New Star Darts Club

New Star Darts Club

Share

Sports Team

Photos from New Star Darts Club's post 09/06/2026

Инээд хөөр, нөхөрлөл, өрсөлдөөн, дурсамжаар дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 🎯🏐🏀

🥰Амжилтын ард үргэлж эв нэгдэл, нөхөрлөл байдаг. Бидний хамтын дурсамж цаашдын олон амжилтын эхлэл байх болтугай.

Photos from New Star Darts Club's post 09/06/2026

🎯2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Шинэ-Од Дартс клубын уламжлалт “SPORT DAY 2026” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгийн хүрээнд клубын нийт гишүүд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, багийн хөгжөөнт тоглоомуудад оролцон нөхөрлөл, хамтын ажиллагаагаа бэхжүүллээ.

Мөн энэхүү арга хэмжээний онцлох үйл явдал нь спортын өндөр амжилт гарган цол зэрэг хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж, тэдний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн алдаршуулсан явдал байв.

👏 Цол зэрэг хүртсэн тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсье.

🤝 Өдөрлөгийг хамтдаа зохион байгуулж, идэвхтэй оролцсон нийт гишүүд, тамирчид, дэмжигч та бүхэндээ баярлалаа.

Шинэ-Од Дартс Клуб /2026.06.06/

02/06/2026
Photos from New Star Darts Club's post 25/05/2026

Шинэ-Од дартс клубийн тамирчид маань хөдөлмөр, хичээл зүтгэл, тууштай бэлтгэлийн үр дүнд СДМ цол хүртсэнд халуун баяр хүргэе! 👏👏👏
Та бүхний гаргасан амжилт нь зөвхөн хувийн ялалт бус клубийн бахархал, хамт олны урам зориг юм. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе! 🎯💫🌟

СДМ Д. Нямдорж
СДМ Б. Ганбаатар

Photos from New Star Darts Club's post 13/05/2026

TARGET ULAANBAATAR OPEN”, “TARGET MONGOLIA OPEN”, мөн Азийн дартсын холбооны PDC ASIAN TOUR 2026 тэмцээнүүдэд эх орон, клубийнхээ нэрийг өндөрт өргөн оролцож буй ШИНЭ-ОД дартс клубийн нийт тамирчдадаа халуун амжилт хүсье! 🇲🇳💫🌟
Дэлхийн чансааны оноо олгох энэхүү томоохон тэмцээнүүдэд өөрсдийгөө дайчлан, зоригтой өрсөлдөж, олон сайхан амжилтын эзэд болохыг хүсэн ерөөе! 🌟🎯

Photos from New Star Darts Club's post 03/05/2026

Шинэ-Од дартс клубийн тамирчдын ур чадвар, хичээл зүтгэл ийнхүү үнэлэгдэж,
А.Түмэн-Өлзий 1-р зэрэг,
Э.Баасансүрэн 2-р зэргийг тус тус хүртэн зэргийн үнэмлэхээ гардан авлаа.🌟
Та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!💫🌟💐👏👏

Photos from New Star Darts Club's post 03/05/2026

Шинэ-Од дартс клубын 5-р сарын чансаа олгох тэмцээн ур чадвар, өрсөлдөөн дүүрэн амжилттайгаар өндөрлөлөө.
Оролцсон нийт тамирчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.💫🌟
Эрэгтэй:
1-р байр З.Мягмардорж СДМ
2-р байр Б.Амарбат СМ
3-р байр Б.Өлзий СДМ
4-р байр Д.Энх-Ирээдүй
Эмэгтэй:
1-р байр Ц.Баярмаа СДМ
2-р байр Г.Зулжаргал
3-р байр Л.Нямхүү
4-р байр Г.Энхчимэг

Photos from New Star Darts Club's post 27/04/2026

Шинэ-Од дартс клубын тамирчин З. Мягмардорж Танд “Спортын дэд мастер” цол тэмдгээр шагнагдсанд халуун баяр хүргэе! 💫🌟👏
Таны уйгагүй хөдөлмөр, тууштай хичээл зүтгэл, спортод зориулсан сэтгэл зүрх бүхэн энэ эрхэм амжилтын үндэс байлаа. Цаашдын тэмцээн уралдаанд улам өндөр амжилт гаргаж, олон залууст үлгэр дууриал болж явахыг хүсэн ерөөе!🌟💫

Photos from New Star Darts Club's post 27/04/2026

“Target Classic Open-16” чансааны тэмцээнд
Шинэ-Од дартс клубын тамирчид маань амжилттай оролцлоо 💫🌟👏👏

Photos from New Star Darts Club's post 22/04/2026

APOLLO клубийн 1 жилийн ойн STAGE 1-4 тэмцээний финал амжилттай өндөрлөлөө! 🎉
APOLLO клубийн хамт олон та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье! darts club

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


БЗД 5-р хороо, 15-р хороолол Б. Доржийн гудамж УЯРАЛ ТРЕЙД ХХК байр
Ulaanbaatar
12670