Goo Fit & Spinning Studio Mongolia

Goo Fit & Spinning Studio Mongolia

Share

Төгс галбир, эрүүл амьдралыг цогцлооё

#Онлайн сургалт #Танхимын сургалт
#Спиннинг_дугуй_сургалт #Spinning #хувийн дасгалжуулалт #Спиннинг #спиннингийн_багш_дасгалжуулагч_бэлтгэх_сургалт, #spinningiin_bagshiin surgalt

30/08/2026


#3

☝️Спиннинг дасгалын үед хамгийн их, бараг 100% гардаг алдаа❗️Дугуйн диск маань өөрөө 25-30кг жинтэй. Хүн өөрийн массаа аваад, дээр нь дээрх жингийн диск эргүүлдэг гэсэн үг. Нийтдээ 100+ кг болно гэсэн үг. Дасгалын үед бид нуруу болон хөл дээр, дээрх ачааллыг авна.

Тэгвэл яагаад спиннингээр хичээллэхэд нуруу, өвдөг өвддөг вэ?

Нурууны буруу байрлал маш өндөр эрсдэл дагуулна. Нурууны диск гэмтэх, өвдөг хэт ачаалал авах, магадгүй та удаан хугацаанд буруу байрлалтай хичээллэж байгаа бол магадгүй хагалгааны заалттай өвчтөн болохыг үгүйсгэхгүй.

Нуруугаа түгжиж хэвшицгээе👌
Trainer Zaya

29/08/2026

"НОЙТОН ҮСТЭЙ ГАРАХГҮЙ БАЙХЫН УЧИР"
Цуврал 40

💧 Бид нойтон үстэй гарвал тархины судас нарийсч толгойн өвчний шалтгаан үүсч бий болдог гэдгийг мэддэг.

👱‍♀️Тэгвэл бас л үсээ нойтон дээр нь боовол үс хугарч гэмтдэг гээд нойтон үсээ задгай тавиад гардаг.

🌬️ Энэ үед чийгтэй үсний чийг гадна салхиар үлээгдэн шилэн хүзүүнд чийг, жин цохиулдаг. Энэ бол хүзүүний шохойжилт бүтцэд өөрчлөлт орох нэг шалтгаан болдог.

👉Өвчин үүсэх шалтгаан, явцыг тайлбарлавал:

Хүзүү нь 7 нугалам яс, булчин мах, цусан судас, мэдрэлийн судас гэсэн хэсгүүдээс бүтэж үйл ажиллагаагаа явуулна.

🩻Яс бол хийн гүйх мөр, орших орон тул хүйтэн, чийг, салхиар маш хялбар өвчлөх боломжтой.

🍖Булчин мах нь бадганы гүйх мөр бөгөөд хүйтэн, нойтоноор хялбар өвчлөх боломжтой.

🩸 Цусан судас нь булчин махыг дагаж оршиж булчингийн агшилт хөдөлгөөнөөр судас байзагдан шахагдаж цусыг дээш толгойруу дамжуулдаг. Дээрх шалтгаанаар булчин хэрэв чангарвал тухайн хэсгийн цусан хангамж муудах нөхцөл бүрдэнэ.

💁‍♀️ Мэдрэлийн судас нь 7 нугалам ясны завсраас гараад гарыг мэдрэлжүүлнэ. Ясны бүцтэнд цүлхэнд өөрчлөлт орж мэдрэлийн ширхэг дарагдвал таны толгой гар өвдөж эхлэнэ.

💌 Зөвөлгөө:

1. Та үсээ угааж гарах гэж байгаа бол үсээ боо

2. Толгой тань өвддөг бол малгай өмс

3. Хүзүүндээ алчуур эсвэл ороолт зүү
/даавуун байвал маш сайн/

4. Нэгэнт хүзүүний өвчлөл үүссэн бол битгий үсээ угааж гадагш гар, хүзүүний алчуур зүүж хэвшээрэй

5. Хэрэв өглөөдөө нойтон үстэй гарсан бол орой хүзүүгээ гүнждийн тос, сүүлний тос, шар тосны аль байгаагаас түрхээд халуу оргитол нь үрээрэй.
Эрүүл хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлнэ, нэгэнт өвчин олсон бол өвчин даамжирхаас сэргийлэх энгийн 1 арга юм.

Монгол үндэсний хувцас дээл маань босоо захтай байсны учир их шүү 🙏

28/08/2026

Бямба 8 сарын 29нд Өглөө 9.00

26/08/2026

Бид 8 сарын турш өдөр бүр нэг гишүүний бодит сэтгэгдэл, бодит түүхийг хүргэнэ.

Та ч бас өөрийн шалтгаанаа хуваалцаарай. 💛

🎥 Яагаад GOO ?

❤️Өдөр бүр нэг гишүүн
❤️Нэг бодит сэтгэгдэл
❤️Нэг сонголтын түүх

Манай Сувд 15 кг жин хаясан гайхалтай нэгэн🩷Өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайханд хөрөнгө оруулдаг, манай клубын тууштай, бахдам бас нэгэн гишүүн юм🩷

Клубээс зохион байгуулсан уралдаанд 25 гишүүдээс манлайлан түрүүлж " БҮТЭН ЖИЛ ҮНЭГҮЙ ХИЧЭЭЛЛЭХ ЭРХ"-ээр шагнуулсан билээ👏👏👏

Амжилт үзэсгэлэнт минь🫶

🎦15

25/08/2026


#2

☝️Спиннинг бол дугуйн спортын техник дээр суурьладаг.
🦶 Шагайн зөв байрлал. Хөлийн шагайг бага зэрэг түгжинэ. Хэт сул явахгүй!
Спиннингийн дөрөөний бэхэлгээ гэдэг нь гутлыг дөрөөнд тогтоох системийг хэлнэ.
Гутлын өлмий дөрөөнд орж, оосроор бэхлэгдэнэ. Спиннингийн хувьд хөл дөрөөнөөс салж гулгахгүй, татах хөдөлгөөн хийх боломжтой.Хөлөөрөө зөвхөн “доош дарах” биш, дөрөөний эргэлтийг жигд дагуулна.

25/08/2026

Бид 8 сарын турш клубын гишүүнийхээ бодит сэтгэгдэл, бодит түүхийг хүргэнэ.

Та ч бас өөрийн шалтгаанаа хуваалцаарай. 💛

🎥 Яагаад GOO ?

❤️Өдөр бүр нэг гишүүн
❤️Нэг бодит сэтгэгдэл
❤️Нэг сонголтын түүх

Удаан суудаг ажлаас ялангуяа нуруунд "том асуудал"үүсдэг. Спиннингийг зөв техникээр хийвэл нуруунд онцгой сайн үүрэг гүйцэтгэнэ👍

Хичээллэгч маань суугаа ажлын хөшингөөс сэргийлэхээр спиннингийг сонгосон тухайгаа хуваалцлаа👍

Амжилт үзэсгэлэнт минь🫶

🎦14

25/08/2026


#1
☝️Пүүзний үдээсийг богиносгон үдэх, дотогш нь хийж хэвшээрэй👌
Дугуйн дээр, ялангуяа хурдны дасгалын үед үдээс задарч дөрөөтэй орооцолддог. Үдээс бат бөх тасрахааргүй, хэт нарийн бол, шагай мултлах, мах зөөлөн эд гэмтээх эрсдэлтэй❗️

21/08/2026

Маргааш 8/22
Бямба гарагт хичээл
09:00 цагт орно

20/08/2026

Бид 8 сарын турш клубын гишүүнийхээ бодит сэтгэгдэл, бодит түүхийг хүргэнэ.

Та ч бас өөрийн шалтгаанаа хуваалцаарай. 💛

🎥 Яагаад GOO ?

❤️Өдөр бүр нэг гишүүн
❤️Нэг бодит сэтгэгдэл
❤️Нэг сонголтын түүх

Шинэхэн хичээллэгч маань сэтгэгдэлээ хуваалцлаа❤️ Хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, булчин массаа барих нь эрүүл байх үндсэн суурь юм👍👍👍Спиннингийг ихэнхдээ жин хаях тохиолдолд сонгодог.

Манай гишүүн эрүүл мэндээ хамгаалах зорилгоор сонгосон нь, илүү сонирхолтой, хөгжилтэй, хүчтэй хамгаалалт болох юм.

Амжилт үзэсгэлэнт минь🫶

🎦13

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Энхтайваны өргөн чөлөө, Баянгол дүүрэг, Максмолын чанх урд талд Одод төвийн В1 давхарт ( төв зам дагуу)
Ulaanbaatar