэдрэмж 🤩 Ийм бичлэг хараад яагаад заавал торт идээд байдаг юм болоо гэж их боддог байлаа 😅 Нүүрс ус хассаны дараахи хамгийн том тансаглал бол торт л юм байналээ 😋 Баярт мөчийг минь хуваалцаж, ирж дэмжсэн ажлын хөөрхөн бүсгүйчүүддээ баярлалаа 🥰 Хайртай шүү та нартаа 😘

08/06/2026

Before the competition Daily vlog 4 Тэмцээний хамгийн чухал зүйл бол мэдээж хооллолт 🥗 Энэ их ажлын ард хоолыг маань 100% хариуцаж, нэг ч өдөр алдагдуулахгүйгээр бэлдэж өгдөг хүн бол миний хань Uuji Ulziibuyan 💜 Хайр гэдэг зүйл яг ийм жижигхэн үйлдэл дээр ч харагддаг гэдэг үнэн шүү 🥰 Чамдаа баярлалаа 😘

07/06/2026

Before the competition Daily vlog 3 Өөрийн гараар бүтээсэн бүхэн сайхан 🥰 Анхны тэмцээндээ сайн оролцоорой гээд бикиниг маань урлаж өгсөн Borbandi Bat Norow эгчдээ маш их баярлалаа 😘 Амралтын болон баярын өдөр хосолсон өдөр маань иймэрхүү болж өнгөрлөө 💜

Photos from Oogino Trainer's post 06/06/2026

Анхны бүхэн сайхан 🥰 Яг 58 хонгийн өмнө өөрөө өөртөө шинэ зорилго тавиад өдөр бүр хичээснийхээ үр дүнг үзээд зогсох тэр мэдрэмжийг үгээр зүйрлэшгүй 🥹 3 төрөлд орсоноос 2 төрлөөс нь медаль авч чадлаа 🏆 Энэ хүртэл надад зааж, чиглүүлж өгсөн мэдрэмжийн туйл болсон таньдаа маш их баярлалаа 😘 Бүх цаг мөчид минь дэмжиж арыг маань 100% дааж байсан ханьдаа аав, ээждээ баярлалаа ❤️ Хажуунаас минь үргэлж дэмжиж, урам өгч байсан найзууд, ажлын хамт олон болон хөөрхөн шавь нартаа баярлалаа 💕 Бэлтгэл сургуулилт хийх бүх бололцоог маань хангаж өгсөн DOUBLE B GYM ажлын хамт олондоо баярлалаа 😍

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar