We Aquatics Club
Бид усанд сэлэлтийн мэргэжлийн тамирчид болон анхан, дунд шатны бүх ангиуддаа элсэлт авч байна.
30/08/2026
Амжилтын ард хөдөлмөр бий.
Хөдөлмөрийн ард БАГ бий.
𝐖𝐄 keep moving forward. 🔥🏆🥇
🏊🏻♂️ Олон Улсын Хэмжээний Мастер - Б.Энхтамир
🏊🏻♂️ Олон Улсын Хэмжээний Мастер - У.Бэлгүдэй
26/08/2026
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээн Япон улсын Токио хотод болно.
Тус тэмцээнд 🇲🇳Монгол Улсаас 🏊♀️🏊 Олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн, Б.Энхтамир тэргүүтэй эмэгтэй 18, эрэгтэй 19, нийт 37 тамирчид өрсөлдөнө.
22/08/2026
💙 Манай тамирчдын бэлтгэл сургуулилтыг дэмжиж, Азийн наадам хүртэлх хугацаанд хамтран ажиллаж буй SPORTSIX брэнд болон Everyday International -н хамт олонд талархал илэрхийлье. 👏🏻👏🏻
Өндөр түвшний спортод амжилт гэдэг зөвхөн бэлтгэл сургуулилтаас гадна тамирчны сэргэлт, нөхөн сэргээлт, өдөр тутмын зөв дэмжлэгээс бүрддэг.
Тамирчдынхаа зорилгын төлөөх замд бидэнтэй хамт байж, үнэ цэнтэй дэмжлэг үзүүлж буйд баярлалаа.
21/08/2026
21/08/2026
🇯🇵 AICHI–NAGOYA 2026 | TEAM MONGOLIA 🇲🇳
Монгол улсаа төлөөлөн 20 дахь удаагийн Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд оролцох баг тамирчид маань өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороонд хүрэлцэн очиж наадмын албан ёсны хувцас, хэрэглэлээ хүлээн авлаа.
Азийн шилдэг тамирчидтай нэг гараанд өрсөлдөж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй аялал ийнхүү эхэлж байна.
Одоогоор гадаадад бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж буй зарим тамирчид маань өнөөдрийн арга хэмжээнд оролцож амжаагүй бөгөөд удахгүй багтайгаа нэгдэнэ.
Монголын усанд сэлэлтийн баг тамирчдадаа амжилт хүсье. 👏🏻👏🏻
ОУХМастер Э.Энхмэндийн амжилтыг буухиа үргэлжилсээр тэмцээний 2 дахь өдөр 50м мэлхий сэлэлтээр финалын гараанд 6-р замаар гарч уралдан 28.25 секундын амжилтаар🥇 алтан медаль хүртэж 25 метрийн бассейны 🇲🇳 МУ-ын РЕКОРД амжилтыг дахин шинэчлэн тогтоосон сайхан амжилтыг үзүүллээ. Тамирчиндаа халуун баяр хүргэж, дараагийн гараануудад нь өндөр амжилтыг хүсье. 👏🏻👏🏻
🔥 WE ARE PROUD OF YOU | WE AQUATICS TEAM
🇲🇳 NEW NATIONAL RECORD 🇲🇳
Тайланд улсын Бангкок хотод 08 сарын 13-16 хооронд зохиогдож байгаа 🇹🇭 Thailand Age Group Swimming Short Course Championships (25m) тэмцээнд ОУХМастер Э.Энхмэнд өнөөдөр 100м мэлхий сэлэлтээр 3-р замаар гарч уралдан 1:00.24 амжилтыг үзүүлж түрүүлэн🥇алтан медаль хүртлээ. Мөн энэхүү амжилтаараа 25 метрийн бассейны МУ-ын РЕКОРД амжилтыг шинэчлэн тогтоолоо. Халуун баяр хүргэе. 👏🏻👏🏻
02/08/2026
⭐️ Амжилт бол зөвхөн тэмцээний өдөр биш, өдөр бүрийн хичээл зүтгэл, сахилга бат, хамтын ажиллагааны үр дүн байдаг. Бид хамтдаа илүү хүчтэй WE AQUATICS 💪🏻
20/07/2026
12TH ASIAN AGE GROUP CHAMPIONSHIPS 2026 🇹🇭
🇲🇳 Монголын усанд сэлэлтийн баг тамирчид 12 дахь удаагийн "АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА" шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна. Энэхүү тэмцээнд 33 орны, 600 гаран тамирчид 3 насны ангилалаар хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Баг тамирчдадаа өндөр амжилт хүсье. 👏🏻👏🏻
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Great Mongolian Empire Street
Ulaanbaatar
17012
Opening Hours
| Monday | 07:00 - 20:00 |
| Tuesday | 07:00 - 20:00 |
| Wednesday | 07:00 - 20:00 |
| Thursday | 07:00 - 20:00 |
| Friday | 07:00 - 20:00 |