ТӨВЛӨРӨЛ…
Та хамгийн сүүлд өөрийн амьдралдаа хэзээ дүгнэлт хийсэн бэ?
Бид завгүй2 гээд нэг мэдэхэд хүсээгүй амьдралаараа амьдраад явж байдаг. Завгүй2 гээд л үнэ цэнэтэй чухал зүйлсээ орхигдуулсан байдаг.
Харин энэ завгүй амьдрал дундаа 1 ч гэсэн удаа өөртөө цаг гаргаад дүгнэлт хийгээд суугаад үзээрэй.
MIGA Compass Coach
Compass Coach
27/07/2026
**🎯ТӨВЛӨРӨЛ**
Амжилттай хүмүүс бусдаас илүү ухаантайдаа биш.
Харин хамгийн чухал зүйлдээ хамгийн удаан **төвлөрч чаддаг** учраас ялгардаг.
Өнөөдрийн бидний амьдарч буй орчин анхаарлыг сарниулах зүйлсээр дүүрэн.
📱 Сошиал медиа
📩 Тасралтгүй мэдэгдэл
🗣️ Бусдын бодол
😰 Санаа зовнил
Харин амжилттай хүмүүсийн хамгийн хүчтэй чадвар бол:
**”Үгүй” гэж хэлж, хамгийн чухал зорилгодоо төвлөрөх чадвар юм.**
Энэ удаагийн онлайн сургалтаар бид:
✅ Төвлөрлийг хэрхэн хөгжүүлэх вэ?
✅ Анхаарал сарниулдаг зүйлсээ хэрхэн удирдах вэ?
✅ Өдөр бүр илүү үр бүтээлтэй ажиллах арга
✅ Зорилгодоо тууштай хүрэх сэтгэлгээ
гэдгийг бодит жишээ, хэрэгжүүлэх аргуудтай хамт суралцах болно.
🎯 **Төвлөрөл бол авьяас биш.**
**Өдөр бүр хөгжүүлдэг дадал юм.**
Өнөөдрийн сонголт тань,
маргаашийн амжилтыг бүтээнэ.
📅 **2026.08.02 (Ням)**
🕚 **11:00 цаг**
💻 **Онлайн сургалт**
**Хэрэв энэ удаагийн сургалтад хамрагдахыг хүсвэл “ТӨВЛӨРӨЛ” гэж коммент үлдээгээрэй.** 🔥
Уулан дээр сургалт авдаг эрч хүчтэй хамт олон шүү.
АФА академи Луужин стратеги 12 багц хичээлийг авч хамтран ажиллаж байгаа мундаг хамт олонд өндөр амжилт хүсье.
21/07/2026
Шаравдорж Амартүвшин багшийнхаа сургалтад 2017 онд анх сууж байсан үе саяхан мэт санагдаж байна.
Анх сургалтад нь суухад үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж төрж билээ. Олон жил хайж байсан зүйлээ олсон мэт, тархи дүүрэн шинэ ойлголт, шинэ итгэл найдвар төрж байсан нь үнэхээр гайхамшигтай.
Сургалтаас гарч ирээд найзтайгаа автобусанд хамт сууж явахдаа ойлгосон зүйлсээ хуваалцан, “Би яг ийм хүн болмоор байна” гэж догдлон ярьж байсан мөч өнөөдөр ч тодхон санагддаг.
Сургалт дууссаны дараа Амараа багшийн тогтмол үйл ажиллагаа, уулзалт байдаг эсэхийг сошиалаар нэлээд хайсны эцэст, одоо 1 дэх өдөр бүр болдог **Morning coaching with Amaraa** эвэнтийг олж бөөн баяр болж байлаа.
Тэр цагаас хойш тасралтгүй суралцсаар 9 жил өнгөрчээ. Унах, босох, алдах, онох гээд амьдралын бүхий л мөчид миний гарнаас атган энэ хүртэл хөтөлж ирсэнд баярлалаа.
Намайг ямар ч үед байгаагаар минь хүлээн авч, **AFA FAMILY**-ийн нэгэн гишүүн болгож, надад итгэл хүлээлгэн хамтран ажиллаж ирсэнд талархаад баршгүй.
Энэ хүрээлэлд орж ирснээр би зөвхөн суралцаж хөгжөөд зогсоогүй, олон алдааг тойрч, тойрог замаа товчилж чаджээ.
Сэтгэл зүйн хувьд эрүүл сэтгэж, эрүүл мэнддээ зөв анхаарч, гэр бүлдээ эрүүл харилцааг бий болгож, карьертаа зөв шилжилт хийж, санхүүгийн сахилга баттай болох гээд амьдралын маш олон тал дээр AFA гэр бүлээсээ суралцсаар байна.
Мөн энэ хугацаанд дотоодын болон олон улсын олон томоохон арга хэмжээнд оролцож, номоор нь танилцаж, киногоор нь харж байсан дэлхийн алдартай хүмүүсийн үгийг дэргэдээс нь сонсож, итгэл найдвар, урам зориг авч чадсан нь миний амьдралын үнэт туршлагуудын нэг юм.
Өөрийн сурсан мэдсэн зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлж, бусдад өгч, өсөхөд нь туслан, AFA академийн коуч нарын нэг болон хамтран ажиллаж байгаадаа сэтгэл дүүрэн талархаж байна.
Одоо л бүх зүйл эхэлж байгаа мэт санагдаж байна. 9 жилийн хугацаанд суралцаж мэдсэн зүйлсээ хувь хүн, албан байгууллагуудад зааж зөвлөн ажиллаж эхэлсэн минь миний дараагийн улирал эхэлснийг илтгэж байна.
Цаашид ч тууштай, зоригтойгоор Амараа багш болон AFA академийн хамт олонтойгоо хөтлөлцөн алхсаар байх болно.
**“Ургац арвин, ажилчид цөөн байна даа.”**
20/07/2026
🔥 **ОНЛАЙН СУРГАЛТ**
АЛСЫН ХАРАА
*Өөрийн амьдралын зохиогч бол.*
Ихэнх хүмүүс өнөөдрөөрөө амьдардаг.
Харин алсын хараатай хүн ирээдүйгээ өнөөдрөөс бүтээж эхэлдэг.
Энэ сургалтаар та:
✅ Амьдралынхаа алсын харааг тодорхойлох
✅ Зорилгоо зөв төлөвлөх
✅ “Амьдралын Луужин” гарын авлага дээрээ ажиллах
✅ Ирээдүйн өөрийгөө бүтээх практик аргачлал суралцах болно.
📅 Сургалтын мэдээлэл
**Өдөр:** 2026.07.26 (Бүтэнсайн)
**Цаг:** 11:00
**Хэлбэр:** Онлайн
💳 Сургалтын төлбөр
**AFA Academy гишүүн:** 150,000₮
**Гишүүн биш:** 200,000₮
🎁 Төлбөрт багтах зүйлс
✔️ 4 удаагийн онлайн уулзалт
✔️ Өмнөх онлайн сургалтуудын бичлэгийг нөхөн үзэх эрх
✔️ “Амьдралын Луужин” гарын авлага дээр хамтран ажиллах
✔️ Хаалттай суралцах орчинд нэгдэх боломж
— Бүртгэл
**MN130005005031514708**
Гүйлгээний утга дээр:
**Овог нэр + Утасны дугаар**-аа бичиж бүртгэлээ баталгаажуулна.
📚 “Амьдралын Луужин” гарын авлага аваагүй бол **89897127** дугаарт холбогдон захиалаарай.
✨ Өнөөдрийн шийдвэр таны маргаашийн амьдралыг бүтээдэг.
**Ирээдүйгээ санамсаргүйгээр биш, зорилготойгоор бүтээцгээе.**
Click here to claim your Sponsored Listing.
Location
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 18:00 - 20:00 |
| Tuesday | 19:00 - 21:00 |
| Wednesday | 19:00 - 21:00 |
| Thursday | 17:00 - 19:00 |
| Friday | 19:00 - 21:00 |
| Saturday | 18:00 - 20:00 |