05/10/2026
Тэрбээр өнгөрсөн зун Монгол Улсын хилээр гарч яваад ирээгүй байгаа бөгөөд одоогоор Канад улсад байж магадгүй байгаа аж.
Хэрэв хуулийн байгууллагын дуудсан цагт ирэхгүй, оргон зайлсан гэж үзвэл түүнийг Интерполоор (Олон улсын цагдаагийн байгууллага) эрэн сурвалжлах асуудал үүсэж магадгүй байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Хотын дарга асан Х.Нямбаатарыг хуулийн байгууллагаас (АТГ) мөрдөн шалгаж, яллагдагчаар татах тогтоол гарсан тул "дуудан ирүүлэх хуудас" удаа дараа хүргүүлсэн байна.